Үүнийг уугаад ходоодны хеликобактер болон бусад олон төрлийн өвчнөөс ангижраарай!

Бактерийн гаралтай халдвар болон хеликобактер нь арьсыг гэмтээж, эрүүл мэндэд аймшигтай сөрөг нөлөөг үзүүлдэг билээ. Эдгээр нь бидний хайхрамжгүй байдал, амьдралын буруу хэвшил зэргээс болж үүсдэг. Харин тус төрлийн өвчин нь арьсан дээр тууралт үүсгэж, тухгүй байдал бий болгодог. Үүнийг эмчлэх гэж үнэтэй эм тариа худалдаж авахын оронд гэрт байх байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж болох юм. 

Үүнийг уугаад ходоодны хеликобактер болон бусад олон төрлийн өвчнөөс ангижраарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн түгээмэл бактерийн халдварууд

1. Хеликобактер

Хүний биед орсон бактериудаас хамгийн аюултай, хортой нь "Хеликобактер" юм. Энэ нь бохир зүйлс болон халдвартай хүний хэрэглэсэн аяга, халбага, шүлсээр дамжин биед халдварладаг бөгөөд нэгэнт халдвар авсан тохиолдолд ходоод гэдсийг үрэвсүүлж, өвдөх шинж тэмдгээр илэрдэг байна. Энэ нь маш түгээмэл бөгөөд нийт хүн амын 50 хувь нь "Хеликобактер"-тай эсвэл өмнө нь үүгээр өвчилж байсан хэмээх судалгаа бий.

Хеликобактерийн үед илрэх шинж тэмдгүүд:

  • Жин буурах
  • Цээж хорсож, гашуу оргих
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Бөөлжих

Та "Хеликобактер"-ийг эмчлэх аргуудыг ЭНД дарж үзээрэй.

Хамгийн түгээмэл бактерийн халдварууд

2. Уушгины үрэвсэл

Уушгины үрэвсэл буюу хатгаа нь амьсгалахад асуудал үүсгэж, халуурах, цээж хорсох, цээжээр хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрүүлдэг. Уушигны үрэвслийг "пневмококк", "стафилококк", "стрептококк" зэрэг нян, А, В, С томууны вирус, аденовирус болон мөөгөнцрүүд үүсгэдэг. Жилд тус өвчнөөс болж, 4 сая хүн амиа алддаг бөгөөд дэлхийн нийт хүн амын 7 хувь буюу 450 сая орчим хүн үүгээр өвчилдөг байна. 

3. Хөвсгөр эсийн үрэвсэл

Энэ нь арьсны дотоод давхаргыг гэмтээж, улмаар улайлт үүсгэдэг. Үрэвссэн хэсэгт улаан тууралт үүсч, халуун оргих бөгөөд бие бүхэлдээ халуу шатаж, чичирдэг байна. Эмчлэхгүй хэдхэн л хоноход байдал хурдацтай мууддаг аж. 2013 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд, 30,000 гаруй хүн энэхүү үрэвслээс болж амиа алдсан байдаг. 

4. Шээсний замын халдвар

Шээсний замын халдварт өвчин туссанаар шээх болон ичимдэг эрхтнээ угаахад өвдөх, тухайн орчмоор хөндүүрлэж өвдөх шинж тэмдгүүд илэрдэг. Уг өвчнийг ихэвчлэн дархлааны систем муудсан үед тусдаг байна. Түүнчлэн "Escherichia coli", "Mycoplasma" болон "Сhlamydia" зэрэг бактериудаас болж, шээсний замын халдварт өвчин тусдаг. Эдгээр бактериуд нь шээсний сувгийг өвчлүүлээд зогсохгүй, давхар хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг доголдуулах нь бий. Жил бүр 150 сая гаруй хүн тус өвчнөөр өвчилдөг байна. 

5. Үтрээний өвчин

Үтрээнд бактер үржсэнээс болж, үрэвсдэг. Энэ тохиолдолд үтрээ орчмоор загатнах, эвгүй үнэр гарах, халуу дүйгэх, өтгөн цагаан зүйл ихээр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Энэ нь дундаж насны эмэгтэйчүүдэд маш түгээмэл тохиолддог байна. 

6. Кандидоз (Candida)

Кандидоз нь кандид хэлбэрийн мөөгөнцрийн халдвар юм. Энэхүү халдвар нь ам, хоолой, арьс, цус болон бэлэг эрхтэнг өвчлүүлдэг. Ихэнх тохиолдолд, кандидозыг ариун цэврийн дэглэмээр эмчилж болох боловч, мөөгөнцрийн халдвар нь дархлаа сул хүмүүст маш аюултай байж болно. АНУ-д л гэхэд жил бүр 90,000 хүн энэхүү өвчнөөр өвчилдөг аж. 

7. Хламидийн халдвар

Бэлгийн замаар халдварладаг "Хламидийн халдвар" нь эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог. Энэ нь эхэн үедээ бараг мэдэгдэхгүй боловч, яваандаа үтрээ орчмоор загатнаж халуу оргиж эхлэх бөгөөд цаашлаад зулбах, үргүйдэх аюултай тулгардаг байна. Үүнээс сэргийлэх хамгийн найдвартай арга бол тохиолдлын бэлгийн хавьталд орохоос аль болох зайлсхийх, эсвэл бэлгэвчийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. 

8. Сальмонелл (salmonella)

"Сальмонелл" халдвар нь халуурах, хоолны хордлогод орох, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгийг биед илрүүлдэг. 

9. Фолликулит (folliculitis)

Үсний уутанцарт үүссэн үрэвсэл бөгөөд биеийн аль ч хэсэгт гарч ирэн асуудал үүсгэж мэднэ. Шинж тэмдэг нь арьс загатнах, улаан тууралт гарах, хорсох зэрэг юм. 

10. Хатиг гарах

Арьсны дор байрлах үсний уутанцарт "стафилококк" вирусын улмаас идээт үрэвсэл үүсгэхийг "хатиг" гэж нэрлэдэг. Хүний биеийн дархлаа сулрахад энэхүү вирус биед нэвтэрдэг байна. Хүний биеийн алга болон хөлийн улаас бусад хэсгийн арьс нь үсээр бүрхэгдсэн байдаг тул арьсны дор нь үсний уутанцарууд байрладаг. Тиймээс хатиг нь биеийн аль ч хэсэгт үүсч болно. Гэхдээ ихэвчлэн өгзөг, хүзүү, нүүрний орчимд, заримдаа их бие болон хөл, гаранд үүсдэг.

2 Антиобитик хэрэглэх

Антиобитик нь бие дэх бактерийг устгадаг. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний биед хэрэгтэй, сайн бактерийг ч давхар устгадаг болохыг анхаараарай. Мөн эцэстээ нян нь антиобитикт тэсвэртэй болж, эмэнд намдахаа болих аюултай. Иймд та эмийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай. 

Антиобитик хэрэглэх

3 Байгалийн аргаар эмчлэх

Тэгвэл та дээрх аюулт халдварт өвчнүүдийг байгалийн аргаар хялбархан шийдвэрлэж болох юм. 

1. Сармис

Бактерийн гаралтай өвчнийг эмчлэхэд хамгийн тустай бүтээгдэхүүн бол яахын аргагүй сармис билээ. Та арьсаа үрэвслээс хамгаалж, үтрээний үрэвслээс ангижирч, хоол боловсруулах системээ сайжруулахыг хүсч байвал, өдөрт цөөн тооны түүхий сармисыг зажилж болох юм. Мөн 4-5 хумс сармисыг усанд 10 минут буцалгаж цай болгоод уугаарай. 

Байгалийн аргаар эмчлэх

2. Куркума

Куркума нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд өөртөө их хэмжээний антиоксидант агуулдаг билээ. Та үүнийг бүлээн устай зуурч, арьсны асуудалтай хэсэгтээ түрхэж болох бөгөөд хэдхэн хоногт үрэвслийг намдааж, эмчлэх аж. 

3. Цагаан гаа

Энэ нь ходоод гэдэс, амьсгалын замын нянгийн халдварыг эмчлэхэд тустай. Цусны эргэлтийг сайжруулж, биеийн дулааныг тэнцвэржүүлж, эрүүлжүүлэх болно. Та өдөрт 3-4 аяга цагаан гаатай цай ууж, биеэ эмчлэх боломжтой. Харин арьс тань үрэвсэж, тууралт өгч, яр гарсан тохиолдолд цагаан гааны нухшийг тухайн хэсэгт түрхээрэй. 

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()