Хөхөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Эмэгтэй хүний хөх нь дотоод эрхтэн, биед чухам юу болж байгааг хэлж өгөх толь болох нь бий. Хэрэв та биеэ сайтар анзаарч, хөхөнд гарах өөрчлөлтүүдийг ажиглаж чадвал эмчид үзүүлэх шаардлагатай эсэхээ мэдэж авах бөгөөд өвчнөө бага дээр нь илрүүлж, эмчлэх боломжтой юм. Ингээд та бүхэндээ хөхөн дээр гарах өөрчлөлтүүдээр эрүүл мэндээ шинжих тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хөхөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөх томрох

  • Энэ нь жин нэмж байгаатай холбоотой байж болох бөгөөд бэлгийн бойжилт явагдах үед хөх томрох нь бий. Мөн хөдөлгөөний дутагдал, нойргүйдэл, стресс нөлөөлж хөх томорч болох төдийгүй энэ нь хавдрын эрсдэлтэй шинжүүдийн нэг байхыг үгүйсгэхгүй.
  • Тухайн шинж тэмдэг нь сарын тэмдэг ирэхийн өмнө, өндгөн эс боловсорч байх үед болон жирэмсэлт зэргээс үүдэн илэрч болно. “Yale” их сургуулийн нэгэн профессор тайлбарлахдаа, дааврын өөрчлөлттэй холбоотойгоор хөхний хэмжээ өөрчлөгдөж болох хэдий ч, хоёулаа ижил хэмжээтэй томорч байвал аюулгүй хэмээжээ.

Хөх томрох

2 Хөх жижгэрэх

  • Жин хасах үед тус шинж илрэх боловч, тодорхойгүй шалтгааны улмаас жин хаяж байвал, бамбай булчирхай, эсвэл архаг өвчний шинж байж болох талтай.
  • Сарын тэмдэг ирж эхлэх үед хөх жижгэрэх шинж илэрч болно. Ихэвчлэн сарын тэмдгийн өмнө томорч, эхлэх үед жижгэрдэг аж.

Хөх жижгэрэх

3 Нэг хөх нь томрох

“Yale” их сургуулийн профессор хэлэхдээ ихэнхи эмэгтэйчүүдийн хөх том, жижиг байх нь хэвийн үзэгдэл гэжээ. Гэхдээ энэ нь хавдрын эхэн үеийн шинж тэмдэг байх магадлалтай тул, сандарч тэвдэлгүй эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Нэг хөх нь томрох

4 Хөх унжиж хэлбэрээ алдах

Мөн л жингийн алдагдал үүнтэй холбогддог байна. Америкийн гоо сайхны мэс ажилбарын нийгэмлэгийн төлөөлөгч Барри Вьянтраб (Barri Vayntraub) хэлэхдээ "Хүний биеийн жин байнга өөрчлөгдөж байдаг. Хөх ч мөн адил. Төрсний дараа эсвэл, тухайн хүний арьсны сунах чадвараас хамаарч  хөх унжих нь бий" хэмээсэн бөгөөд энэ нь айж сандрах шинж тэмдэг биш тул санаагаа чилээх шаардлагагүй болохыг дурджээ. 

Хөх унжиж хэлбэрээ алдах

5 Хөхний товчин дээр бэрсүү үүсэх

Хөхний товчин дээрх бэрсүү нь хоргүй  хавдар, эсвэл хорт хавдрын ч шинж байж болох талтай. Хэрэв тус шинж танд илэрсэн бол яаралтай хөхний булчирхайн рентген зураг авахуулаарай. Ингэснээр та дэмий зүйлд санаагаа чилээх шаардлагагүй болох юм.

Хөхний товчин дээр бэрсүү үүсэх

6 Хөхөн дээр үс ургах

Хөхөн дээр үс ургах нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог дотоод шүүрлийн системийн эмгэг (PCOS)-той холбогддог аж. Энэ нь эр даавар болох тестостероны хэмжээг нэмэгдүүлж, дааврын тэнцвэрийг алдагдуулдаг байна. Хөхөн дээр үс ургахаас гадна сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, ичимдэг эрхтний ойролцоо шүүстэй юм гарах аж. Иймд танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. 

Хөхөн дээр үс ургах

7 Хөхний толгой загатнах

  • Шүршүүрт орж, биеэ савандаж угаах үед хөхний толгой загатнаж мэднэ. Ийм үед та хөхөө усаар сайтар зайлж, угаахад хангалттай.
  • Магадгүй таны хөх шинээр авсан даруулга, ноосон цамцнаас тань харшил өгсөн байж мэдэх юм. 
  • Энэ нь сарын тэмдэг ирэх дөхсөний дохио байж болно. Гормоны өөрчлөлт нь хөхний толгойг загатнуулж, дохио өгдөг байна.
  • Хөхний толгой загатнах шинж тэмдэг илэрсэн бол энэ нь "Paget"-ийн өвчтэй байх магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ нь нэг төрлийн хөхний хавдар бөгөөд хөхний толгойг загатнуулан өвчлүүлж, цаашлаад цус гарч эхэлдэг байна. Иймд та яаралтай эмчид хандах хэрэгтэй аж. 

Хөхний толгой загатнах

8 Хөх хөндүүр болох

  • Сарын тэмдгийн үеэр хөхний хэмжээ өөрчлөгдөж, хөндүүр болох нь бий. Тиймээс таны сарын тэмдэг ирэх нь дөхсөн, хугацаа нь ойртсон тохиолдолд хөх хөндүүрлэх нь тийм ч айж балмагдах зүйл биш юм.
  • Хэт их кафейны хэрэглээнээс үүдэж, хөх хөндүүрлэж болно. Энэ нь хөхийг илүү мэдрэмтгий болгож, хүрэх төдийд л хөндүүрлүүлэх аж. Иймд та кофе, хийжүүлсэн ундаа зэргээс аль болох татгалзах хэрэгтэй. 

Хөх хөндүүр болох

9 Хөхнөөс сүү эсвэл шингэн цагаан зүйл гарах

  • Мэдээж хөхнөөс сүү гарах нь байдаг л үзэгдэл. Гэхдээ та хөхүүл, жирэмсэн биш атал хөхнөөс сүү эсвэл цагаан шингэн зүйл гойжих нь таны биед асуудал байгааг илтгэх аж. 
  • Энэ нь сэтгэл гутралыг эмчлэх эм (antidepressants)-ийг хэрэглэсэнтэй холбоотой байж болох бөгөөд тус эм нь хөхний сүү үйлдвэрлэлийг идэвхижүүлэх гаж нөлөө үзүүлдэг байна. 

Хөхнөөс сүү эсвэл шингэн цагаан зүйл гарах

10 Хөхнөөс цус гарах

Энэ нь хорт хавдрын шинж тэмдэг тул яаралтай эмчид хандах хэрэгтэй. 

Хөхнөөс цус гарах

11 Хөхний товч хөндүүрлэх

  • Доктор Вайнтрауб хэлэхдээ хөхний толгой хатуурч, хөндүүрлэх нь таны хөх хэвийн бус байгааг илтгэнэ хэмээжээ. Харин сексийн өмнө болон дараа товч зангирах нь байх л үзэгдэл болохыг анхаараарай.
  • Мөн таныг даарснаас болж хөхний товч чангарах нь бий. 

Хөхний товч хөндүүрлэх

12 Хөхний толгой цээж рүү татагдан шигдэх

Хэрэв таны хөхний толгой цээж руу татагдаж, шигдээд байвал энэ нь хавдартай байх магадлалтай бөгөөд яаралтай эмчид хандах хэрэгтэй юм. 

Хөхний толгой цээж рүү татагдан шигдэх

13 Цээжин хэсэгт толбо үүсэх

Цээж, хөх хэсэгт толбо үүсэх нь зарим тохиолдолд хөхний хавдар байх нь бий. Эмч нар үүнийг нарийвчилсан судалгаагаар тогтоох бөгөөд сайтар судалсны үндсэн дээр өвчин мөн эсэхийг мэдэж авдаг байна. Иймд таны хөхөн дээр үүссэн толбо нь хавдрын шинж байж болзошгүй тул эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. 

Цээжин хэсэгт толбо үүсэх

14 Хөхний арьс нимгэрч, судас харагдах

Хөхний арьс нимгэрэх нь наранд түлэгдэх эрсдлийг дагуулж байдаг. Иймд та тогтмол нарнаас хамгаалах тос түрхэснээр энэхүү аюулаас сэргийлж чадах юм. 

Хөхний арьс нимгэрч, судас харагдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()