Үргэлж ядраад байгаагийн шалтгаан юу вэ?

Хавар болоод ч тэр үү нозоорч, залхуу хүрээд, үргэлж ядраад эрч хүчгүй болоод байна уу? Хэдэн цаг ч унтсан, хэдэн өдөр ч унтсан байнга л ядраад, нойр ханана гэж юу байдгийг мэдэхгүй байгаа бол үүнд ч бас шалтгаан, шийдэх арга гэж бий. Ингээд та бүхэндээ үргэлж ядраад байгаагийн шалтгааныг дуулгая.

Үргэлж ядраад байгаагийн шалтгаан юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний үргэлж ядарч, сульдаж байгаагийн шалтгаан нь улирлаас бус зөв зохистой тайван унтаж чадаагүйгээс болдог байна. Амар тайван болоод хангалттай унтах нь бидэнд өдрийг эрч хүчтэй, аз жаргалтай өнгөрүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг бөгөөд эрүүл зөв амьдралын хамгийн гол хүчин зүйл ч болдог. 

 

1 Тохируулан унтаж амрах

Та хэдэн цаг унтдаг вэ? Хэт их болон хэт бага унтах нь тухайн өдөржин таныг ямар ч эрч хүчгүй, сүр сүлдгүй болгож орхидог байна. Иймд насанд хүрсэн хүн 6-8 цаг унтсан байхад л хангалттай амарч, өглөөг сайхнаар угтахаас гадна бүхэл өдөржингөө эрч хүчтэй байлгадаг аж. Харин шөнийн ээлжид ажилладаг буюу нойргүй хонодог хүмүүс сүүлд нь хичнээн унтлаа ч гэсэн нойроо нөхөж авч чаддаггүй байна. Хүний бие тухайн цагтаа амарч чадаагүй л бол дараа нь нөхөж амарна гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс та бүхэн тогтсон цагтаа унтаж, тогтсон цагтаа сэрснээр үргэлжийн эрч хүчтэй байхаас гадна эрүүл байхыг сануулъя.

Тохируулан унтаж амрах

2 Унтах нойр хэрхэн явагддаг вэ?

Унтах явцыг дотор нь хоёр хувааж үзнэ. Эхнийх нь гүн нойр, хоёр дахь нь зүүдлэх явц юм. Гүн нойрны үед хүн тайван тогтвортой амьсгалж, цусны даралт буурч, тархи амардаг буюу бүх зүйлс тайван, амгалан нөхцөлд очдог. Энэ үед сэрнэ гэдэг маш хэцүү бөгөөд нэг л сэрчихвэл буцаад унтах ч бас хэцүү байдаг аж. Харин хоёр дахь үе буюу зүүдлэх явц нь хангалттай амарсан бие махбод өөрөө өөртэйгээ ярилцаж байгаа гэсэн үг юм. Зүүд нь дунджаар 5-30 минут л үргэлжилдэг бөгөөд тухайн үед таныг сэрээнэ гэдэг бүтэшгүй хэрэг. Иймд та эдгээр үе шатуудыг заавал давж байж сэрвэл хамгийн тухтай, амарснаа мэдрэх болно.

Унтах нойр хэрхэн явагддаг вэ?

3 Насны онцлогоос хамарч нойр өөрчлөгдөнө

Нас ахих тусам таны нойрсох хэмжээ богиносно. Энэ нь явсаар нэг л мэдэхэд нойргүйдэлд хүргэсэн байдаг. Хэрвээ та орой бүр хангалттай амарч чадахгүй байвал нас ахих үйл явц түргэсч байгаагийн шинж гэж ойлгож болно. Харин өөрийгөө тайван амрах нөхцлийг бүрдүүлж, хангалттай амарч чадваас нас ахих үйл явц удааширдаг гэнэ. 

Насны онцлогоос хамарч нойр өөрчлөгдөнө

4 Хангалттай амарч чадаагүй тохиолдолд хэрхэн сэргэх вэ?

Нэгэнт л сайхан тухтай амарч чадаагүй бол та түүнийг нөхөж авна гэдэг бол бүтэшгүй хэмээн дээр дурдсан. Харин үдийн хоолны дараа 20-30 минут дуг хийхэд хүний бие илт сэргэж, бага ч атугай эрч хүчтэй болдог байна. Ийн багахан хугацаанд унтах тохиолдолд зүүдлэх нь түгээмэл бөгөөд энэ нь таныг түргэн сэргэхэд тусалдаг аж.

Хангалттай амарч чадаагүй тохиолдолд хэрхэн сэргэх вэ?

5 Өглөөг хэрхэн эрч хүчтэй угтах вэ?

Өглөө босмогцоо ус ууж хэвших нь хамгийн чухал. Таны бие 6-8 цагийн турш унтаа байдалтай байсан болохоор маш их шингэнийг шаардаж байдаг. Тиймээс таны өглөө босоод хамгийн түрүүнд хийх зүйл бол аяга хүйтэн ус уух юм. Мөн өглөөг сэрүүлгээр бус нарны гэрлээр угтвал сайн. Нарны гэрэл танд асар их эрч хүч, аз жаргалыг бэлэглэж тухайн өдрийг энергиэр дүүргэдэг юм.

Өглөөг хэрхэн эрч хүчтэй угтах вэ?

6 Хэрхэн тайван амрах вэ?

Тайван амрахад ч мөн хийж болох болоод болохгүй зүйлс гэж бий. Таны хийж байгаа үйлдлээс хамаарч тухтай унтах эсэх шалтгаалдаг юм. Иймд танд унтахынхаа өмнө хийвэл зохих болоод үл зохих багахан зөвлөмжийг хүргэе.

Хэрхэн тайван амрах вэ?

7 Кофе

Өглөөдөө амтат кофе уун, ажлаа эрч хүчтэй эхлүүлэх нь буруу биш ч харин унтахынхаа өмнө үүнээс эрс татгалзах хэрэгтэй шүү. Кофены найрлагад хүний биеийг сэргээх үйлчилгээтэй кафейн агуулагдаж байдаг учраас таныг нойргүйдүүлэх болно. Дор хаяж орондоо орохоос 4 цагийн өмнө л ууж болно хэмээн шинжээчид дүгнэжээ.

Кофе

8 Ороо зөв ашиглах

Бид орон дээрээ бараг л байнга хоолоо идэж, ажиллаж байдаг. Гэвч энэ нь ч бас хориотой зүйлсийн тоонд орох аж. Учир нь унтлагын өрөө нь унтах л зориулалттайгаас бус уншлагын танхим, гал тогоо биш юм. Та орондоо унтахаас өөр зүйл хийснээр, тус өрөө унтлагынх гэсэн мэдрэмж төрөхөө байж, үүнээс үүдэн нойргүйдэж, тайван амрах нөхцөл бүрддэггүй байна.

Ороо зөв ашиглах

9 Дасгал хийх

Дасгал хийх нь биед ашиг тустай, эрүүл зөв амьдралын чухал алхам билээ. Гэхдээ та үүнийг унтахаасаа дор хаяж 3-4 цагийн өмнө хийж болно. Эс бөгөөс таны тайван амрах нөхцөл байдлыг сүйтгэдэг байна. Мөн дасгал хийснээр биеийн хэм өсч, унтахад садаа болдог төдийгүй, унтсанаас ердөө цагийн дараа л хар дарж зүүдлүүлдэг. 

Дасгал хийх

10 Температур

Ихэнх хүмүүс сэрүүн өрөөнд амар тайван унтаж чаддаг. Иймд та өрөөнийхөө дулааныг 18-21 хэмд тохируулан амарч хэвшээрэй.

Температур

11 Дуу чимээ

Мэдээж чимээ анир ихтэй байгаа тохиолдолд хэн ч тавтай амарч чаддаггүй шүү дээ. Иймд аль болох чимээгүй орчинг бүрдүүлж, эсвэл чихний хөвөн хийвэл тохиромжтой.

Дуу чимээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()