Apple-ийн шинэ мэдээлэл

6 сарын 10-нд “Worldwide Developers Conference” (WWDC) болж өнгөрсөн бөгөөд энэ удаагийн уулзалтаар цаг хугацаа өнгөрөх тусам компаниудын чиг хандлага улам өргөжин, хөгжиж байгаа болохыг баталсан юм. Дэлхийн зах зээлд аль хэдийн хөлөө олчихсон, ноёрхол тогтоож буй “Apple” энэ удаад OS X Mavericks болон iOS 7 болон гар утаснууддаа зориулсан шинэ үйлдлийн системийг танилцуулсан байна. “iPhone” үүссэн цагаас эхлэн Apple-ийнхан iOS үйлдлийн системийг анх танилцуулж байсан билээ.
Apple-ийн шинэ мэдээлэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үүнээс гадна “Apple”-ийнхан WWDC оролцогчдод шинээр гарах гэж буй “Mac Pro” компьютертэй танилцах боломжийг олгосон байна. Ингээд уулзалтын төгсгөлд “iTunes Radio”-г танилцуусан бөгөөд энэ нь цаг алдалгүйгээр онлайнаар шинэ, сүүлийн үеийн хит дууг сонсох боломжийг олгож өгөх гэнэ.

“iOS 7”-ийн хувьд товчлуурууд нь өөрчлөгдөж, шинэ хэлбэр, шинэ хэв маягтай болсон бөгөөд “Цаг агаар” (хөдөлгөөнт болсон), “Хуанли”, “Мессеж”, “Зураг” гэх мэт програмууд нь шүүлтүүртэй болж, шинэ тоглоомууд нэмэгдсэн байна.



Үүнээс гадна “iOS” нь “Хяналтын төв” буюу “Control Center”-тэй болсон бөгөөд үүний тусламжтайгаар илүү нарийн үйлдлүүдийг хийх, хянах боломжтой болжээ.

Мөн iOS нь таны хамгийн их хэрэглэдэг, ховорхон хэрэглэдэг программуудыг судалж, танд мэдээлдэг болж байгаа аж.

Safari өөрчлөгдөж хайлтын системтэй болсон бөгөөд хуудаснуудыг шинэ хэв маягаар үзэж болох гэнэ.



iOS төхөөрөмж нь AirDrop хэмээх програмыг ашиглан Wi-Fi-ийн тусламжтайгаар утасгүй компьютертай холбогдох боломжийг олгож байгаа гэнэ. Өмнө нь энэхүү үйлдэл зөвхөн Mac компьютер дээр ашиглагдаж байсан байна.

Siri нь өөр олон авиагаар ярьдаг болсон бөгөөд Твиттер болон Википедиатай холбогддог болжээ. Шинэчлэгдсэн хувилбар нь App Store-д тавигджээ.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()