Холбооны мөрдөх товчоо ч олж чадаагүй, сураггүй алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх

Дэлхий даяар жил бүр хэдэн арван мянган хүн алга болдог. Нэг хэсэг нь олддог бол нөгөө хэсэг нь ор сураггүй алга болчихдог. Тэдний зарим нь шинэ амьдрал эхлэхээр шийдэж сайн дураараа алга болдог хэдий ч ихэнх нь гэмт хэргийн золиос болсон байх нь бий. Бид танд янз бүрийн насны, ямар ч ул мөр үлдээлгүй алга болчихсон хачирхалтай тохиолдлуудыг сонирхуулж байна.

Холбооны мөрдөх товчоо ч олж чадаагүй, сураггүй алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мартины гэр бүлийнхэн алга болсон нь

1958 оны 12-р сарын 7-нд Барбара болон Кеннет Мартин нар Барби, Сьюзен, Виржини хэмээх гурван охиныхоо хамт зул сарын баярын чимэглэл хийх зүйлс авахаар Колумбия голын сайхан байгальтай газар луу хөдөлжээ.

12-р сарын 9-нд Кеннет ажилдаа очоогүй тул ор сураггүй алга болсон тэднийг хайж эхэлсэн байна. Гэвч Мартиныхан яг хаашаа очсон нь тодорхойгүй байсан ба тэднийг харсан хүмүүсийн мэдүүлэг хоорондоо зөрж байсан гэдэг. Харин гэрт нь сэжигтэй нэг ч зүйл байгаагүй бөгөөд тэд банкны картаа орхиод явсан байжээ.

1959 оны 3-р сард эрлийн багийнхан голын хадан хясааны эрэг дээрээс Кеннетийнхтэй адилхан машин олжээ. Улмаар 1959 оны 5-р сарын 1-нд Колумби голын эргээс нэгэн төхөөрөмжийн тоноглол гэмээр зүйл олсон бөгөөд түүнийг устгаж чадаагүй юм. Хоёр хоногийн дараа машин байсан газраас 100 км зайд Сьюзены цогцос олдсон бол болон Виржинигийн цогцос эгчээсээ 50 км хол зайд байжээ.

Цагдаагийнхан тус төхөөрөмж Мартины машиныг санаандгүй шүргэснээс болж охидын цогцос усны гадаргуу дээр хөвөн гарч ирсэн гэж үзжээ. Гэвч нисдэг тэрэг ашиглаад ч машиныг болон гэр бүлийн бусад гишүүдийг олж чадаагүй юм. Тухайн үед нэг шумбагч золтой л живэх шахсанаас хойш эрлийн ажлыг бүр мөсөн зогсоосон гэдэг.

Барбара, Кеннет болон Барби нарын цогцос болон машин нь хэзээ ч олдоогүй ба тэдний хувь заяа хэрхэн эргэснийг бурхан л мэдэх байх. Мартиныхан машинтайгаа толгодоос онхолдсон уу, эсвэл Кеннет харанхуйд аюул ослыг анзаараагүй юу гэдгийг хэн ч, хэзээ ч олж мэдэж чадахгүй нь харамсалтай.

Мартины гэр бүлийнхэн алга болсон нь

2 Патрисий Михан алга болсон нь

1989 оны 4-р сарын 20-нд оройн 8 цагийн орчим Монтана мужийн Серкл хотхоны ойролцоо Патрисий Михан өөрийн буруугаас болж авто машины осолд оржээ. Патрисийтай мөргөлдсөн машины жолооч нь цагдаагийн офицер Кэрол Хейц байсан бөгөөд машинаасаа гарч эмэгтэй рүү очжээ. Патрисий нэг ч үг хэлэлгүйгээр Хейнцийг нэвт ширтэж байснаа замын хашлагыг давж гараад хэсэг хөдөлгөөнгүй зогсож, машин луугаа гайхсан шинжтэй хараад цааш гүйгээд харанхуйд далд орсон гэдэг.

Цагдаагийнхан ослын дараа шууд л Патрисийг хайж эхэлсэн ба түүний гутлын мөрийг замын цагдаагийн байрнаас 1 км-ын зайнаас олжээ. Маргааш өглөө нь эрлээ үргэлжлүүлсэн ч түүний ул мөр алга болсон байсан тул хаанаас ч хайгаад олж чадаагүй юм. Патрисий хэрэг гарсан газраас 400 км хол зайд байрлах Бозман хотод эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байжээ. Тэд охиноо яагаад Серкл хотод явж байсныг ойлгоогүй гэдэг. Тэдний хэлж буйгаар охин нь сэтгэл гутралын өвчнөөр зовж байсан тул 4-р сарын 21-нд сэтгэл зүйчтэй уулзах ёстой байжээ.    

Бараг сарын дараа Патрисийн гэрийн хажууд байдаг цайны газрын үйлчлэгч болох Михан тэднийхээр орж ирээд "Танай охин хурдхан гэгч нь өглөөний цайгаа уучихаад, юм худалдан авахаар явж байна" гэж хэлээд яваад өгсөн гэж хэлжээ. Цагдаагийнхан болон гэрийнхэн нь түүнийг алга болсноос хойш Патрисийг харсан гэх 5000 мэдээлэл хүлээж авсан  ч огт олж чадаагүй юм.

Мэргэжилтнүүд Патрисийг ослын улмаас ой санамжаа алдаж, өмнөх амьдралаа санахгүй байдалтайгаар амьдарч байгаа байх гэж үздэг. 

Патрисий Михан алга болсон нь

3 Форт-Уэртээс алга болсон гурван бүсгүй

1974 оны 12 дугаар сарын 23-нд 17 настай  Рейчел Трлика, 14 настай Рене Уилсон болон 9 нас хүрч байсан Жулия Энн Мозли нар Техас мужийн Форт-Уэрт хотынхоо худалдааны төв рүү зул сарын баярын зүйлс авахаар явжээ.

Тэднийг юм худалдан авч байхыг хүмүүс харсан боловч охид тэр өдөр гэртээ буцаж ирээгүй юм. Охидын хамаатнууд худалдааны төвийн зогсоолоос тэдний машиныг олсон бөгөөд дотор нь худалдаж авсан зүйлс нь байжээ.

Маргааш нь Рейчелийн нөхөр Томми "Долоо хоногийн хугацаатай Хьюстон явж байна. Машин зогсоолд байгаа" гэсэн утгатай захиаг авчээ. Сонирхолтой нь захиан доторхийг бэхээр, дугтуйн дээрх хаягийг харандаагаар бичсэн байжээ. Охидын эцэг, эх болон Томми нар захиаг Рейчел бичсэн гэдэгт итгэсэнгүй. Холбооны мөрдөх товчооны хийсэн шинжилгээ ч хэн бичсэнийг илрүүлж чадаагүй юм.

1981 онд нэгэн хүн 12-р сарын 23-нд үл мэдэгдэх хүн 3 охиныг бүхээгтэй машинд хүчээр суулгаж байхыг харсан гэж мэдэгдсэн. Гэвч  хэн ч энэ мэдүүлэгт анхаарал хандуулаагүй юм. Олон жилийн турш цагдаагийнхан үл мэдэгдэх цогцсуудыг шалгасан боловч хэн нь ч гурван охиныхтой таараагүй аж.

Форт-Уэртээс алга болсон гурван бүсгүй

4 Николь Морен алга болсон нь

1985 оны 7-р сарын 30-ны 11:00 цагт 8 настай Николь ээж Жанеттынхаа хамт амьдардаг Канадын Торонто хотын өндөрлөг газарт орших гэрээсээ гарч явжээ. Тэрбээр гэрийнхээ доор хүлээж байсан найз охинтойгоо хамт байрныхаа хаалттай бүсэд байрлах усан санд сэлэхээр явсан байж. Тэрбээр найзтайгаа гэрийнхээ утсаар ярьсны дараа цахилгаан шат руу явснаас нь хойш хэн ч түүнийг хараагүй юм.

Николийг 15 минут хүлээсний дараа найз охин нь ээжтэй рүү нь залгаж, түүнийг яагаад одоо хүртэл гарч ирэхгүй байгааг асуужээ. Ээж нь тухайн үед нэг их тоогоогүй бөгөөд гэр орныхоо ажлыг үргэлжлүүлэн хийсэн байна. Тэрбээр 18:00 цаг болсон охиноо хойно эргэж ирэхгүй байгаад нь санаа зовж, сандарч эхэлжээ.

Гэрчүүдийг байцаахад тэдний нэг нь охиныг усны хувцастай, гартаа алчуур барьчихаад цахилгаан шат руу явж байхыг харсан гэж мэдүүлсэн ч түүний мэдүүлэг батлагдаагүй юм. Хожим нь зарим гэрч Николийн амьдардаг байрны орчимд охиныг алга болохоос 1 цагийн өмнө үл таних эмэгтэй байхыг харсан гэж мэдүүлжээ. Гэсэн ч тэр эмэгтэйг олж чадаагүй. 

Цагдаагийнхан аллага, хулгай гэх зэргийн олон хувилбар дэвшүүлж байсан ч нэг нь ч батлагдаагүй аж. Охиныг алга болох үед эцэг Ар Морен нь эхнэрээсээ салахаар хөөцөлдөж байсан ч охиноо хайх хэрэгт бүх л амьдралаа зориулсан гэдэг. Николийн ээж 2007 онд зүрхний өвчнөөр нас баржээ.

Николь Морен алга болсон нь

5 Брианна Мэйтленд алга болсон нь

2014 оны 3-р сарын 19-нд 17 настай Брайнна Мэйтленд дунд сургуулийн гэрчилгээгээ гардаж авсныхаа дараа ээж Келлитэйгээ баяраа тэмдэглэж хамт дэлгүүр явжээ. Ээжийнх нь хэлснээр бол тэднийг кассанд дугаарлан зогсож байхад Брианна дэлгүүрийн цонхоор ямар нэг юм харснаа "Одоохон эргээд ирнэ" гэж хэлээд гудамж руу гарчээ.  

Келли мөнгөө төлчихөөд машин руугаа очихдоо Брианна зогсоол дээр сэтгэл нь их догдолж, сандарсан байдалтай байхыг анзаарчээ. Түүний дараа охин нь оройн ээлжид ажиллахдаа бэлтгэх хэрэгтэй байна гэсэн бөгөөд ээж нь Брианнаг найз охинтойгоо хамт амьдардаг гэрт нь хүргэж өгсөн байна. Тэрнээс хойш ээж, охин хоёр дахиж хэзээ ч дахин уулзаагүй юм. Зоогийн газрынхаа оройн ээлжийн ажлаа тараад бүсгүй өглөөний ээлжээсээ өмнө жаахан амрах хэрэгтэй байна гээд хамт ажилладаг найзуудтайгаа үдэшлэгт явахаас татгалзжээ. Түүнийг "Oldsmobile" машиндаа суугаад хөдлөхөд цаг 23:20 болж байсан юм.

Маргааш өглөө нь цагдаагийн газарт хэд хэдэн жолоочоос орхигдсон фермерийн байшинг "Oldsmobile" маркийн машин цөм мөргөчихсөн байгаа ч жолооч нь огт харагдахгүй байгаа тухай мэдээлэл иржээ. Цагдаагийнхан очиж хэргийг шалгахад хажууд нь тараан цацчихсан хэдэн зоос байжээ. Согтуу жолооч осолд орсныхоо дараа машинаа хаяад явчихаж гэж цагдаагийнхан бодсон байна. 

Охин нь утсаар холбогдохгүй байсан учир ээж нь санаа зовж Брианнаг эрж хайх ажлыг эхлүүлжээ. Түүний машиныг харсан гэрчүүд гэрэл нь асаалттай байсан ч бүхээг дотор хэн ч байгаагүй гэж мэдүүлж байсан гэдэг.

Брианнагийн эцэг, эх охиноо хулгайлагдсан гэж бодож байсан бол цагдаагийнхан орхигдсон байшин бол хуурмаг жүжиг байж болох юм гэж үзсэн байна. Брианнагийн үхлийн талаар өчнөөн хүн нэг бус удаа цагдаагийнханд хандаж байсан боловч нэг ч хувилбар нь батлагдаагүй юм.

Брианна Мэйтленд алга болсон нь

6 Брайан Шаффер алга болсон нь

2006 оны 3-р сарын 31-нд 27 настай анагаахын оюутан Брайан Шаффер найз Клинт Флоренс болон Мередит Ридтэйгээ хамт зуны амралтаа эхэлснийг тэмдэглэжээ. Тэд Колумбус хотын уушийн газар бүрээр орж хундага хатуу юм ууж явж байжээ. Брайантай хамт байсан найзууд нь гэнэтхэн түүнийг алга болсныг анзаараад залгатал хариу өгөхгүй байсан гэнэ.

Найзууд нь шөнийн 02:00 цагт уушийн газар хаахад тэндээс гарч Брайаныг ирэхийг хүлээж байгаад "Өрөөндөө очоод унтаа биз" гэж бодоод гэр, гэр лүүгээ явжээ. Амралтын өдөр тэд Брайантай утсаар холбогдох гээд огт чадаагүй байна.      

Уушийн газрын дэргэдэх камерт түүнийг тийшээ орсон нь бичигдсэн байсан ба гарч явсан бичлэг огт байгаагүй аж. Цагдаагийнхан нүүр царайгаа нуугаад гарч явсан байж мэднэ гэж үзээд ойр хавийн бүх камерын бичлэгийг шалгасан ч юу ч олдоогүй юм. 

Брайаны найз бүсгүй удаан хугацааны турш түүн рүү залгаж, дуут шуудан үлдээж байжээ. Ганцхан удаа авсныг нь үүрэн утасны сүлжээн дэх алдаа гэж оператор нь хэлжээ. Түүний утас нь Колумбус хотоос 23 км зайтай байсан бөгөөд нэг ч  удаа дуудлагад хариу өгөөгүй байна.  

Цагдаагийнхан Брайаны найз Клинт Флоренсыг түүнийг алга болоход оролцсон гэж үзсэн ч баталж чадаагүй юм. Зарим нэг нь түүнийг сургалтын төлбөрийнхөө өрийг төлж чадахгүй болохоороо зугтсан ч гэж үздэг. Шафферийн аав 2008 онд нас барахад Брайаны нэрийн өмнөөс интернетэд эмгэнэлийн үг тавьсан байсан ч хэн бичсэнийг нь олж чадаагүй юм.

Брайан Шаффер алга болсон нь

7 Аша Дегри алга болсон нь

2000 оны 2-р сарын 14-ний өдөр үүр цайхаас өмнөхөн Аша Дегри үүргэвчээ цэгцэлж, янзлаад гэрээсээ гарч оджээ. Тэр шөнө гадаа бороо шаагиж байсан гэдэг. Нэг өрөөнд унтдаг Ашагийн ах О’Брайан түүний ор чахран дуугарахыг сонссон ч дүүгээ нойрон дундаа хөлбөрч байна л гэж бодоод огт анхаараагүй гэжээ. Өглөөний 06:30 минутад ээж Айкилла нь хүүхдүүдээ сэрээхээр өрөөнд нь ороход тэнд О’Брайан л ганцаараа унтаж байж.     

Цагдаагийн офицер охиныг алга болсныг мэдсэнээс хойш 10 минутын дараа тэнд очиж ойр хавийг нь нэгжсэн  боловч юу ч олоогүй байна. Аша-г алга болсон тухай зурагтаар зарласны дараа хоёр хүн 04:00 цагийн үед гэрээс нь 2 км-ын зайтай газарт охиныг харсан гэж хэлжээ. Тэдний хэлснээр охин цаг агаарын байдалд илт тохироогүй цав цагаан хувцастай байсан бөгөөд түүн рүү машинаа эргүүлтэл  харанхуй ой руу зугтаад орчихсон гэж хэлжээ.

Хэсэг хугацааны дараа охиныг сүүлчийн удаа харсан гэх газраас холгүй байдаг саравчнаас түүний эд зүйл олдсон бөгөөд ямар нэг ослын ул мөр байгаагүй юм. Харин Аша-г харсан гэх зам дээрээс түүний чихрийн зангидмал тууз олджээ.

Бүтэн хагас жилийн дараа засмал замаас 40 км зайд орших барилгын талбайгаас охины утасны дугаар болон нэртэй цаас, хогийн уутанд боосон Аша-гийн үүргэвч олджээ. Олдворыг цагдаагийн газарт өгсөн ч тайлан нь нууцын зэрэглэлд үлдсэн аж. 2016 онд цагдаагийнхан Аша-г сүүлчийн удаа харсан газрын хажууханд түүнийг ногоон өнгийн машинд сууж байхыг харсан гэрч олдлоо хэмээн зарласан юм.

Аша-гийн эцэг, эх түүнийг гэртээ эргэж ирэхийг одоо хүртэл хүлээсээр байдаг гэнэ. Тэд охиныг цагаан хувцастай явж байхыг нь сүүлчийн удаа харсан гэх засмал зам дээр дурсгалын багана босгож, жил бүр алга болсон өдрөөр нь очдог юм.

Аша Дегри алга болсон нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()