Сургуульд заадаггүй ч, хэзээ нэг өдөр амийг тань аврах зүйлс

Аливаа зүйлийг хялбархан хэмжих, баримжаалах арга үеэс үед дамжигдан, бидэнд өвлөгджээ. Та бүхний зарим нь үүнийг мэддэг байх, гэхдээ дараах аргуудыг бүгдийг нь, эсвэл заримыг нь огт сонсоогүй хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд аливаа хэмжиж, багцаалдахад бэрх зүйлсийг хялбарчлах 8 аргыг танилцуулж байна. 

Сургуульд заадаггүй ч, хэзээ нэг өдөр амийг тань аврах зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нар жаргахаас өмнө цагийг баримжаалах

Дөрвөн хуруугаа нийлүүлээд, долоовор хурууныхаа дээр нар тогтож байхаар байрлуулна. Дөрвөн хуруу нь нийтдээ нэг цаг болох бөгөөд нар жаргах хүртэл, нар нэг хуруугаар доошлоход 15 минут өнгөрсөн гэсэн үг юм. 

Нар жаргахаас өмнө цагийг баримжаалах

2 Сар хэдэн хоног байгааг мэдэх

Гараа атгаад, хурууныхаа үеийн дагуу саруудыг нэрлэж, тоолоорой. Хурууны үе, завсар бүр нь тус тус нэг сарыг заана. Хоёр гараараа саруудыг нэрлэхдээ зүүн гарын чигчий хуруунаас эхэлж тоолно, харин нэг гараараа тоолох тохиолдолд долоовор хуруунаасаа эхэлж тоолоорой. 

Сар хэдэн хоног байгааг мэдэх

Хэрвээ тухайн сар хурууны үений дээр байвал 31 хоногтой, үений завсар байрлаж байвал 30 болон түүнээс доош хоногтой байдаг байна. 

3 Сар томорч, эсвэл буурч байгааг мэдэх

Та хэзээ бүтэн сар гарах, хэзээ битүүн болохыг мэдэхийг хүсэж байвал сарны хэлбэрийг D,O үсэгнүүдтэй харьцуулж үзээрэй. Сар D үсэгний хэлбэртэй байвал томорч, удахгүй бүтэн сар гарна. Харин С хэлбэртэй байвал сар багасч байгаа гэсэн үг юм. 

Сар томорч, эсвэл буурч байгааг мэдэх

4 Ром тоо цээжлэх

Ром тоог хялбар аргаар цээжлэхийг хүсч байвал МDear Сat Loves Хtra Vitamins Intensely (миний хайртай муур амин дэм идэхийг хүсч байна) хэмээх өгүүлбэрийн эхний үсгүүдээр тогтоогоорой. Хамгийн эхний үг нь хамгийн их тоог зааж, уруудах маягаар явна: M (1,000), D (500), C (100), L (50), X (10), V (5), I (1).

Ром тоо цээжлэх

5 Зайны чанарыг шалгах

Сайн зайг ширээн дээр 1-2 сантиметрийн өндрөөс унагаахад ойж унадаг. Чанаргүй зай нь ойхгүйгээр шууд унах болно. 

Зайны чанарыг шалгах

6 Үржих үйлдлийг хуруугаа ашиглаж хийх

Хүрд сурч байгаа хүүхдүүд 6-аас дээш тооны үржвэрийг цээжлэхэд хэцүү байдаг. Та хүүхдэдээ амар хялбар аргаар хүрд цээжлүүлэхийг хүсч байвал энэхүү аргыг ашиглаарай. Хоёр гарынхаа алгыг дэлгээд чигчий хуруунаасаа эхлээд 6-с өгсүүлж тоолоорой. Хуруугаа ашиглан 6х7-ийн үржвэрийг жишээ болгон бодож үзье. Үүний тулд 6,7 гэж нэрлэсэн хуруунуудаа нийлүүлээд, нийлүүлсэн хуруунуудын доод талд гарсан хуруунууд буюу 3 хуруун дээрээ нийлүүлсэн 2 хуруугаа нэмнэ. Дараагийн орныг гаргахын тулд дээд талд үлдсэн хуруунуудаа хооронд нь үржинэ. (бидний жишээн дээр 2х3=6 гэж гарна). Хариулт нь 7х8=56 Энэ аргаар 6,7,8-ийн тоонуудыг үржиж болно. 

Үржих үйлдлийг хуруугаа ашиглаж хийх

9-ийн тооны үржвэрийг гаргахдаа хоёр гараа дэлгээд ширээн дээр тавина. Хуруугаа зурагт үзүүлсний дагуу дугаарлаад 9-өөр үржүүлэхийг хүсч буй тоотой харгалзах хурууг сонгоно. Сонгосон хуруунаас зүүн талд үлдсэн хуруунууд нь эхний орон, баруун талд үлдсэн нь дараагийн орон болно. Өөрөөр хэлбэл, 7*9-ийн үржвэр дээр жишээ авбал, 7-ийн хуруунаас зүүн тийш 6 хуруу, баруун тийш 3 хуруу үлдэж байгаа болохоор хариулт нь 63 юм. 

7 Уртын хэмжүүр

Хэрвээ танд аливаа зүйлийн уртыг хэмжих хэрэгтэй үед шугам байхгүй бол гараа ашиглан тоймлож болно. Эрхий, долоовор хурууг тэнийлгэж гадаргуу дээр тавихад дунджаар 18 см урт байдаг. Харин эрхий, чигчий хурууг тэнийлгэж, тавьбал дунджаар 20 см байна. Хүн бүрийн гарын хэмжээ адилгүй ч гэлээ насанд хүрсэн хүний гарын дундаж хэмжээг үндэслэн энэхүү тоог гаргаж ирсэн байна. 

Уртын хэмжүүр

8 Өнцгийг хэмжих

Гараа чадахаараа том дэлгээд, өнцгийг нь хэмжихийг хүсч буй гадаргуу дээрээ гараа тавиарай. Ингэж тавихад эрхий, чигчий хурууны хоорондын өнцөг нь  90°, долоовор, чигчий хурууны өнцөг нь  60°, дунд,  чигчий хурууны хоорондын өнцөг нь  45°, ядам, чигчий хурууны хоорондын өнцөг нь  30° байдаг байна. 

Өнцгийг хэмжих

9 Унаж буй цахилгаан шатанд хэрхэн амьд үлдэх вэ?

Цахилгаан шат гэмтэж, доош унаж эхэлсэн үед зогсоогоороо байж эсвэл дээш үсэрч болохгүй, мөн хөлөө нугалж болдоггүй байна. Цахилгаан шат унах үед та өөрийнхөө амийг аврахын тулд дараах үйлдлүүдийг гүйцэтгээрэй:

  • Бүхээгний шалан дээр нуруугаараа дээш харж хэвтэн, биеэ тэнийлгэнэ. 
  • Толгойгоо доргилтоос хамгаалж, нэг гараа толгойн доороо эвнэ. 
  • Мөн нүүрээ хамгаалахын тулд нөгөө гараа нүүрэн дээрээ тавина. 
     

Унаж буй цахилгаан шатанд хэрхэн амьд үлдэх вэ?

Та эдгээрээс хэдийг нь мэддэг вэ? 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()