1
Миранда Кэрр (Miranda Kerr)
- Мирандагийн сайхан харагдах нууц нь, өдөр бүр зөөлөн үстэй сойзоор биеэ үрэх ажээ. Эхлээд хөлнөөс цээж хүртлээ, дараа нь 2 гарынхаа шуунаас мөр хүртэл гэх мэтчилэн үргэлж дээш чиглэлтэй үрснээр цусны эргэлтийг сайжруулж, целлюлиттэй болохоос сэргийлдэг байна.
- Нохойн хошуутай тос бол алдартай загвар өмсөгчдийн сайхан харагдах гайхалтай нууцуудын нэг юм. Нохойн хошуутай тос нь амин дэмээр баялаг, мөн антиоксидант үйлчилгээтэй тул арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг байна. Миранда нохойн хошуун тосыг өдөр бүр нүүрэндээ түрхдэг ажээ.
2
Жөнн Смоллс (Joan Smalls)
- Түүний намирсан, зөөлөн үсний нууц нь дараах энгийн орцтой масканд байдаг гэнэ:
2 өндөгний шар дээр, 1 халбага оливын тос хийж, нухсан авокадотой хольж зуураад үсэндээ түрхэнэ. Тус аргыг 7 хоногт 2 удаа хэрэглэхэд л хангалттай.
3
Жижи Хадид (Gigi Hadid)
- "Нүүрэн дээр батга гарсан үед би элдэв бүтээгдэхүүн огтхон ч хэрэглэдэггүй. Зүгээр л унтахынхаа өмнө батга гарсан хэсэгтээ шүдний оо түрхэхэд, өглөө нь хатсан байдаг."
- "Биеийнхээ галбирыг хадгалахын тулд эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн байнга хийдэг." хэмээн олон залуусын харцыг булааж, охидын үлгэр дууриалал болсон загвар өмсөгч бүсгүй хэлжээ.
4
Адриана Лима (Adriana Lima)
- Ихэнх эмэгтэйчүүдийн адилаар үзэсгэлэнт загвар өмсөгч Адриана ч мөн нүүрний арьсан дээр батга гарах асуудалтай тулгарч сандрах нь бий. Харин тэрээр энэ асуудлаасаа ангижирч, сайхан харагдахын тулд өдөрт 2 удаа нүүрээ цайны модны тосоор арчдаг аж.
5
Хайди Клум (Heidi Klum)
- Супер загвар өмсөгч Хайди нь хөлөө нарийн, гялалзсан харагдуулахын тулд борлуулагч болон чийгшүүлэгч тосыг хольж түрхдэг байна. Харин арилгахдаа энгийн саван, эсвэл скраб хэрэглэдэг гэнэ шүү.
6
Ирина Шэик (Irina Shayk)
- Тэрээр наранд биеэ шарах үедээ үсэндээ тэжээлийн тос түрхэж, тугалган цаасаар ороодог аж. Ингэснээр тэжээлийн тос нь үсэнд сайн шингэж, үсийг зөөлөн, намирсан харагдуулах нөлөөтэй юм.
- Ирина нүүрэндээ элдэв тос хүргэлгүйгээр, ганцхан наргил модны самрын тос л түрхдэг ажээ. Энэ нь нүүрийг чийгшүүлж, гадны нөлөөнөөс сайн хамгаалдаг болохыг бүсгүй онцлов.
- Мөн тэрээр өглөө бүр хүйтэн шүршүүрт орж, мөсөөр нүүрээ арчдаг байна.
7
Жизелль Бундхен (Gisele Bündchen)
- Тэрээр оливын тосыг далайн давстай хольж, биедээ түрхэж, арьсаа арчилдаг. Энэ нь арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж, целлилютээс сэргийлдэг тустай. Үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүйн толигор арьсны нууц нь ердөө л энэ ажээ.
8
Каролина Куркова (Karolina Kurková)
- Тэрээр нүүрний будгаа цэвэрлэхдээ наргил модны самрын тос ашигладаг. Энэ нь усны хамгаалалттай будгийг ч амархан арилгадаг төдийгүй арьсыг чийгшүүлж, тэжээл өгдөг аж.
- Мөн загвар өмсөгч бүсгүй нь нэгэн ярилцлагадаа, өөрийнхөө тослог арьсыг арчлахдаа нимбэгний шүүсийг шахаж, нүүрэндээ түрхээд, хэсэг хугацааны дараа цэвэр усаар угаадаг хэмээсэн байдаг.
9
Наоми Кампбэлл (Naomi Campbell)
- Дэлхийн хамгийн алдартай, дур булаам загвар өмсөгчдийн нэг Наоми Кампбэллийн целлилют, таргалалттай тэмцэх арга нь маш энгийн ажээ. Тэрээр биеийн скрабандаа үргэлж кофе хольж түрхсэнээр арьс нь зөөлөн, уян хатан болдог байна.