Таргалуулдаг хоол хүнсийг илчлэг багатай ямар хүнсээр орлуулж болох вэ?

Орчин үед бараг хүн бүр л тодорхой хэмжээнд хоолны дэглэм барьдаг болсон. Харин дэглэм барьж байхад болон дэглэм барьсны дараа биеийнхээ жинг хадгалахын тулд зарим нэгэн илчлэг өндөртэй хоолноос татгалзах хэрэгтэй болдог билээ. Бид танд хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хүнс, тэр дундаа амттанг хэрхэн илчлэг багатай хүнсээр орлуулж болох аргуудыг танилцуулах болно. 

Таргалуулдаг хоол хүнсийг илчлэг багатай ямар хүнсээр орлуулж болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шоколадтай зайрмагны оронд "жимстэй зайрмаг"

Цөцгий, шоколадтай амтат мөхөөлдөс нь хүн бүрийн идэх дуртай, илчлэг ихтэй амттан билээ. Харин та шоколадтай зайрмагийг жимсний зайрмагаар орлуулвал, биед өгөх илчлэгийн хэмжээ нь 90 ккалаар буурах болно. 

Шоколадтай зайрмагны оронд "жимстэй зайрмаг"

2 Шоколадны оронд "цагаан гаатай бялуу"

Шоколад бол хамгийн өндөр илчлэгтэй, таргалуулдаг амттаны нэгт зүй ёсоор бичигддэг билээ. Харин та жингээ баримаар байвч, амттан идэх хүсэл төрөөд байвал, цагаан гааг ашиглан, масло, сахар багатай бялуу хийж идэх, эсвэл дэлгүүрээс худалдан авч болох юм. 

Шоколадны оронд "цагаан гаатай бялуу"

3 Тосонд дарсан туна загасны оронд "өөрийнх нь шүүсэнд болгосон туна"

Туна загас нь, түрстэй ижил хэмжээний уургийг агуулдаг бөгөөд ходоод, гэдсэнд хурдан шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Түүнчлэн туна нь A, B12, D, E витамин болон амин хүчил, эрдэс бодисоор баялаг билээ. Харин та лаазтай туна загас худалдан авах гэж байгаа бол тосонд бус, өөрийнх нь шүүсэнд болгосныг нь худалдан авахыг зөвлөж байна. 

Тосонд дарсан туна загасны оронд "өөрийнх нь шүүсэнд болгосон туна"

4 Самрын цуглуулганы оронд эрдэнэ шиш

Тосонд болгож, давсаар амталсан ч гэсэн эрдэнэ шиш нь самрын цуглуулгыг бодвол таныг илүү бага таргалуулна. 

Самрын цуглуулганы оронд эрдэнэ шиш

5 Жигнэмэгийн оронд "жимс"

Жирийн үед, ялангуяа дэглэм барьж байгаа үед амттай зүйл идэх хүсэл эрхгүй ихээр төрдгийг нуух юун. Энэ үед та хүслээ дарахын тулд байгалийн сахар, амин дэм, шим тэжээлээр баялаг жимсийг сонгож хэрэглээрэй. 

Жигнэмэгийн оронд "жимс"

6 Мюслины оронд "овьёосны каш"

Дэлгүүрт зарагддаг мюслинээс илүү гэртээ, өөрийн гараар болгосон овьёосны каашийг идэх нь дээр юм. Бэлэн мюслиг үйлдвэрлэхдээ маш олон амт оруулагч, сахар гэх мэт орцуудыг нэмдэг. Тиймээс та үүний оронд гэртээ овьёосоо чанаж, жимстэй холиод идвэл, илүү эрүүл, мөн илчлэг багатай байх болно. 

Мюслины оронд "овьёосны каш"

7 Түүхий төмсний оронд "хөлдөөсөн төмс"

Жирийн, түүхий төмс эсвэл хөлдөөсөн төмсөнд агуулагдах уураг, илчлэгийн хэмжээ нь адил ч гэлээ хөлдөөсөн төмс нь танд цатгалан мэдрэмжийг илүү удаан хугацаанд төрүүлэх болно. 

Түүхий төмсний оронд "хөлдөөсөн төмс"

8 Төмсний чипсний оронд "ногооны чипс"

Гэртээ хүнсний ногоогоо нимгэн хэрчиж, шарж, болговол төмсний чипс идсэнээс илүү амин дэм, шим тэжээлийг авахын сацуу биед үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй бага байх болно. 

Төмсний чипсний оронд "ногооны чипс"

Та биеийн жингээ удаан хугацаанд барихыг хүсвэл эдгээр зөвлөгөөг дагаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()