Эцэг эхчүүдийн хүүхдээ худал ярихад хүргэдэг 8 алдаа

Амьдралдаа нэг ч болов удаа худал ярьж үзээгүй хүн ховор байдаг болов уу. Тэгвэл бид өдөр бүр, алхам тутамдаа энхрий бяцхан үрсдээ худал хэлэхийг зааж өгдөг гэвэл та итгэх үү? Бидний өөрсдөө ч анзааралгүй хийдэг тэдгээр үйлдлээс болж хүүхэд худал ярьж сурдаг байна. Ингээд юуг буруу хийдэг тухай сонирхолтой мэдээллийг дуулгая!

Эцэг эхчүүдийн хүүхдээ худал ярихад хүргэдэг 8 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд үр дагаврыг мэддэг

Ихэнх тохиолдолд, хүүхэд үнэнийг хэлвэл шийтгүүлнэ гэдгийг мэддэг учраас худал хэлдэг. Үнэнээс айх айдасгүй болсон үед л тэд худлаа хэлэхээ больдог бөгөөд тэд анх үнэнээ хэлээд эцэг эхдээ шийтгүүлсэн тэр мөчөөс л эхэлж, үнэнээс айж, худал хэлж эхэлдэг байна.

Хүүхэд үр дагаврыг мэддэг

2 Хүүхэд эцэг эхийнхээ урмыг хугалахыг хүсдэггүй

Хүүхдүүд эцэг эхийгээ маш их хайрладаг учраас тэднийг өөрөөс нь болж сэтгэл дундуур байлгахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, эцэг эхийнхээ урмыг хугалаад эхэлбэл, тэд хүүхдээ хайрлахаа болихвий гэхээс маш их айдаг гэсэн үг юм. Иймд хэрэв эцэг эхчүүд хүүхдээ худал хэлэх үед нь сайтар ярилцаж, үнэнээ хэлэхэд нь эергээр хүлээн авбал, тэдэнд дахиж худал хэлэх шаардлага гарахгүй юм.

Хүүхэд эцэг эхийнхээ урмыг хугалахыг хүсдэггүй

3 Тэр худлаа ярьж, санаанаасаа зохиогоогүй

Заримдаа хүүхэд өөрийн төсөөллөөрөө итгэмээргүй зүйлсийн тухай ярих, эсвэл төсөөллийн найзтай хэмээн эцэг эхийгээ сандаргаж болно. Гэвч та энэ үед нэг их сэтгэлээр уналгүй, хүүхдийнхээ яриаг анхааралтай сонсож, хэзээ ч битгий үгүйсгээрэй! Учир нь хүүхэд өсч томрох тусам тэдгээр зүйлс бодит биш болохыг ойлгох бөгөөд, дахиж таны сэтгэлийг чилээхгүй билээ. Тэдний эдгээр яриа нь ихэвчлэн үздэг хүүхэлдэйн кино, үлгэрийн номтой нь холбоотой байдаг.

Тэр худлаа ярьж, санаанаасаа зохиогоогүй

4 Тэд заримдаа зүгээр л мартчихдаг

Ялангуяа балчир хүүхдүүд аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж мэддэггүй бөгөөд зүгээр л өөрийнхөө үнэн гэж бодсон зүйлд итгэдэг.  Мөн заримдаа хүүхэд болсон явдлыг зүгээр л мартчихдаг бөгөөд энэ үед нь хүүхдийг хүчилж, худал хэллээ хэмээн зэмлэж болохгүй. Хэрэв тухайн зүйлийн үнэн танд үнэхээр чухал гэж үзвэл, тэднийг аль болох тайван байлгаж, юу болсон, яах хэрэгтэйг нь сануулахыг хичээгээрэй!
 

Тэд заримдаа зүгээр л мартчихдаг

5 Муу санадаггүй

Заримдаа хүүхдүүд гэмгүй худлаа хэлдэг. Жишээ нь, тэд таны хуучин оймсыг баглаад бэлэг хэмээн өгч болно. Энэ нь тэд бэлгэн дотор юу байгааг мэдэхгүйдээ биш, хамгийн гол нь танд түүнээс илүү ихийг өгч, баярлуулахыг хүсэж байгаа ч нөхцөл байдал боломжгүй байж болно. Харин та хүүхдээ энэ үед худал хэллээ хэмээн зэмлэлгүй, түүний өгсөн бэлэг өөрт нь ямар их таалагдсан, тэрчлэн хүүхдээ амьдралынх нь хамгийн том, нандин бэлэг болохыг ойлгуулаарай!  

Муу санадаггүй

6 Хүүхдийнхээ бодлыг хүндэтгэдэггүй

Ихэнхдээ бид хүүхдээсээ тэдний санаа бодлыг нь асуудаггүй. Мөн өдрийг хэрхэн өнгөрүүлсэн, шинэ содон зүйлс тохиолдсон эсэхийг мэдэхийг оролдолгүй, ердөө ганц үгээр хариулах асуултыг асуух жишээтэй! Хүүхэд энэ үед ердөө "сайн" гэж хэлээд яриаг дуусгах нь бий. Хэрвээ та энэ үед хооллож байвал, таагүй нөхцөл байдлыг аврахын тулд, "Хоолоо илүү амттай болгохын тулд хэн чинь нухсан төмс нэмүүлэх вэ?" гэдэг ч юм уу? нөхцөл байдлыг эргүүлж, уур амьсгалыг өөрчлөөрэй!

Хүүхдийнхээ бодлыг хүндэтгэдэггүй

7 Хэлсэн зүйлс нь биелэхвий гэхээс айдаг

Хүүхдүүд төсөөлөн бодох чадвар, тэрчлэн өөрийнхөө бодсон сөрөг бүхэнд итгэдэг. Тиймээс ч тэдгээр зүйлс нь бодит байдал дээр биеллээ олохвий гэхээс үхтлээ айдаг юм. Мөн хэрэв алдаа гаргавал, эцэг эхдээ шийтгүүлэхвий гэхээс айж, юу ч хийхийг оролддоггүй. Иймд та хүүхдэдээ хүн бүр алдаа гаргадаг, томчууд ч үүнд багтдаг болохыг ойлгуулж, үнэнээ хэлснээр нөхцөл байдал илүү хялбар болдгийг тайлбарлаарай!

Хэлсэн зүйлс нь биелэхвий гэхээс айдаг

8 Тэдэнд бүхнийг ойлгох цагийг өг!

Хэрвээ та өөрийгөө харъя гэвэл, хүүхдээ харах хэрэгтэй. Учир нь хүүхэд таны тусгал юм. Тэд бүх зүйл дээр эцэг эхийгээ дуурайдаг. Иймд хэрвээ та хүүхдээ хүмүүжүүлэхийг хүсвэл, эхлээд өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй! Ингэснээр хүүхэд өөрөө буруу, зөв худал, үнэнийг ялгах чадвартай болох юм.

Тэдэнд бүхнийг ойлгох цагийг өг!

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()