Дасгал 1.
Гарынхаа алгыг нийлүүлж, нүүрнийхээ тушаа өргөөд алгаа халуун, хуурай болтол нь үрнэ.
Дасгал 2.
Зүүн гарынхаа бугуйг баруун гараараа барьж, зүүн гарынхаа бугуйг эргүүлнэ.
Дасгал 3.
Зүүн гарын хурууныхаа өндөгнүүдээр баруун гарынхаа алган дээр хүчтэй дарна. Гэхдээ хэт хүчтэй дарж болохгүй, мөн хурууны үенүүд дуугарч байвал санаа зовох хэрэггүй.
Дасгал 4.
Хэрвээ та стресстэй, эсвэл ходоод, гэдэсний асуудалтай байгаа бол алганыхаа эрхий хурууны харалдаа шугаман дээр хуруугаараа дараарай.
Дасгал 5.
Баруун гарын эрхий, долоовор хурууг өндгөөр нь нийлүүлж, эрхий хуруундаа даралт өгч, хүчтэй дарна. Мөн долоовор хуруунаас гадна дунд, ядам, чигчий хуруугаараа ч бас эрхий хурууныхаа өндгөн дээр дарна. Зүүн гартаа ч мөн адил хийгээрэй. Үүний дараа:
- Баруун гарынхаа бугуйг илж, зөөллөнө.
- Баруун гарын хуруунуудаа тэнийлгэж, атгах маягаар дасгал хийнэ.
- Баруун гарынхаа хуруу бүрийг зүүн гараараа татаж, сунгана. (Зүүн гартаа ч мөн адил хийгээрэй.)
Дасгал 6.
Энэ дасгал бол оюун санаагаа төвлөрүүлэхэд туслах хамгийн шилдэг дасгал юм. Гэхдээ үсийг тань бага зэрэг сэгсийлгэх болно гэдгийг санаарай.
- Дасгалынг хийхийн тулд эхлээд хамрын үзүүрээс дээш духны төв хэсэг, зулай хүртэл шулуун шугам байгаа гэж төсөөлөөрэй.
- Дараа нь гараа сул атгаж, шугамын хоёр талаар гараа атгасан чигээрээ иллэг хийж, зөөлөн цохиж өгнө.
- Үүний дараа зулайнаас дагз хүртэл бас нэгэн шугамыг төсөөлөөрэй.
- Зулайнаасаа эхлээд дагз хүртлээ шугамын дагуу хурууныхаа өндөгнүүдээр хуйхандаа иллэг хийнэ. Ингэхдээ баруун гараа шугамын баруун талаар, зүүн гараа шугамын зүүн талаар явуулаарай. Шугамнаас гажихгүйгээр, зөвхөн нарийн шугамын дагуу л иллэг хийгээрэй.
- Алгаа дэлгэж амраагаад, толгойгоо хурууныхаа өндөгнүүдээр дахин тойрог маягаар иллэг хийнэ.
- Дараа нь үснийхээ үзүүрээс зөөлөн татаж, толгойгоо амраана.
Дасгал 7.
Гараа дэлгээд, хурууныхаа өндгөөр нүүрээ дээрээс доош хэд хэдэн удаа илнэ.
Эдгээр энгийн дасгалыг та өглөө бүр хийж заншвал, та залуу сайхан төрхөө үүрд хадгалж үлдэх боломжтой байна.