Температурыг хянах
1. Дийлэнх хүмүүс зөөврийн компьютероо зөөлхөн, даавуун материалтай зүйл дээр тавьж, хэрэглэж байгаа харагддаг. Гэвч энэ нь буруу юм.
2. Учир нь зөөлөн, даавуун материалтай зүйл дээр зөөврийн компьютероо тависнаар амархан халж, улмаар гэмтэл учрахад хүрдэг байна.
3. Түүгээр зогсохгүй халах үед хүний биед мэдрэгдэх халуун эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
4. Тиймээс зөөврийн компьютероо аль болох хатуу зүйл дээр тавьж, хэрэглэж хэвшээрэй.
Зөөврийн компьютерийн эдэлгээ
5. Компьютрийн дэлгэцийг ямар ч нөхцөлд нарны хурц туаяны өөдөөс харуулан тавьж болохгүй.
6. Ингэж тавьбал компьютрийн дэлгэцнээс гарч буй хурц туяа, нарны гэрэлтэй нийлж, хүний харааг муутгадаг байна.
7. Тэгэхээр хөшгөө хаах юм уу, эсвэл өөр газар тавих зэргээр компьютрийн дэлгэцийг нарны хурц гэрлээс хол байлгаарай.
8. Мөн зөөврийн компьютерээ хураахдаа гаран дээр элдэв хог, тоо шороо байгааг ажиглаж, цэвэрлээрэй.
Аянга цахилгаанаас сэргийлэх
9. Бидний эцэг, эх бага байхын л "Цахилгаан цахиж байна. Утас, зурагтаа унтраагаарай" гэж хэлдэг байсан шүү дээ. Энэ нь үнэхээр үнэний ортой бөгөөд аянга, цахилгаан цахиж байх үед техник, технологитой болгоомжтой харицахгүй бол аюултай нөхцөл байдал үүсэхэд хүрдэг аж.
10. Жишээлбэл та доорх зурган дээрх шиг аянга цахиж буй чиг рүү компьютер болон зурагтын дэлгэцийг харуулж тавьсан бол магадгүй амь насаа ч алдаж болох бөгөөд хурц туяа цахилгааныг өөртөө татдаг болохыг эрдэмтэд нотлосон байна. Тиймээс цахилгаан цахих үед төхөөрөмжүүдээ унтрааж байхыг таниас хүсье.
Батерей цэнэглэх
11. Орчин үеийн лити-ион, болон лити-полимер батерейнууд нь санах ойн нөлөөгүй байдаг тул гар утас, таблет, болон зөөврийн компьютеруудыг эрчим хүчний баарыг тэг хүртэл бууруулалгүйгээр цэнэглэх шаардлагатай болдог. Учир нь маш олон үйлдвэрлэгчид батерейн бүрэн цэнэглэх циклийн тоогоор буюу ихэвчлэн 400-600 мөчлөг цэнэглэдэг.
12. Тиймээс та өөрийн төхөөрөмжний зайг нэмэгдүүлэхийн тулд илүү их цэнэглэх хэрэгтэй. Ингэснээр зайны чадлын индикаторыг 10-20% хүртэл бууруулдаг. Энэ нь урсацын тоог 1,000-1,100 мөчлөг хүртэл ихэсгэх болно.
13. Батерейг бүрэн цэнэглэгдсэний дараа салгаж байх хэрэгтэй. Батерейн тохируулагч нь батерейг бүрэн цэнэглэгдсэний дараа өөрөө автоматаар зогсдог тул хэт цэнэглэх эрсдэл байхгүй. Гэхдээ энэ нь та утсаа үргэлж хэтрүүлж цэнэглэж байх ёстой гэсэн үг биш юм. Гар утас, техникийг хамгийн багадаа 40%-аас 80% хүртэл цэнэглэснээр цэнэгийг илүү удаан барих болно.
14. Яагаад хямд зайг худалдан авах нь аюултай байдаг вэ? Эдгээр нь стандартын бус байж болзошгүй бөгөөд тэр хэмжээгээр эрсдэл ихтэй гэсэн үг юм.
15. Чанар муутай цэнэглэгч утсанд хангалттай цэнэг өгөхгүйгээс гадна баттерей болон утсыг гэмтээх аюултай байдаг байна.
16. Тиймээс утасны цэнэглэгч авах шаардлага гарах үед онлайнаар захиалж авахаас илүүтэй өөрийн биеэр дэлгүүр дээр очиж, шалгаж авч байхыг танд зөвлөе.
17. Учир нь онлайнаар захиалан авч байгаа нөхцөлд ихэнх цэнэглэг чанаргүй, хулхи байдаг болох нь батлагджээ.
Тоос шороог цэвэрлэх
18. Эмэгтэйчүүд маань гадуур ажилтай явах үедээ ихэнх тохиолдолд гар утсаа цүнхэндээ хийх шаардлага гардаг шүү дээ.
19. Гэвч тэдний дийлэнх нь гар утсаа юу ч бодож саналгүй, бусад зүйлсийн хамт цүнх рүүгээ чулуудаж орхидог. Ингэснээр утасны дэлгэц амархан гэмтэхэд хүрдэг байна. Тэгээд ч та сайн ажиглаж харвал таны цүнхний хаа нэгтэй гар утсаа хийх зориулалттай хэсэг байх бөгөөд тэр хэсэгт гар утсаа хийж хэвшээрэй.
20. Мэдээж хэрэг таны утасны дэлгэц хамгаалалттай байх хэрэгтэй бөгөөд мөн утсаа гаднах гэрт нь хийж, аливаа эрсдлээс хамгаалаарай.