Зөвхөн Өмнөд Солонгост харж болох зүйлс

Дэлхий нийтэд урлаг соёл, спорт болон, техник технологийн дэвшлээр тэргүүлэгч Өмнөд Солонгос улс нь нэгэн үе ядуу буурай гэгдэж байсан ч, хэдхэн жилийн дотор эдийн засгаа гайхалтай өргөжүүлэн тэлж, томоохон улс болон хөгжсөн байдаг. Бид бүгд тус улсын ёс заншил, өдөр тутмын амьдралын талаар олон ангит киногоос нь харж, мэдээлэл авдаг билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зөвхөн Өмнөд Солонгос улсад харж болох зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зөвхөн Өмнөд Солонгост харж болох зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Халуун өдрийг давахад туслах, амттай жимснүүдийг жижиглэн хэрчиж, гудамжинд худалдаалдаг. 

2

Амтат төмсийг ч мөн бүрж шаран, зардаг бөгөөд энэ нь хүмүүсийн хамгийн идэх дуртай гудамжны хоол юм. 

3

Модны ургалтыг дэмжих зорилгоор, шингэн бордоог модруу шахдаг байна. 

4

Хачирхалтай хэлбэр дүрстэй, бусдыг хөгжөөх үүрэгтэй зүйлс хаа саагүй байдаг. 

5

Тэд хүүхдүүдээ бага оврын тэрэгт суулган түрж явдаг. Хүүхдүүд энд суугаад тоглож унтаж болох бөгөөд тун ч тухтай байдаг гэнэ. 

6

Өмнөд Солонгосчууд ирээдүйн нөхөр, эхнэрээ цусны бүлгээс нь харгалзаж сонгодог хэмээх хошин яриа бий. 

7

Тэд удирдлагатай, иллэг хийдэг бас дээрээс нь хөгжим дуугардаг суултуур ашиглах дуртай. 

8

Халдаг шал бол тэдний хувьд амьдралын салшгүй нэг хэсэг билээ. 

9

Жолоочид нь машин барьж явахдаа унтахгүйн тулд хөгжмөө эцэст нь хүртэл чангалж, дуулж явдаг байна. 

10

Солонгос эрчүүд арьсандаа ихээр анхаарал хандуулдаг бөгөөд үргэлж арчилж, цэвэрхэн харагдахыг хичээдэг. 

11

Тус улсад байрлах бүх кафе, ресторан нь хүргэлтийн үйлчилгээтэй байдаг. 

12

Сөүл хотын метроны буудалд, худалдан авахыг хүссэн барааныхаа зургийг утсан дээрээ дарж, кассанд уншуулан, авч болдог супер маркет байдаг.

13

Тэд нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахын тулд, саравч зүүдэг бөгөөд үүнийгээ нарны шилнээс илүү үйлчилгээтэй, сайн хамгаалж чадна гэж үздэг. 

14

Өмнөд Солонгос улсад 16 насны төрсөн өдрийн хамгийн том бэлэг нь гоо сайхны хагалгаанд орох эрхийн бичиг байдаг гэнэ. Тус бэлгийг авсан 16 настангууд тэнгэрийн өндөг атгасан мэт баярладаг байна.

15

Тэд "Сөжү" архийг шар айрагтай хольж уух дуртай. Энэ нь хачирхалтай сонсогдож байгаа ч, Солонгосчуудад илүү амттай, сайхан санагддаг аж. 

16

Тус улсад том, жижиг, хөгшин залуу гэлтгүй бүгд л өдрийн цайндаа сүү уухыг эрхэмлэдэг. Мөн тараг, сүүтэй шэйк зэргийг тогтмол уудаг байна. 

17

Кимчигүйгээр Солонгосчуудыг хэрхэн төсөөлөх билээ. Тэд төрөл бүрийн ногоогоор кимчи хийж, хоолоо илүү амттай, чанартай болгодог билээ. 

18

Хүмүүс зураг авахуулахдаа "бяслаг" гэж хэлдэг бол, Солонгосчууд "кимчи" хэмээдэг байна. 

19

Хэрэв та Өмнөд Солонготс очвол, бие биедээ эрхэлж буй хосуудтай олон тааралдах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()