Допамин нь хүний биед олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг, тархинаас гаралтай мэдрэлийн дамжуулагч юм.
Допамин даавар нь дараах үүрэгтэй:
- Хөдөлгөөний зохицуулалт
- Тархин дахь аз жаргал, сэтгэл өндөр байх мэдрэмжтэй холбогддог
- Танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг (сурч мэдэх, анхаарлаа төвлөрүүлэх, бодлого бодох, шийдвэр гаргах гэх мэт.)
1
Донтож болохгүй
Архи, тамхи, мөрийтэй тоглоом, секс, дэлгүүр хэсэх гэх мэт донгууд нь бидэнд хэсэг зуурын л сэтгэл ханамжийг өгдөг болохоос асуудлыг хэзээ ч бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй. Харин та ямар нэгэн зүйлд донтсон бол түүнийгээ хаяж чадсанаар сэтгэл хөдлөлөө тогтворжуулж, амьдралаа илүү тааламжтай болгох болно. Үүний тулд та ном унших, зугаалах гэх мэт өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж болох юм.
2
Багахан асуудлын шийдлийг олох
Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах ажил хийх үед допамины ялгаралт нэмэгддэг байна. Тиймээс та хийх ёстой ажлуудынхаа тухай эргэцүүлэн бодож, дэмий санаагаа зовоолгүйгээр тэдгээрийг цаасан дээр бичиж, нэг бүрчлэн шийдлийг нь олж, тунгаан бодоорой. Ямар нэгэн ажлын үйл явцыг шалгах, хянахад ч мөн "допамины ялгаралт" нэмэгддэг гэдгийг санаарай.
3
Хийж бүтээх
Бүтээлч ажил хийх үед допамины ялгаралт нэмэгдэж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг байна. Харин та бүтээлч байхын тулд заавал мэргэжлийн уран бүтээлч байх албагүй. Чадах хирээрээ л зураг зурах, баримал хийх, уран зохиолын ном унших, бүжиглэх, дуулах, юм нэхэх, оёх, хоол хийх, машинаа засаг гэх мэт бүтээлч ажлуудыг хийж байх хэрэгтэй.
4
Дасгал хөдөлгөөн
Ямар ч дасгал нь таныг сэтгэл өндөр болгох допамин дааврын төдийгүй эндорфин, сератонин гэх мэт хүнийг аз жаргалтай болгодог дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь стрессээс ангижруулж, биеийг чийрэгжүүлэн, хүнийг илүү сэтгэл өөдрөг болгодог билээ.
5
Юу ч хамаагүй зурж бичих
Заримдаа зүгээр л юу ч бодохгүйгээр цаасан дээр зурж, эрээчих нь стресс, уур бухимдлыг тайлах хамгийн шалгарсан арга болох нь бий. Эсвэл дуртай зүйлээ зурж, бичиж болно шүү дээ...
6
Тирозиний өсөлт
Хүний биений уургийг зохицуулагч нэн чухал 22 амин хүчил байдгийн нэг нь "тирозин" юм. Тирозин, допамин ялгарахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг бөгөөд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг алмонд самар, авокадо, гадил жимс, тарвас, ногоон цай болон хар шоколаданд тус амин хүчил ихээр агуулагддаг гэнэ.
7
Хөгжим сонсох
Дуртай хөгжмөө сонсох үед допамины түвшин нэмэгддэг. Хэдийгээр түр зуур ч гэсэн, та гайхалтай сайхан мэдрэмжийг дуу хөгжмөөс авах болно. Мөн уур бухимдалтай үедээ дуртай дуугаа сонсож тайвшрах зэргээр, дуу хөгжмийг эмчилгээнд ашиглаж болох юм шүү.
8
Бясалгал
Бясалгал хийснээр хүний сэтгэл санаа тайвширч, тархинд илүү их эрч хүч өгдөг. Тогтмол бясалгал хийснээр биен дэх допамин нэмэгдэж, амьдралын өдөр тутмын стрессээс ангижирахад нэн тустай байдаг байна.
9
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Ямар нэг хортой бодис агуулаагүй байгалийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүнүүдээр допаминаа нөхөж болдог. Жишээлбэл: Ацетил-1-тиросин (Acetyl-1-tyrosine), Гинко Билоба (Ginkgo Biloba), Эл-теанин (L-theanine, ногоон цайнд ихээр агуулагддаг), Куркумин зэрэг бэлдмэлүүд гэх мэт...
10
Хоргүйжүүлэх
Бидний биен дэх бактер болон элдэв хорт бодисууд дархлааны системийг сулруулдаг. Энэ нь цаашилбал допамины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.