Эдгээрийг хэрэгжүүлснээр, та маш их мөнгийг хэмнэх болно!

Мөнгөөр бүхнийг биш ч олон зүйлийг авч чадна. Харин таны мөнгө хэрэгцээтэй зүйлсдээ зарцуулаагүй байхад чинь нэг мэдэхэд л дуусчихдаг тохиолдол байдаг уу? Өдөр тутмын хэрэглээ, амьдралын нэгээхэн чухал хэсэг болсон энэхүү мөнгийг хэрхэн зөв зүйлд зарцуулж, хэмнэж сурах талаар та бүхэн манай нийтлэлээс олж мэдээрэй. 

Эдгээрийг хэрэгжүүлснээр, та маш их мөнгийг хэмнэх болно!

Мөнгө хэмнэх энгийн зөвлөгөөнүүд:

  • Хөргөгчин доторх тавиуруудаа цөөлвөл эрчим хүч хэмнэх болно.
  • Мөн хөргөгчний мөсийг нь хайлуулж, ойр ойрхон цэвэрлэгээ хийж байвал тог хэмнэдэг байна.
  • Гэрийнхээ чийдэнг сүүн гэрлээр солиорой. Сүүн гэрэл нь тогийг маш сайн хэмнэдэг. 
  • Хоол хийхдээ плитканы ширэмний хэмжээнд таарсан тогоог хэрэглэж байгаарай. Хэрвээ эдгээрийн хэмжээ их зөрүүтэй бол эрчим хүчний зарцуулалт 20%-иар нэмэгддэг байна. 
  • Гоожуурнаас ус дусаад байвал яаралтай янзалж, эсвэл шинээр солиорой. Ингэснээр та өдөрт 15 литр усыг хэмнэх болно. 
  •  Хоол хийхдээ тогооныхоо тагийг тавьж байвал эрчим хүчийг 30%-иар хэмнэдэг.
  • Угаалгын машин хэрэглэхдээ, хамгийн хурдан угаах тохируулга дээр нь тавьж байгаарай. 
  • Мөн ус хэмнэхийг хүсч байвал онгоцтой усанд цөөн орж, ихэвчлэн шүршүүрт орохыг хичээгээрэй.

  • Шүдээ угаахдаа аяганд ус хийж угаагаарай. 
  • Хөлдүү хүнсийг хэрэглэхдээ халуун ус ихээр гоожуулж, гэсгээх хэрэггүй.​

Гэртээ хэрэгжүүлж болох ухаалаг санаанууд:

  • Аяга таваг угаагч шингэний оронд хүнсний сода, эсвэл нунтаг гичийг хэрэглэж болно. Энэ нь мөнгө хэмнэхээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.
  • Цэвэрлэгээ хийхдээ элгэн алчуур ашигласнаар, элдэв үнэтэй бодис ашиглалгүйгээр толбыг арилгах боломжтой. 

Бүтээгдэхүүн: 

  • Хоолныхоо үлдэгдлийг хаях гэж яарах хэрэггүй. Хөргөгчинд хийж, эсвэл хөлдөөж хадгалаарай. 
  • Дэлгүүрээс байнга бэлэн бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж, гэртээ хийхийг эрмэлзээрэй. 
  • Улаан лооль, гоньд, сонгино, гүзээлзгэнэ гэх мэт маш олон төрлийн жимс, ногоог гэртээ, эсвэл тагтан дээрээ тарих боломжтой. 
  • Сүүг хөргөгчний хаалганд биш, үндсэн тавиурууд дээр тавьбал илүү удаан хадгалах боломжтой. 

  • Бяслагийг муудахаас сэргийлж цөцгийн тос, масло түрхэж болно.

Худалдан авалт:

  • Дэлгүүрээр явахдаа тэрэг түрж, эсвэл сагс барих нь эдгээрийг дүүргэх хүслийг өөрийн эрхгүй төрүүлдэг гэдгийг судлаачид тогтоожээ.
  • Өлссөн үедээ хүнсээ цуглуулах үед илүү мөнгө үрэх болно гэдгийг санаарай.
  • Хүнсээ бөөний дэлгүүрээс, эсвэл хямдрал зарласан газраас цуглуулж байхыг хичээгээрэй.
  • Хувцасны дэлгүүрт хямдрал зарласан үед хүмүүс хэрэгцээгүй хувцас худалдан авах нь элбэг. Тиймээс дэлгүүр явахынхаа өмнө сайтар төлөвлөж, хэрэгцээтэй байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж байгаарай. 
  • Гутал худалдан авахдаа хямдыг сонгох хэрэггүй. Чанартай, үнэтэй гутал худалдан авах нь хойшид олон гутал авах мөнгийг хэмнэнэ. 

Зуршил:

  • Ажилтай үедээ гэртээ өөрийн гараар хоолоо хийж, цайны цагаараа идээрэй. Энэ нь хямд бөгөөд эрүүл байх болно. 
  • Торгууль төлөхөд мөнгө зарцуулахгүйн тулд хэрэглээний төлбөрүүдээ цаг тухайд нь өгч байгаарай.

  • Жилд дор хаяж 2 удаа шүдний эмчид үзүүлж байгаарай. Шүдний өвчин хүндэрсэн тохиолдолд маш их мөнгө зарцуулагдах болно.
  • Хожим эмнэлэгт их мөнгө зарцуулахгүйн тулд эрүүл мэндээ анхаарч байгаарай.
  • Хувцсаа зааврынх нь дагуу зөв угааж, гамтай өмссөнөөр маш их мөнгө хэмнэх болно.
  • Үүрэн телефоны илгээж буй зурвасуудыг анхааралтай уншиж, хэрэгцээгүй үйлчилгээнүүдээ цуцалж байгаарай. 

Эдгээр энгийн зөвлөгөөнүүдийг та хэвшил болгосноор мөнгөө хэмнэж чадна!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()