Америк хүүгийн 18 жилийн өмнө илгээсэн бэлэг филиппин охины амьдралыг өөрчилжээ

Тирел Вольф хэмээх нэгэн хүү 2000 онд “Зул сарын хүүхэд” сайн дурын үйл ажиллагаанд оролцон хандив өгөх хүсэлтэй байгаагаа аав ээждээ хэлж,  бичгийн хэрэгсэл, тоглоом, захиа болон өөрийн гэрэл зургаа гутлын хайрцагт хийж өгсөн аж. Хүүгийн эццэг эх бэлгийг аваачиж өгч, хүү ч яваандаа тэр тухайгаа ор тас мартсан байна. Харин түүний бэлэг нэгэн филиппин гэр бүлд хүрчээ. 18 жилийн өмнөх энэхүү түүх үлгэрт гардаг шиг хайрын түүх болж хувирсан байна.

Америк хүүгийн 18 жилийн өмнө илгээсэн бэлэг филиппин охины амьдралыг өөрчилжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

2009 онд Жоана Марчан хэмээх филиппин охин Тирел руу фэйсбүүкээр найзын хүсэлт илгээжээ. Хэн гэдгийг нь мэдэхгүй байсан учир хүү хариулаагүй байна.

2

Хэсэг хугацааны дараа бүсгүй дахин найз болох хүсэлт илгээсэн учир Тирел түүнээс хэн болохыг нь асуусан аж. Жоана түүнд бэлэгний талаар хэлж, 10 жилийн өмнөх гэрэл зургийг нь Тирелд харуулжээ. Охин бэлэг аваад тухайн үед хариу захиа бичсэн боловч захиа хүүд очиж амжилгүй замаасаа алга болсон юм байна.

Тирел ээжээсээ хүртэл энэ талаар асууж, ээж нь үнэхээр тийм явдал болсныг баталснаар Жоана Тирел хоёр түүнээс хойш харилцаж эхэлжээ.

3

Нэг жилийн дараа тэд уулзахаар шийджээ. Тирел замын зардлаа олж, Филиппинийг зорьсон бөгөөд бүсгүйтэй уулзахаар аялалд гарсан аж. Тэрээр маш их сэтгэл нь хөдөлж, бас айж байсан гэнэ. Харин нисэх онгоцны буудал дээр Жоанатай уулзаад бүх айдсаа мартсан бөгөөд түүнд сэтгэл татагдаж буйгаа шууд мэдэрсэн гэнэ. Тэд 10 хоногийг хамтдаа өнгөрүүлж, бүсгүйн амьдралын талаар маш их зүйлийг мэдэж авсан байна. Ингээд харихдаа Тирел эргэж ирнэ хэмээн амлажээ.

4

Ингээд Тирел нэг сарын дараа дахин Жоана дээр очиж, эцэг эхээс охиныг нь гуйж, хосууд Америкт хуримын ёслолоо хийжээ.

5

Хосууд саяхан бүл нэмсэн гэнэ. Энэ бол гайхамшиг байдаг гэдгийг баталсан бас нэгэн хайрын түүх юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()