Бид яагаад ойр ойрхон өлсөөд байдаг вэ?

Та зүгээр байхдаа ч ямар нэг юм зажилж эсвэл идмээр санагдаад байна уу? Хэрэв тийм бол таны биенд ямар нэг зүйл дутагдсан эсвэл эрүүл, тэнцвэртэй байдал нь алдагдсаных юм. Ойр ойрхон өлссөн мэдрэмж авахгүйн тулд та доорх зүйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр илүүдэл жинтэй болох зовлонгоос ч мөн сэргийлж чадна.

Бид яагаад ойр ойрхон өлсөөд байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Калори ихтэй хоолыг нэг удаа их хэмжээгээр иддэг

Хүнсний дэлгүүрээс амттан сонгохдоо сайтар бодох хэрэгтэй. Учир нь жижиг хүнсний дэлгүүрийн барааны 80% орчим нь чихэр, амттан, чипс зэрэг хүний биед хэрэггүй калори агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээрийн оронд тараг, жимс зэргээс сонголтоо хийж сурах хэрэгтэй. Мөн хэрэв та илчлэг ихтэй хоол, амттанг нэг дор их хэмжээгээр иддэг бол энэ зуршлаа засах хэрэгтэй юм. Түүний оронд илчлэг багатай, таргалуулахгүй бүтээгдэхүүнийг ойр ойрхон хэрэглэж хэвшээрэй!

Калори ихтэй хоолыг нэг удаа их хэмжээгээр иддэг

2 Хангалттай унтаж амардаггүй

Хангалттай унтаж амарснаар, дархлааны систем сайжрахаас гадна, арьс сайхан болдог. Нойр багатай, буруу хооллодог хүн амархан ядарч, бие нь нойрноос авч чадаагүй энергээ хоолоор нөхөхийг оролддог байна. Ингэснээр биед өлсөх мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс өдөрт 7-8 цагийн нойрыг тогтмол авч, зарим амралтын өдрүүддээ хүссэнээрээ унтах нь өлсөх мэдрэмжийг багасгахад тусалдаг. 

Хангалттай унтаж амардаггүй

3 Хэт стресстэй байх

Стрессэнд орсон хүмүүсийн зарим нь амттай зүйл хүссэнээрээ их идэж, орондоо хэвтдэг. Энэ нь уур бухимдал, сэтгэл гутарлаа гадагшлуулах хамгийн эрүүл бус арга учир үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд гадуур алхах, хайртай хүмүүстэйгээ ярилцах, спортоор хичээллэх, гэрийн ажлаа хийх зэргээр өөрийгөө тайвшруулж байгаарай. 

Хэт стресстэй байх

4 Хангалттай ус уудаггүй

Та сүүлийн үед өглөө, өдөр, орой нүүрс ус ихтэй махан хоол их идэж байгаа ч ахин өлссөөр байна уу? Хүмүүс энэ үед ядаргаанаас болоод их идэж, ходоод сунасан гэж андуурдаг. Үнэндээ энэ нь хангалттай шингэн уугаагүйгээс болдог байна. Хүний бие шингэнээ кофе, сүүтэй цай зэргээс нөхөж чаддаггүй. Тиймээс идэж буй хоолноос тань эрдэс бодисоо нөхөхөөр, тархи биенд таньд өлссөн мэдрэмжийг төрүүлдэг.  Ийм байдалд орохгүйн тулд өглөө сэрсэн даруйдаа 2 стакан бүлээн ус шимж ууна, үүний дараа өдрийн хоолноос 30 минутын өмнө ахин аяга  ус уух хэрэгтэй. Ингэснээр таны бие таниас хоол нэхэхээ больж, өлсөх мэдрэмж буурдаг. 

Хангалттай ус уудаггүй

5 Хооллолтондоо анхаардаггүй

Найзуудтайгаа гадуур гарах, баяр ёслолын өдрүүдэээр хяналттай идэх хэрэгтэй. Энд тэндгүй өрсөн олон амттай хоолноос хамгийн эрүүл гэснийг сонгож бага багаар идээрэй. Мөн алкохолтой ундаа хэрэглэх гэж байгаа бол хүнд хоолтой хослуулалгүй хөнгөн зууш сонговол илүү дээр. 

Хооллолтондоо анхаардаггүй

6 Уураг ихтэй хүнс хэрэглэхгүй байх

Эрүүл хооллолтыг зөвхөн жимс, хүнсний ногоо гэж буруу ойлгож болохгүй. Танд хэрэгтэй нүүрс ус, уургийг агуулсан калори багатай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Уураг, нүүрс ус нь таныг өдрийн турш эрч хүчтэй, идэвхитэй байлгахад тусална. Уургаар баялаг хүнсэнд: өндөг, бүх төрлийн самар, тахианы мах, үхрийн мах, бор будаа зэрэг орно. 

Уураг ихтэй хүнс хэрэглэхгүй байх

7 Өөх тосноос бүрэн татгалзах

Хүний биенд хэрэггүй өөх тос, калорийг хамгийн их агуулдаг. Шарсан төмс, пицца, бургер зэрэг нь биенд маш удаан задардгаас гадна ханасан тос маш ихээр агуулдаг. Энэ тос нь хүний биенд ороод задралгүй таны биед холестрин болон үлддэг аж. Тиймээс биед хэрэгтэй өөх тосоо оливийн тос, загасны мах, авакода болон үр тарианаас авч байх хэрэгтэй. 

Өөх тосноос бүрэн татгалзах

8 Ойр ойрхон бага багаар хооллох

Бид ажлын цаг зав чөлөөнөөсөө шалтгаалан нэг до ихээр хооллох нь хамгийн буруу юм. Хичнээн завгүй байлаа ч өглөө, өдөр, оройн хоолоо бөөнөөр нь өдрийн заваараа идэх хэрэггүй. Эрүүл биетэй, зохистой жинтэй байхыг хүсвэл өөртөө цаг гаргаж цаг тухайд нь хооллож хэвшээрэй. 

Ойр ойрхон бага багаар хооллох

9 Хоолны зураг, бичлэг үзэхгүй байх

Техникийн хөгжлийн тусламжтай бид утсаараа бүхий л төрлийн зургыг  маш хялбархан авах боломжтой болсон. Эдгээрийн хажуугаар сүүлийн жилүүдэд хүмүүс идсэн хоолныхоо зураг, хэрхэн хийх бичлэгийг ихээр байршуулж байгаа юм. Ийм зурагнууд таны тархинд өлсөж байгаа мэт мэдрэмж төрүүлэн, хоол идэх дуршлыг өдөөдөг. Тиймээс ийм зурагнуудаас татгалзаарай. 

Хоолны зураг, бичлэг үзэхгүй байх

10 Юу таарснаа идэж орхидог

Бид аялал болон гадуур удаан явсны дараа хоол хийхээс залхууран, замаасаа юу ч хамаагүй худалдаж аваад идчихдэг. Ингэж хооллох үед хурдан дуусгах гэж том хазаж, тухгүй идснээр, энэ хоол нь биенд буруу шингэж таагүй мэдрэмж төрүүлдэг. Мөн гадаа зардаг хоолонд гудамжны хог шороо ихээр наалдсан байдаг тул элдэв өвчин тусах ч магадлалтай. Гэрийн хоол амт чанар сайтайгаас гадна, ширээнд сууж зөв иддэг учир таны биед зөв шингэж ахин юм идэх хүсэл төрүүлдэггүй. 

Юу таарснаа идэж орхидог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()