Үүнийг 1 сар түрхээд, хараа булаам урт өтгөн сормуустай болоорой!

"Сормуусаа будаагүй нүд, кремээр чимэглээгүй бялуу хоёр яг ижилхэн" хэмээх сайхан үг байдаг. Тиймээс ч бүсгүйчүүдийн хувьд нүүр будалт, тэр дундаа урт, өтгөн сормуус маш чухал байрыг эзэлдэг. Бүсгүй та гэртээ, гарын доорх материалаар хэрхэн урт дэрвэгэр сормуустай болох аргыг мэдмээр байвал наашаа суугаарай. Бид та бүхэндээ сормуус ургуулах шилдэг аргуудыг түүвэрлэн, бэлтгэлээ. 

Үүнийг 1 сар түрхээд, хараа булаам урт өтгөн сормуустай болоорой!

1 Сормуусаа самнах

Сормуус, толгойн үс зэргийг самнахад, цусны эргэлт сайжирч хурдан ургахад тустай байдаг гэнэ. Та сормуусаа самнахдаа хуучирсан эсвэл дууссан сормуусны будагны багсаа угааж, үзүүрт нь Е витамин дусаагаад орой бүр унтахынхаа өмнө уг үйлдлээ давтан хийгээрэй.

Сормуусаа самнах

2 Тосоор арчлах арга

Касторын тос, оливын тос, кокосын тос зэрэгт байдаг тосны хүчил болон витаминууд нь үсний уутанд тэжээл өгч, сормуусыг эрүүл ургахад тусалдаг. Орой унтахынхаа өмнө сормуусандаа, бага зэрэг тосыг багс ашиглан түрхэнэ. Тосоо ихдүүлж огтхон ч болохгүй. Эс бөгөөс нүдээ гэмтээж ч мэднэ. Мөн дээрх тосуудыг хольж түрхсэн ч болох юм.

Тосоор арчлах арга

3 Витамины дутагдалд орж болохгүй

Гаднаасаа гэрэлтэе гэвэл дотроосоо эрүүл байх нь чухал. Биед витамин дутагдвал, сормуус болон үс унах аюултай. Өөрийн хоол хүнсэндээ уургаар баялаг хоол хүнс хэрэглээрэй. Үүнд самар, мах, өндөг, жимс, хүнсний ногоо орно.

Витамины дутагдалд орж болохгүй

4 Ногоон цайны ханд

Ногоон цай нь антиоксидант болон витаминаар баялаг байдаг. Энэ чанарыг нь үс уналтын эсрэг олон гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг. Аяга буцалсан усан дээр 1 халбага ногоон цай хийж хандална. Цайгаа хөрсний дараа нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж, сормуусаа өдөрт 1-2 удаа арчина. Үлдсэн цайгаа хөргөгчинд хийж 3-4 хоног ашиглах боломжтой. 

Ногоон цайны ханд

5 Зуун настын шүүс

Зуун настын шүүс үсийг бат бэх, хүчтэй болгодог. Гэртээ ургаж байгаа шинэхэн алоенаас 1 иш тастаж аваад шүүсийг нь шахаж гаргана. Шүүсэн дээрээ хэдэн дусал касторын тос нэмж, унтахдаа холимгоо түрхэнэ. Ийнхүү өглөө нь босоод, нүүрээ угаагаарай.

Зуун настын шүүс

6 Нүдний массаж

Зурганд үзүүлсний дагуу массаж хийснээр, зөвхөн сормуус төдийгүй, зовхийг ч мөн гэрэлтсэн болгодог. Уг массажыг өдөрт дор хаяж 5 минут хийгээрэй. 

Нүдний массаж

7 Өндгөөр маск тавих

В витамин сормуусны үсийг бэхжүүлж, унахаас сэргийлдэг. Энэ маскыг бэлтгэхдээ 1 цайны халбага вазелин дээр 1 бүтэн өндөг хийж сайтар хутгана. Хольцоо сормуусандаа түрхэж, аль болох удаан байлгаад, унтахын өмнө угааж цэвэрлээрэй. Долоо хоногт 3 удаа ийнхүү маск тавьсанаас 2 сарын дараа таны сормуус мэдэгдэхүйц ургах болно. 

Өндгөөр маск тавих

8 Цэвэрлэгээ ч мөн чухал

Унтахдаа сормуусны будгаа арилгалгүй, нүүрээ дэрэнд нааж унтах нь сормуусыг ихээр гэмтээдэг.  Унтахын өмнө заавал зориулалтын цэвэрлэгч эсвэл усаар сормуусны будгаа арилгаж байгаарай.

Цэвэрлэгээ ч мөн чухал

9 Будгаа арилгаж, арьсаа амраах

Усны хамгаалалттай, хэт өтгөн бүтэцтэй сормуусны будаг нь сормуусыг гэмтээж, хуурайшуулдаг. Иймээс 7 хоногтоо сормуусаа 1-2 өдөр будахгүй амраах хэрэгтэй. Мөн сормуусны будагны хугацаа дээд тал нь 3 сар байдаг учир, хэрэглэхдээ хугацааг нь анзаарч байгаарай.  

Будгаа арилгаж, арьсаа амраах

10 Вазелин

Вазелинийг та эмийн сан болон гоо сайхны дэлгүүрээс амархан олж болно. Энэ нь сормуусыг чийгшүүлж, бат бэх болгох үйлчилгээтэй. Орой унтахаасаа өмнө бага зэргийг авч, зориулалтын сойзоор эсвэл хуруугаараа болгоомжтой түрхэнэ. 

Вазелин

Танд өгөх зөвлөгөөнүүд:

  • Сормуусаа огцом татаж эсвэл зулгааж болохгүй. Ихэнх охид сормуус дэрвийлгэгч ашиглах үедээ энэ алдааг гаргадаг. Сормуус харьцангуй жижиг үс учир бөөнөөрөө салж унахдаа амархан байдаг.
  • Сормуус ургуулах дээрх аргуудын аль нь ч шууд үр дүнгээ өгөхгүйг ойлгож, тууштай давтан хийгээрэй.
  • Удмын богино сормуустай бол дээрх аргуудыг хэрэглэсэн ч, урт болохгүй байх магадлалтай. Гэхдээ та эрүүл сормуустай болж болно.
  • Хэвийн хүний сормуус өдөрт 4 ширхэг унаж байдаг. Хэрэв үүнээс олноор унаж байвал, та эмчид хандаарай.

Танд өгөх зөвлөгөөнүүд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()