Ходоодны “Хеликобактер”-ийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Энэхүү бактерийн тухай урьд нь сонсож, мэдэж байгаагүй хүн тун ховор болжээ. Учир нь нийт хүн амын 70 хүртэлх хувь нь ямар нэгэн байдлаар тус бактераар өвчилсөн байдаг бөгөөд хүн бүрт илрэх шинж тэмдгүүд нь харьцангуй өөр өөр байдаг аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ходоодны “Хеликобактер”-ийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Энэхүү бактер нь ходоодны салст бүрхүүлийн хананд байрлах бөгөөд өвчтэй хүний шүлсээр дамжин эрүүл хүнд халдварладаг. Голцуу бактертэй хүний идсэн аяга, халбагаар хооллох, тэрчлэн үнсэлцэх үед эрүүл хүнд шууд халдварлах нь бий.

2

Бид бүхэн энэ тухай тодорхой хэмжээний ойлголттой байдаг хэдий ч, тэрхүү эрсдлээс өөрсдийгөө хамгаалах ямар нэгэн арга хэмжээг авч чаддаггүй шүү дээ. Тиймээс ч бид та бүхэндээ тэрхүү чимээгүй дайснаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

3

Юун түрүүнд, та гарын болон хувийн ариун цэврээ сайтар сахих нь чухал. Ингэснээрээ халдвар авах эрсдлийг мэдэгдэхүйц бууруулж байдаг.

4

Харин хооллохдоо аль болох хуурсан, амталсан, түлсэн хоолноос татгалзаж, өдөр тутмын хоолондоо оливийн тосноос хийж байхыг зөвлөе! Хеликобактер нь ходоодны ханыг гэмтээж, шархлуулдаг тул хурц хоол хүнснээс татгалзах хэрэгтэй юм.

5

Ардын уламжлалт эмчилгээнд тэмдэглэснээр, инжир жимс нь тус бактерийг дарах онцгой тустай байна. Үүнийг бэлтгэхдээ та 5-аас 6 ширхэг инжир жимсийг хальснаас нь салгаж, жижиглэн хэрчээд, хүйтэн оливийн тосноос жимсээ далд орохуйц хэмжээтэйг хийн, тагтай саван хийх хэрэгтэй. Үүнийгээ 6 долоо хоног хүртэлх хугацаанд харанхуй сэрүүн газарт хадгалаарай.

6

Хугацаа болмогц, та бэлдсэн зүйлээсээ өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 халбагыг уух бөгөөд ингэснээр та хеликобактерийг эмчлэхээс гадна, өтгөн хатах, үргүйдэл, астма, бронхит, болон бусад олон өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()