1
Шөрмөс татах шалтгаан
Шөрмөс татах нь гэмтэх, хөхрөх гэх мэт гадны хүчин зүйлээс бус, бие организмын дотоод асуудлуудаас болж үүсдэг байна. Дотоод асуудлууд гэдэгт ус болон бусад шим тэжээлийн дутагдал мөн бөөрний эмгэг гэх мэт өвчлөлүүд нөлөөлж болно. Шөрмөс татах нь ихэнх хүмүүст тохиолдож л байдаг энгийн өвчин мэт боловч, үргэлж татвал эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.
2
Хэрхэн сэргийлэх вэ?
Хүнд ажил хийж, ядарсан үед шөрмөс татвал, бүлээн ус ууж шингэний дутагдлаа нөхөх хэрэгтэй. Бүлээн ус нь хүйтэн устай харьцуулахад биеийн дулаантай илүү ойролцоо бөгөөд, түргэн хугацаанд булчинд нэвчиж, шим тэжээлээр хангадаг байна.
Үргэлж шөрмөс татах нь ихэнхдээ шим тэжээлийн дутагдалтай холбоотой. Зарим төрлийн шим тэжээлийн бодисууд нь булчинг сулруулж, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг байна.
3
Хэрхэн эмчлэх вэ?
Дээр дурдсанчлан, бүлээн ус уухаас гадна илүү эрчимтэй арга хэмжээ авснаар, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Усны дутагдлаас үүдэлтэй шөрмөс татах үзэгдэл нь, кали дутагдах, эсвэл натри ихэдсэнээс шалтгаалдаг байна. Кали хэмээх эрдэс нь натритай урвалд орж, цусны эргэлтийг зохицуулах үүрэгтэй байдаг учраас калиг нөхөх нь өвдөлтөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс калигаар баялаг хоол хүнсийг идэж байх хэрэгтэй юм.
Шөрмөс татахаас сэргийлэх бас нэгэн арга бол магнигийн дутагдлыг нөхөх юм. Хүний биед магни маш их хэрэгтэй байдаг буюу өдөрт 250-300 миллиграмыг авах хэрэгтэй байдаг байна. Магнигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд загас, хар шоколад, бууцай, цардуул, бурам, самар, сэвэг зарам, хулууны үр, төмс гэх мэт багтана.
Хэрвээ таны шөрмөс үргэлж татаад байвал, эмчид үзүүлээрэй.