Үсээрээ эрүүл мэндээ шинжье

Бид үсний өнгө үзэмж зөвхөн гадаад орчны нөлөөллөөс хамаардаг гэсэн ойлголттой байдаг.  Гэтэл хэд хэдэн судалгаа, шинжилгээнээс харахад үс олон төрлийн өвчний эх үүсвэрийг тодорхойлж чаддаг болох нь батлагдсан байна. Ингээд таны үс хэрхэн эрүүл мэндийг тань илтгэж байгаа болохыг сонирхоцгооё.

Үсээрээ эрүүл мэндээ шинжье
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өнгөө алдсан үс

Үс өнгөө алдах хамгийн энгийн шалтгаан нь хэт их будах, индүү хэрэглэх, буруу арчилгаа зэрэг багтана.

Үүнээс гадна намар, өвлийн улиралд буюу амин дэмийн дутагдалд орох үед үс өнгөө алдаж, ганддаг байна. Жишээлбэл, селен, фосфор дутагдах үед үс өнгөө алддаг. Тиймээс та юун түрүүнд буйл болон шүдээ шалгах хэрэгтэй. Хэрвээ өөрчлөлттэй байвал та мэргэжилтэнд хандаж, өөрт шаардлагатай эмчилгээг бичүүлж аваарай.

Өнгөө алдсан үс

2 Шингэн, хугарамтгай үс

Уургийн дутагдлаас болж үс хугарч, шингэрдэг. Учир нь уураг бусад амин дэмийн нөхөж чадахгүй бүхий л элементүүдийг агуулдаг чухал үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, уураг нь бие организмыг "хэлбэрийг" барих үйл явцад идэвхтэй оролцдог гэсэн үг. Ингээд уураг их хэмжээгээр дутагдах үед арьс гэмтэж, үс хумс өнгөө алдаж хугарамтгай болдог юм. Энэ тохиолдолд жимс идэж, омега-3 бэлдмэл уухад болно.

Гэхдээ үс хугарах нь илүү ноцтой шалтгаантай байх магадлалтай бөгөөд үүнд "Иценко Кушингагийн" өвчин багтана.  Харин энэ өвчнийг туссан үед үс хугаралтын хамт нойргүйдэх, даралт ихсэх, нуруу өвдөх гэх мэт шинж тэмдэг хамт илэрдэг.

Шингэн, хугарамтгай үс

3 Үс унах, халзрах

Өдөрт 100 ширхэг үс унах нь энгийн үзэгдэл бөгөөд жирэмсэн үед эсвэл цэвэршилт явагдах үед үүнээс ч их үс унаж байдаг.  Үсээ хэт их унаж байна уу, үгүй юу гэдгийг шалгахын тулд хуруугаараа үсээ самнаад үзэх хэрэгтэй. Хамгийн ихдээ 3-5 ширхэг үс унах нь хэвийн үзэгдэл.

Их хэмжээний үс унах нь дотоод шүүрэл асуудалтай болох, дархлаа муудах, чихрийн шижин өвчин тусаж байгааг илтгэх магадлалтай. Тиймээс яаралтай эмчид хандаж, шаардлагатай шинжилгээг өгөх хэрэгтэй. Үүнээс гадна тайвшруулах эм ургамал ууж, хүнд хэлбэрийн үс засалтаас татгалзах нь зүйтэ юм.

Үс унах, халзрах

4 Тослог үс

Тослог үс нь ихэнхдээ буруу хооллолтын илрэл болдог бөгөөд та хүнсэндээ амьтны гаралтай өөх тосыг их хэмжээгээр хэрэглэж байгааг илтгэх юм. Асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн түрүүнд хоолноосоо  өөх тос, хуурсан хоол хүнсийг хасаж, чихэр, согтууруулах ундаа, утсан хүнсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Үүнээс гадна шампуньдаа модны тос хийснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Хэрвээ зөв хооллолт, зөв арчилгаа тус болохгүй байгаа бол энэ нь бодисын солилцоо муудах, дааврын тэнцвэргүй байдал, элэгний үйл ажиллагаа муудсантай холбоотой. Энэ тохиолдолд мэдээж мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Тослог үс

5 Эрт бууралтах

Эрт бууралтах нь ихэнхдээ удамшлын гаралтай байдаг. Үүнээс гадна нас ахих тусам будагч бодис ялгаруулах меланоцит дуусаж хүн бууралтаж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд 30-40 наснаас эхэлж бууралтдаг бөгөөд зарим тохиолдолд үүнээс эрт, өсвөр насандаа цагаан үстэй болох нь ч бий.

Эрт бууралтах нь хэт их стресстэх, ядрах, эсвэл буруу хоолны дэглэм барьснаас болж үүсдэг. Буруу хоолны дэглэм барих гэдэгт уургийн хэрэглээг багасгах багтдаг. Дээрх заалтууд нь меланины  түвшин буурахад нөлөөлж, үс жам ёсныхоо хугацаанаас илүү эрт цайрдаг гэнэ.

Эрт бууралтах

6 Толгой загатнах

Хэрвээ таны толгой дээр батга гарах, төрөл бүрийн шарх сорви үүсэж загатнаж байвал, та заавал арьс өнгөний эмчид хандаарай. Энэ нь арьсны халдварт өвчин туссан байх магадлалтайг илэрхийлнэ.

Харин толгой дээр ямар нэгэн батга, шарх сорвигүй хэрнэ загатнасан хэвээр байвал энэ мэдрэлийн хямрал байж болох бөгөөд хумс мэрэхтэй адил зүйл юм. Энэ тохиолдолд тайвшруулах ургамлын гаралтай цай уух, В1, В6 амин дэмийг хэрэглэж, мэдрэлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Толгой загатнах

7 Хагтах

Хаг нь тийм ч аюултай зүйл биш хэдий ч хагтсаны дараа толгой маш ихээр загатнадаг. Үүний нэг шалтгаан нь магадгүй та үсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэдэг байж болно.  Хэт их дэглэм барьж хоол хүнснээсээ өөх тос, нүүрс усыг хасах үед мөн ийм шинж тэмдэг илэрдэг.

Бас нэгэн шалтгаан нь стресс, хоол боловсруулах эрхтний асуудал, дархлаа сулрах зэргээс болж хагтдаг.  Үүнээс гадна хуурай хаг, нойтон хаг гэж хуваагддаг бөгөөд нойтон хаг нь арьсны өвчний илрэл байдаг учир маш хортой. Энэ тохиолдолд хагны эсрэг шампунь хэрэглэх нь хангалтгүй бөгөөд мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хагтах

8 Хуурай, салаалсан үс

Хэрвээ та үсээ ороохгүй, индүүдэхгүй, будахгүй байгаа хэрнээ үс тань хуурайшиж, үзүүр нь салаалаад байвал энэ нь уураг болон төмөр, зэс дутагдсаны илрэл юм.

Үүнээс гадна энэ нь хоолны дэглэм тогтмол барьдаг хүмүүстэй элбэг тохиолддог. Учир нь хоолны дэглэм барих үед үргэлж ямар нэгэн амин дэм дутагдаж байдаг шүү дээ. Тиймээс улаан загас, лууван зэргийг идэж, дутагдаж буй амин дэмээ нөхөөрэй. Мөн төмрийн шингэцийг сайжруулахын тулд жүржийн шүүс уугаарай. 

Хуурай, салаалсан үс

9 Үс салаалах хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хэрхэн салаалснаас нь хамаарч эмчилгээгээ хийлгээрэй

  • Y-хэлбэртэй салаалт: Энэ тохиолдолд санаа зовох зүйл байхгүй. Мөн үсээ тайрах гэж яарсны хэрэггүй бөгөөд үсэндээ сайн тэжээл өгч, сайн арчлахад л хангалттай.
  • Лаа эсвэл конус хэлбэртэй салаалт: Энэ нь үсний дотор эс гэмтсэн болохыг илэрхийлнэ. Тиймээс та үсээ богиносговол илүү зүгээр. Харин дараа нь энэ асуудалтай нүүр тулгарахгүйн тулд эфирын тос, цэвэршүүлсэн ус зэргийг хэрэглэх хэрэгтэй.
  • Өд хэлбэртэй салаалт: Энэ нь таны үс хэт их гэмтсэн болохыг илэрхийлэх бөгөөд яг л үсээ цайруулсны дараа үс хатуурдаг мэт шинжтэй болно. Хэрвээ таны үсэнд ийм асуудал тулгарсан бол нэн түрүүнд үсээ будахаа зогсоож, төрөл бүрийн үсний индүү, хайч хэрэглэхгүй байх нь зүйтэй. 

Үс салаалах хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хэрхэн салаалснаас нь хамаарч эмчилгээгээ хийлгээрэй

Хэрвээ таны үсэнд дээрх шинж тэмдгүүд илэрч та үүнийг буруу арчилгаатай холбоотой асуудал биш гэж үзэж байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()