Өвдөлтийг дарахын тулд юу хийх ёстой вэ?

2016-12-22, 11:11
16,742

Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг билээ. Тэр ч үүднээсээ бидний эрүүл мэнд, бие организмд сөргөөр нөлөөлж, даруй эмчид үзүүлэх шаардлага гардаг. Гэвч зарим тохиолдолд ажил ихтэй, завгүйгээсээ болоод, тэр бүр эмнэлэгт очиж үзүүлэх боломжгүй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ таны мөнгийг хэмнэхээс гадна, цаг хугацаа алдалгүй эрүүл мэнддээ анхаарч, гэрийн нөхцөлд биеэ анагаах шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Өвдөлтийг дарахын тулд юу хийх ёстой вэ?

1 Хоолой загатнах

Хачин сонсогдож мэдэх ч, чихээ маажвал хоолойн загатнаа намддаг. Энэ үйлдэл нь таталдсан булчингуудыг суллаж өгдөг ажээ.

Хоолой загатнах

2 Сайн сонсохгүй байх

Хүний яриаг сайн дуулахгүй байвал баруун чихээрээ чагнаад үзээрэй. Баруун, зүүн тархи тусдаа үүрэгтэй учраас зүүн чих хөгжим, нот сонсохдоо сайн байдаг бол баруун чих хүний яриаг сонсоход зориулагдсан байдаг байна.

Сайн сонсохгүй байх

3 Тариулахаас төвөгшөөх

Тариа хийлгэх тийм ч таатай зүйл биш. Гэхдээ өвдөлтөөс зайлсхийхийн тулд зүү орох мөчид ханиах хэрэгтэй гэнэ. Ханиалгаснаар цусны даралт түрхэн хугацаанд өндөрсөж, нугасны өвчин дамжуулах чадварыг бууруулдаг гэнэ.

Тариулахаас төвөгшөөх

4 Хамар битүүрэх

Хамар битүүрээд байвал хэлээ тагнаандаа нааж байгаад хөмсөгнийхөө хооронд нэг хуруугаараа дараарай. 20 секундын дараа хамар тань онгойх болно.

Хамар битүүрэх

5 Ходоод гэдэс эвгүйрхэх

Энэ тохиолдолд та зүүн талаараа хэвтэх хэрэгтэй. Ингэснээр гэдэс улаан хоолойн доор байрлаж, ходоодны хүчил дээш хөөрөхгүй болдог. Гэхдээ хоол идэнгүүтээ унтах бус 2-3 цагийн дараа орондоо орох хэрэгтэйг анхаараарай.

Ходоод гэдэс эвгүйрхэх

6 Шүд өвдөх

Мөс аваад эрхий, долоовор хуруугаараа үрэх хэрэгтэй. Ингэснээр таны өвдөлт 50% хүртэл буурна. Учир нь гарын тус хэсэг мэдээ алдаж, тархинаас өвчин дамжуулж буй дохиог хаадаг гэнэ.

Шүд өвдөх

7 Хамраас цус гарах

Хамраас цус гарвал хамар, уруулынхаа хооронд буюу "хүн" дээрээ чанга дарах хэрэгтэй. Тус үйлдлийг цус алдаж байгаа артерийн судсыг чангалуураар боочихсонтой адил гэж ойлгож болно. Гэхдээ 5-10 минутын дараа цус зогсохгүй бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй ажээ.

Хамраас цус гарах

8 Түлэгдэх

Түлэнхийн ормыг арилгахын тулд хуруугаараа дарах хэрэгтэй. Харин өвдөлтийг намдаахын тулд хүйтэн усанд дүрэх нь хамгийн зөв.

Түлэгдэх

9 Сандралд орох

Инээдтэй санагдаж болох ч, та сандраад байвал эрхий хуруу руугаа үлээх хэрэгтэй гэнэ. Эрхий хуруу лугшдаг тул үлээж, сэрүүцүүлснээр зүрхний цохилт удааширдаг. Үүнээс гадна энэ үйлдлийг хийхийн тулд хүн урт амьсгаа авдаг бөгөөд ингэснээр тайвшрахад нөлөөлдөг байна.

Сандралд орох

10 Толгой таших

Амандаа хүйтэн зүйл хийхээр тархи бүх бие дулаацах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргадаг тул биеийн дулаан ихсэж, толгой хага ташдаг аж. Энэ таагүй мэдрэмжийг зогсоохын тулд хэлээ тагнаандаа хүргэж, дулаацсан гэсэн дохиог тархинд илгээх хэрэгтэй гэнэ.

Толгой таших

11 Гар мэдээ алдах

Мэдрэлийн булчингууд чангарснаас болж гар хөшдөг. Харин гар болон тархины хоорондын мэдрэлийн эсүүд хүзүүгээр дамждаг тул толгой дохиж, хүзүүгээ хөдөлгөснөөр тус булчингууд тэр дороо сулардаг ажээ.

Гар мэдээ алдах

12 Хурдан унтах

Өглөө сэрэнгүүтээ бушуухан орноосоо босч, орой унтах хүртлээ дахиж ор руу ойртох хэрэггүй. Энэ зуршлыг хэвшүүлснээр таны бие орондоо ормогцоо шуудхан унтах дохиог хүлээн авдаг болно.

Хурдан унтах

13 Ой санамжаа сайжруулах

Тогтоох ёстой зүйлээ унтахын өмнө хэд хэдэн удаа давтаж унших хэрэгтэй. Унтаж байх үед хүний тархи мэдээллийг боловсруулж, санах ой руу шилжүүлдэг тул өглөө сэрэхдээ та уншсан зүйлээ мартаагүй байх ач тустай ажээ.

Ой санамжаа сайжруулах

14 Цанх татах

Гүйж байх үед элгэнд хэт их ачаалал ирснээр цанх татдаг. Үүнээс зайлсхийхийн тулд та ердөө зүүн хөлөөрөө гишгэх үедээ амьсгаагаа гаргах хэрэгтэй гэдгийг санаарай.

Цанх татах

15 Гүн шумбах

Амьсгаагаа удаан барьж, усанд гүн шумбахын тулд ус руу орохоосоо өмнө ойр ойрхон, хурдан хурдан амьсгалах хэрэгтэй. Ингэж уушгиа хүчилтөрөгчөөр дүүргэвэл тархинд бие дэх хүчилтөрөгч хангалттай байна гэсэн команд очдог тул усны гүнд та 10 секунд удаан амьсгаагаа барьж чадах юм.

Гүн шумбах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()