Цагаан талхнаас бүр мөсөн татгалзвал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Монголчууд бид өглөө, өдөр, орой гээд бүх хоолон дээрээ цагаан талх хэрэглэж заншсан билээ. Харамсалтай нь хүн төрөлхтний бүхий л үед хамт байсаар ирсэн энэ хүнсийг сүүлийн жилүүдэд эрүүл мэндэд хамгийн муу хүнс хэмээн нэрлэх болсон юм. Тэгвэл цагаан талхнаас "гарвал" бидний биед ямар өөрчлөлт гарах талаар сонирхож үзье.

Цагаан талхнаас бүр мөсөн татгалзвал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дээд гурил нь нүүрс-ус их хэмжээгээр агуулдаг тул таргалалтын гол шалтгаан болдог гэж эмч мэргэжилтнүүд ярьдаг. Гэхдээ ганцхан цагаан гэлтгүй хөх тариа, бүхэл үр болон овъёосны гурил жин нэмдэг гэдгийг цөөн хүн мэддэг. 

Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүнээс татгалзсанаар та жин хасах бүрэн боломжтой. 

Энэ нь ямар ч гурилаар хийсэн талх нь нүүрс ус, илчлэг ихээр агуулдагтай холбоотой юм. Гурилан бүтээгдэхүүнд агуулагдах нүүрс усны ердөө 2 грамм нь бүрэн шингэдэг бөгөөд үлдсэн нь биед хуримтагддаг. Тиймээс нарийн боовонд дуртай хүмүүс амархан жин нэмдэг байна. 

Гурил нь өөрөө гликемийн өндөр индекстэй. Энэ нь тухайн хүнсний бүтээгдэхүүний цусан дахь глюкозыг хэр хурдан нэмэгдүүлдэг болохыг илэрхийлдэг үзүүлэлт юм. 

Тиймээс гурилан бүтээгдэхүүн амархан шингэж, өлсөх мэдрэмжийг ойр ойрхон болгодог байна. Энэ нь гуриланд агуулагдах цардуул маш хурдан задарч, цусанд глюкоз хэлбэрээр ордогтой холбоотой юм.

Талхны хэрэглээгээ бууруулах юм бол таны хоол боловсруулалт мэдэгдэхүйц сайжирна. Нэгдүгээрт, тариаланчид хиймэл бордоо ашиглан улаан буудайг тариалдаг, дээрээс нь хортон шавжийн эсрэг бодисыг асар их хэмжээгээр цацсан байдаг. 

Эцэст нь тэд тариагаа цэвэрлэх үүднээс бензоилын хэт исэл, натри, кальцийн сульфат, хлорын давхар исэл зэрэг аюултай цайруулах бодисонд угаасан байх нь бий.

Хоёрдугаарт, гурил нь их хэмжээний цавуулагтай юм. Цавуулгийг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд гэдсэн дэх хоол боловсруулах бичил биетийн хэмжээ буурна. Үүний нөлөөгөөр биеэр төрөл бүхийн юм туурдаг аж. 

Хэрвээ та цардуултай хүнснээс татгалзвал сар хүрэхгүй хугацааны дараа арьсан дээрх үрэвсэл, батга зэрэг аажмаар алга болж байгааг анзаарах болно.

Талхнаас татгалзсанаар хөгшрөлт илүү удаан явагдана. Эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маягийг үл тоомсорлодог хүмүүс эрт хөгшрөрдөг нь судалгаагаар тогтоогдсон юм. Учир нь цагаан талхны найрлагад хүнд хэрэгтэй шим тэжээл, витамин зэрэг бараг байдаггүй аж. 

Хэрэв та энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол идэж байгаа бол таны гоо сайхан, эрүүл мэндээ аажмаар үгүй хийж байна гэсэн үг. Тиймээс аль болох гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж хүнсний ногоо, уураг, самар зэргийг түлхүү хэрэглээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()