Нүдний доод зовхины хөхрөлтийг арилгах 9 арга

Нүдний доогуур хөх туяа татаж, хүрэнтэх нь царай дарж, цонхигор эрч хүч муутай харагдуулдаг. Энэ нь олон янзын шалтгаантай. Нүдний эргэн тойрон дахь арьс нь бусад арьсыг бодвол маш эмзэг, нимгэн байдаг. Тиймээс венийн судас гэрэлтэж харагдаж болно. Хар арьстан болон ази хүмүүсийн нүдний доогуур хөхрөх нь бусад үндэстэнтэй харьцуулбал элбэг тохиолддог. Тиймээс яагаад нүдний доогуур хөхрөөд байгаа шалтгаанаа олох хэрэгтэй. Дараа нь эдгээр аргуудаас хэрэглээрэй. 

Нүдний доод зовхины хөхрөлтийг арилгах 9 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүйтэн жин гүйлгэх

Хүйтэн жин нь арьсыг чийгшүүлэх, уян хаган чанарыг нь барих гайхамшигтай сайн арга. Хүйтэн жин нь арьсны өнгийг сайжруулж, нүх сүвийг багасгаж, тослогтох, хөлс гарамтгай байдлын тэнцвэрийг тогтмолжуулдаг. Хүйтэн жинг гол төлөв 5-10 мин тавина. Нүүрний арьсаа цэвэрлэх, иллэг хийх маск тавьсны дараа хүйтэн жин тавьдаг. Ялангуяа суларсан, үрчлээтсэн, ядарсан арьсанд хүйтэн жин маш тохиромжтой. 

Хүйтэн жин гүйлгэх

2 Бигнүүр тавих

Түүхий төмсий үрэгчээр үрж, марльд боогоод зовхин дээрээ 15-20 минут тавина. Энэ бигнүүрийг 7 хоногт 1 удаа, сар хагасын хугацаанд тавиад үр дүнг нь хараарай

Бигнүүр тавих

3 Хүйтэн халбага

Халбагыг хөлдөөж хүйтэн жин тавих нь маш энгийн бөгөөд тустай арга юм.

  1. Хэд хэдэн төмөр халбагыг хөлдөөгчид хийж, хөлдөөнө.
  2. Хүйтэн халбагаа нүдэн дээрээ тавина.
  3. Халбага бүлээн болоод ирэнгүүт нь сольж, өөр халбага тавих хэрэгтэй.
  4. Нүдэн дээрээ 10-аас илүү минут хүйтэн жин тавьж болохгүйг анхаараарай.

Хүйтэн халбага

4 Далайн гаралтай бүтээгдэхүүн болон шар буурцагнаас татгалз

Далайн гаралтай бүтээгдэхүүн, шар буурцаг зэрэг нь арьсыг цочроодог юм. Ялангуяа шөнө идсэний дараа таны зовхи илүү ихээр унжиж, хөхрөх болно. 

Далайн гаралтай бүтээгдэхүүн болон шар буурцагнаас татгалз

5 Өндөгтэй маск

Энэхүү маск нь маш олон жилийн настай бөгөөд эртнээс хүмүүс хэрэглэж иржээ. Өндөгний цагаан нь арьсыг чийгшүүлэн уураг, витаминаар баялаг байдаг. 

  • 1 ширхэг өндөгний цагаан
  • Сүү
  • Зөгийн бал

Өндөгний цагаанаа салган авч аяганд хийн 1 цайны халбага сүү, хэдэн дусал зөгийн бал хийж сайтар хутгана. Нүднийхээ доод зовхинд түрхээд 20-25 минут байлган бүлээн усаар угаагаарай.

Өндөгтэй маск

6 Ногоон цайны навч

Ногоон цайнд арьс толийлгож, бүтцийг нь сайжруулдаг бодис агуулагддаг юм байна. Энэ шинж чанарыг нь нүдний эргэн тойрны арьсыг чангалах, хөхөрсөн туяаг арилгах, нүдний доод зовхины судасны өргөсөлтийг багасгахад жин тавих маягаар ашиглаж болох нь ээ. Түүнчлэн ногоон цайгаар “конъюнктивит” болон зовхины бусад үрэвслийг намдааж болох гэнэ.

Ногоон цайны навч

7 Иллэг хийх

Нүдний эргэн тойронд массаж хийх нь тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулан үрчлээг бүдгэрүүлнэ. Үрлээ тань багасаад зогсохгүй, нүдний бүлцэн арилж, хар зураас ч гэсэн аажмаар арилна. 

Нүдний тос, эсвэл кокосын тосноос бага зэргийг авч нүдний эргэн тойронд түрхэнэ. Ингээд долоовор хуруугаа ашиглан доорх зурагтай ижил чиглэлээр массажлана. Энэхүү дасгалыг нэг нүдэндээ 10-20 удаа хийгээрэй.

Иллэг хийх

8 Бүлээн жин

Үүний тулд танд бага зэргийн хүнсний сода, бүлээн ус байхад л хангалттай. 1 цайны халбага хүнсний содыг 150 мл халуун бүлээн ус эсвэл баахуу цайнд сайтар хутгаж уусгаад хөвөнд шингээж нүдний доод зовхин дээр бүлээн жин тавих маягаар 15 минут болгоод бүлээн усаар угаагаарай. Та үр дүнг мэдрэх болно. Энэхүү аргыг 7 хоногт 2-3 удаа орой унтахаасаа өмнө хэрэгжүүлбэл үр дүнтэй. Мэдээж эрт унтаж амрахыг хичээгээрй.

Ингэснээр таны зовхины хөх өнгийг арилгаж, зовхи суларч унжихаас сэргийлж, арьсийг чангалдаг байна.

Бүлээн жин

9 Ус ба эспрессо

Өглөө босохдаа 300 мл ус дараа нь нэг аяга эспрессо уух нь зовхины арьсанд сайнаар нөлөөлдөг аж. 

Ус ба эспрессо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()