Хувцасны шүүгээг хэрхэн эмх цэгцтэй харагдуулах вэ?

Бид хэрэв боломжтой бол хувцасны өрөөтэй болж, өрөөгөө гоёмсгоор тохижуулахыг хүсдэг. Хэдийгээр танд хувцасны өрөө байхгүй гэсэн ч, шүүгээгээ засч тохижуулан, олон хувцсыг багтаах боломжтой юм. Хүн бүхэн өглөө босоод хамгийн түрүүнд шүүгээгээ онгойлгож, өмсөх хувцсаа сонгодог. Харин таны онгойлгосон шүүгээ эмх цэгцтэй цэвэрхэн бол харахад ч сайхан санагдаж, эрч хүч бэлэглэх төдийгүй цаг завийг хэмнэнэ шүү дээ. 

Хувцасны шүүгээг хэрхэн эмх цэгцтэй харагдуулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хувцсаа төрлүүдээр нь ангилж, бэлтгэх

Та хувцаснуудаа төрлөөр нь ялгаж, хийгээрэй.

  • Эрэгтэй хувцас болон гутал
  • Эмэгтэй хувцас болон гутал
  • Хүүхдийн хувцас болон гутал
  • Гадуур өмсөх хувцас
  • Зузаан хувцас гэхчлэн хувцаснуудаа ялгаж, тус тусад нь хувиарлаж хийгээрэй.

Хувцсаа төрлүүдээр нь ангилж, бэлтгэх

2 Шүүгээгээ хуваах

Та шүүгээн доторх хэрэггүй зүйлсээ гаргаж, цэгцлэх хэрэгтэй. 

Дараа нь шүүгээний тавцангуудыг нэмж байрлуулан, шинээр өлгүүр тавиарай. Одоо харин хувцаснуудаа ангилж хийхэд илүү цэгцтэй харагдах болно. 

  • Цамц, цахилгаантай цамц, хүрэм зэргээ өлгүүрт өлгөнө. Эдгээр нь ойролцоогоор 90-100 см урттай.
  • Өмд, юбка зэрэг нь 120-130 см урттай байх тул, өлгүүрээ дээр байрлуулаарай.
  • Харин урт даашинз, цув нь 140-180 см урттай байх бөгөөд та өлгүүрээдээ хувцасны уртаас хамаарч зөв байрлуулах шаардлагатай. 

Шүүгээгээ хуваах

Харин зарим хувцсаа эвхэж, шургуулганд хийх шаардлагатай.

  • Ноос, ноолууран хувцас
  • Дотуур хувцас
  • Трико
  • Оймс
  • Гоёл чимэглэл зэргийг тохирох хэмжээтэй шургуулганд эвхэж хийгээрэй. 

Гутал хадгалах хэсэг:

Та шүүгээнийхээ доод талд гутал хадгалах хэсгийг хийгээрэй. Хэрэв боломжтой бол хувцасны өрөөтэй болж, үүнийгээ тохижуулан гутлаа байрлуулж болно. Та гутал хийх шүүгээнийхээ өндрийг 40-50 см хэмжээтэй хийлгээрэй. Үүнд ямар ч төрлийн гутал багтдаг байна. 

3 Ухаалаг арга:

Хэрэв танд хувцасны шүүгээ байхгүй бол, өрөөнийхөө жижигхэн хэсэгт өлгүүр байрлуулж, урдуур нь хөшиг татаарай. Ингэснээр өрөө тань цэвэрхэн харагдах болно. Та тухайн өлгүүртээ хувцаснуудаа ялгаж өлгөх бөгөөд өмд болон дотуур хувцаснуудаа цэвэрхэн эвхэж, шүүгээнд хийгээрэй. 

  • Нэг өлгүүр нэг хувцсанд зориулагдсан гэдгийг бүү мартаарай. Үүнд олон хувцас давхарлаж өлгөснөөр, хувцас үрчий, муухай болдог.
  • Мөн зайгаа хэмнэж, цүнхнүүдээ өлгүүрт өлгөж болох юм.
  • Харин гуталнуудаа хайрцганд хийж, давхарлаж тавиарай. 

Ухаалаг арга:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()