Кейт Аптон эргэн ирлээ

Өнгөрөгч ням гаригт 26 нас хүрсэн загвар өмсөгч, модель Кейт Аптон (Kate Upton) “Maxim” сэтгүүлийн нүүр хуудсанд зориулан халуухан зургууд авахуулсан олны харцыг өдгөө булаагаад байна. Байнга шахам л хэвлэлийнхний  анхааралд байж, болзсон залуусынх нь жагсаалтыг цээжээрээ шахам мэддэг байсан фэнүүдийнх нь хувьд тэрээр өнгөрсөн жилээс сураг алдарсан нь нөхөртэй болсонтой нь холбоотой. Тэрээр гэрийн эзэгтэйн дүрд хувирч, хэсэг амсхийгээд саяхнаас эргэн ирлээ. Аль ч талаасаа хөөрхөн гарсан түүний халуухан зургуудыг уншигчдадаа сонирхуулъя.

Кейт Аптон эргэн ирлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Загвар өмсөгч, модель Кейт Аптон (Kate Upton) Мэрилин Монротой төстэй дүр төрхтэй гэдгээрээ олонд танигдсан билээ.

Тэрээр сайхан бие хаагаа нуулгүйгээр цээж нүцгэн зургаа татуулжээ. Үдшийн наран дор үс нь мөр нь дээр нь зөөлөн унаж, урт гоолиг хөлийг нь илүү тод гэрэлтүүлнэ.

Түүний уруул хөнгөхөн ягаан туяа цацруулж, олон төрлийн тансаг ээмэг  зүүсэн байна.

Үзэсгэлэнт бүсгүй наран дор гэрэлтэнэ.

"Усны хувцас ба шаргал үст гоо үзэсгэлэн" сэдэвтэй энэхүү зураг авалтыг Израиль улсын Негевийн цөлд хийжээ. 

2018 оны “Maxim" сэтгүүлээс зарладаг "Халуухан 100 бүсгүй”-н жагсаалтын нэгдүгээрт Кейт Аптон орсон байна. Тэрээр өмнөх жилүүдэд тэргүүн байранд орж байсан Тэйлор  Свифт (Taylor Swift), Майли Сайрус (Miley Cyrus) нарыг энэ жил ардаа орхисон аж.

Сэтгүүлийн  нүүрийг Кейт Аптон чимснээс гадна энэ дугаарт Кэндалл Женнер (Kendall Jenner), Белла (Bella Hadid) болон Жижи Хадид (Gigi Hadid) нар орж буй гэнэ.

Кейтийн зурагтай сэтгүүлийн дугаар долдугаар сарын 19-ний өдөр худалдаанд гарах бөгөөд үүнийг тохиолдуулж тус сарын  21-ний өдөр “Hollywood Palladium” үдэшлэг зохион байгуулна гэсэн. 

Байгалиасаа усны хувцасны модель биетэй тэрээр 2018 оны “Sports Illustrated” сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын нүүрийг мөн чимж байсан юм.

Кейт өөрийнхөө биеийн галбирт үргэлж сэтгэл хангалуун байгаагүй гэдгээ “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байсан. “Би 19 настайдаа хамгийн анх сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж байсан. Түүний дараа намайг тарган, муухай биетэй гэж шүүмжилсэн. Унаж, боссон үе миний карьерт байсан. Намайг шүүмжилж, муулж байсан хүмүүст би талархдаг. Тэдний ачаар би өөрийнхөө хэн гэдгийг мэдэж авсан. 19 настайдаа би тэр бүхнийг мэдээгүй, миний биеийн талаар хэлсэн бүхэнд хариулаад л явж байсан” гэж хэлжээ.

2017 онд загвар өмсөгч  бүсгүй бэйсболлын тамирчин Жастин Верландертай хуримаа хийж, шуугиан тарьсан билээ. Тэд 2014 оноос болзож эхэлсэн бөгөөд үүнээс өмнө загвар өмсөгч бүсгүй цөөнгүй эртэй нэр холбогдож байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()