Дэлхийн хамгийн хүчирхэг 20 улс тодорчээ

Эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан ядуу буурай орны ард иргэд, ажлын нөхцөл сайтай, цалин өндөртэй улс орнуудыг ихээр зорих болсон. Иймээс ч та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэд хамгийн ихээр зорин очдог, зэр зэвсэг, техник технологиороо дэлхийд тэргүүлдэг, хамгийн хүчирхэг 20 орныг танилцуулъя. Тэд бол өнөө цагийн дэлхийд тэргүүлэгчид юм. 

Дэлхийн хамгийн хүчирхэг 20 улс тодорчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 Франц

Сүүлийн үед Франц улсад аймшигт террорист халдлагууд удаа дараа гарч, ард түмэн, улсын бүтээн байгуулалтад маш их гарз хохирол учирсан билээ. Гэсэн хэдий ч тус улс нь өдгөө хэвийн байдалдаа эргэн ороод байгаа, ганхахгүй байр суурьтай хүчирхэг улсын нэг юм. Франц улс ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд ихээхэн анхаарч, улсынхаа бодлого, үйл ажиллагааг энэ тал руу нь бүрэн чиглүүлэн ажилладаг. Түүнээс гадна хэл соёл, хувцас загварын чиг хандлагаараа алдартай юм.

Франц

19 Япон

Герман болон Япон улсууд нь дэлхийн 2-р дайны аймшигт цөмийн халдлагын дараа, хэрхэн сэргэж болдгийг дэлхий нийтэд харуулсан юм. Япон улс хэдийгээр 377,944 кмгазар нутагтай, 120 гаруй сая хүн амтай ч, өнөөг хэр нь гэмт хэргийн гаралт багатай орнуудын тоонд багтдаг билээ. Мөн ард иргэдийн боловсрол, соёлтой зан, техник технологийн үсрэнгүй хөгжил тус орныг илтгэнэ. Аялал жуулчлалын өлгий болсон орнуудын нэг юм.

Япон

18 Израйль

Тус улс нь цэргийн хүч, зэр зэвсгээрээ дэлхийд 8-т жагсдаг хүчирхэг улсуудын нэг юм. Байгаль орчин, бүтээн байгуулалтын хувьд бусад орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур. Учир нь нийгмийн үймээн самуун, улс төрийн тогтворгүй байдал зэргүүд нь дам нөлөөлдөг. Үүнээс үүдэн эдийн засгийн хямрал, ард иргэдийн тэмцэл хөдөлгөөн, ажилгүйдлийн хэмжээ нь жил ирэх тусам ихсэж байгаа юм.

Израйль

17 Саудын Араб

Саудын Араб нь эрчим хүч, газрын тос, уул уурхайн салбарт дээгүүр бичигддэг өндөр хөгжилтэй орнуудын нэг юм. Тус улсын соёл, бүтээн байгуулалт зэрэг нь дуу алдам сайхан, мөн ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд маш их анхаардаг хэдий ч авилга, хээл хахууль, хүнд сурталд нилэнхүйдээ идэгдсэн байдаг нь харамсалтай.

Саудын Араб

16 Өмнөд Солонгос

Солонгосын "LG", "Samsung" болон "Hyundai" гэх мэт брэндүүд дэлхийн нийтэд танигдсанаар энэхүү улсын нэр хүнд өссөн юм. Мөн тус улсын судлаачид нанотехнологи болон роботехникт ихээхэн анхаарал хандуулдаг байна. Солонгосын удирдлагууд технологийн хөгжлийг ихээр дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг учир өндөр хөгжсөн, хүчирхэг орнуудын тоонд орж чаджээ.

Өмнөд Солонгос

15 Канад

Өдгөө 35 гаруй сая хүн амтай, тус улс нь маш өндөр хөгжилтэй, хүчирхэг орнуудын нэг юм. Амьдралын өртөг харьцангуй бага, дээр нь амьдрахад тав тухтай, аюулгүй гэлцдэг. Ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын системд сайтар анхаарч ажилладаг байна.

Канад

14 Иран

Саудын Арабын адил Иран улс газрын тос, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэвч бусад улсыг бодвол үймээн самуун, улс төрийн бослого хөдөлгөөн ихтэйгээрээ сул талтай.

Иран

13 Австрали

Австрали бол манай дэлхийн хамгийн аюулгүй, амьдрахад таатай газруудын нэг. Ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын тал дээр машид анхаарч ажилладаг. Гэр бүлээрээ аялж, амьдрахад тун тохиромжтой. 23 сая хүн амтай юм.

Австрали

12 Энэтхэг

Энэтхэг улс нь БНХАУ-ын дараа орох хамгийн их хүн амтай, буюу 1 тэрбум 210 сая хүнтэй улс юм. Эдийн засгийн хувьд тогтвортой боловч, авилга хээл хахууль, хүнд суртал ихтэй. Түүнчлэн баян ядуугийн ялгаа асар ихтэй тул ажилгүйдэл, ядуурлын асуудал нилээд чухал сэдэвт тооцогдоно. Бусад оронтой харьцуулахад амьдралын өртөг хамаагүй багатай.

Энэтхэг

11 Итали

Аялал жуулчлалын өлгий болсон үзэсгэлэнтэй орнуудын нэг юм. Жилээс жилд тус улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа нь гайхалтай. Эдийн засгийн хувьд ч тэр маш тогтвортой, амьдралын түвшин өндөр орнуудын нэг ажээ.

Итали

10 Пакистан

Пакистан улс нь цэргийн хүч, зэр зэвсэгтээ бүхий л анхаарлаа хандуулсан гэхэд болно. Тиймээс ч ард иргэдийн амьдралын өртөг, түвшин доогуур байдаг. 

Пакистан

9 Турк

Турк улс нь байгалийн олон сайхан дурсгалт зүйлс, баялгаараа алдартай. Тиймээс амьдралын түвшин харьцангуй сайн, эдийн засгийн хувьд тогтвортой билээ. Харамсалтай нь гэмт хэргийн гаралт ихтэй, ард түмэнд аюул занал ихтэй улсуудын нэгт тооцогддог.

Турк

8 Швед

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар, үзэсгэлэнт Скандинавын Швед улс дэлхийн хамгийн баян орнуудын зургаадугаарт жагсдаг байна. Швед улсын эдийн засгийн хамгийн гол бодлого гадаад худалдаа болон экспортод чиглэсэн байдаг ба инженерийн салбараараа дэлхийнд алдартай. Иргэдээ эрүүл мэндийн даатгал болон дээд боловсролоор нь хангаж үүнийхээ хариуд нийт олсон орлогынх нь 42.4 хувийг нь эргүүлэн авдаг ч дундаж орлоготой Швед иргэн жилд 29.185 ам.долларын цалин авдаг аж.

Швед

7 Нидерланд

Тус улс нь дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын нэг юм. Хүн ам шигүү суурьшсан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул цэцэг, бяслаг, модон шаахай, вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйлээрээ алдартай. Хуучны парламентийн ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.

Нидерланд

6 Испани

Аялал жуулчлалын өлгий болсон тус улс нь гайхалтай уран барилга, амттай сайхан дарс, уянгалаг тансаг хөгжмөөрөө дэлхий дахинаа гайхагддаг билээ. Үүнээс гадна тус улсад ажлын байр хангалттай, цалин хөлс нь ч боломжийн аж. Иймд Испанийг зорих хүмүүсийн тоо эрс ихэссэн юм. Мөн Европын улс орнуудын иргэд Испани улс руу визгүй зорчдог тул эдийн засгийн эргэлт сайтай байдаг гэнэ.

Испани

5 Англи

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл Лондонд оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Амьдрахад хамгийн таатай улсаар нэрлэгддэг. Санхүү, эдийн засгийн хувьд нилээд тогтвортой, өндөр хөгжилтэй орны нэгт тооцогддог билээ.

Англи

4 Герман

Герман бол Европ тивийн хамгийн том газар нутагтай, хамгийн хүчирхэг улс мөн. Иргэдийнхээ нийт орлогын 49.5 хувийг татвар хэлбэрээр авдаг бөгөөд энэ нь эрүүл мэнд, дээд боловсролын салбарт зарцуулагддаг. Гэсэн ч Германчууд жилд дунджаар 31,252 ам.долларын цалин авдаг нь дэлхийн бусад орнуудын хүмүүсийг алмайруулдаг юм. 

Герман

3 Хятад

Тус улс нь дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг гүрэн юм. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт экспортолдог тул эдийн засгийн хувьд хамгийн тогтвортой улсуудын дээгүүрт жагсдаг. Гэвч агаарын бохирдол, гэмт хэргийн түвшнээрээ дээгүүрт бичигдэж байна.

Хятад

2 ОХУ

ОХУ нь эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой, амьдрахад таатай орнуудын нэг юм. Гэвч тус улсын боловсролын систем, эрүүл мэндийн хөгжил нь харьцангуй буурай хөгжилтэйд тооцогддог.

ОХУ

1 АНУ

Хэдийгээр зарим муж улсдаа гэмт хэрэг ихтэй гэгддэг ч ажиллаж, амьдрахад хамгийн таатай улсуудын жагсаалтад багтаж чаджээ. Тус улсад ажлын байр ихтэйгээс гадна, цалин хөлс нь хангалттай. Тиймээс гадны цагаачид, тус улсыг ихээр зорин ирдэг юм.

АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()