Бидний зөв гэж боддог буруу зүйлс

Хүн бүр амьдрах хугацаандаа олон зүйлийг сурч, мэдэж авдаг билээ. Гэвч зарим зүйлийн талаар бүрэн гүйцэт мэдээгүйгээс болж, буруу ташаа ойлголттой байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ сайн мэддэг гэж боддог хэдий ч, бодит байдал дээр буруу болох нь батлагдсан зүйлсийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Бидний зөв гэж боддог буруу зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Витаминыг эмнээс авах

Бид биед витамин дутагдсан гэвэл шууд л эмийн санг зорьж, олон төрлийн витамин худалдан авч хэрэглэдэг. Ингэснээр өөрийн биед хэрэгтэй уураг, шимийг хүлээн авч байна гэж ойлгодог боловч энэ бүхэн нь буруу аж. Учир нь их хэмжээний витамин хэрэглэх нь сүүлдээ биед сөргөөр нөлөөлдөг болохыг Америкийн эрдэмтэд 450,000 хүнийг хамруулсан судалгаа явуулсны үндсэн дээр тогтоожээ. Харин үүний оронд шинэхэн жимс ногооны шим тэжээлийг хүртэж, эрүүл мэнддээ анхаараарай. 

Витаминыг эмнээс авах

2 Алкохолгүй гар ариутгагч хэрэглэх

Мэдээж бактерийн эсрэг гар ариутгагч нь олон төрлийн бактерийг устгаж, өвчин тусахаас сэргийлж байдаг. Гэхдээ зөвхөн 60 хувийн алкохолны агууламжтай гар ариутгагч л бактерийг устгадаг бөгөөд бусад төрлийн ариутгагч нь төдийлэн сайн үр дүн үзүүлдэггүй гэнэ. Зарим тохиолдолд гар ариутгагч ашигласны оронд гараа сайтар савандаж угаах нь илүүтэй нянг устгаж, эрүүл амьдралын эх үндсийг тавьдаг байна. 

Алкохолгүй гар ариутгагч хэрэглэх

3 Натрийн глутамат татгалзах

Нэгдсэн судалгаанаас үзэхэд натрийн глутамат бодисыг дангаар 3 гр-аас дээш хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд биед муугаар нөлөөлж, толгой өвдөж эхэлдэг. Харин тус бодисыг агуулсан бүтээгдэхүүнүүд нь биед сөрөг нөлөө үзүүлэх нь харьцангуй бага байдаг тул тэгтлээ айж, татгалзах шаардлагагүй болохыг эрдэмтэд дуулгаад байна. 

Натрийн глутамат татгалзах

4 Эрүүл зөв хооллох

Эрүүл зөв хооллолт гэхэд хүн бүр жимс болон ногооны тухай боддог. Аль болох их жимс ногоо идсэнээр бие, гэдэс дотор цэвэрлэгдэж байгаа гэж итгэдэг боловч энэ нь мөн л худал юм. Мэдээж жимс, ногоо нь витамин, амин дэмээр баялаг боловч уураг шим тэжээлийг хангалттай өгч чаддаггүй сул талтай. Иймд та дан ганц ногоог сонгох бус амин дэмээр баялаг хоол хүнсийг зохицуулан идэж байгаарай. 

Эрүүл зөв хооллох

5 Органик хүнс сонгон хэрэглэх

Ихэнх улс орнуудад жимс, хүнсний ногоог органик эсэхийг баттай шалгах боломжгүй байдаг. Тиймдээ ч органик гэх бичиг наасан зүйлсийг органик хэмээн бат итгэж худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ үүнийг ердөө л маркетингийн нэгэн хэлбэр, сурталчилгаа гэж ойлгож болох тул заавал органик гэх наалттай хүнсийг сонгож, илүү мөнгө төлөх шаардлагагүй аж. 

Органик хүнс сонгон хэрэглэх

6 Богино долгионы зуух хэрэглэхээс татгалзах

Богино долгионы зууханд хоол халаахад хамаг шим тэжээлийг нь үгүй хийж, биед сөрөг нөлөө үзүүлдэг хэмээдэг. Гэхдээ богино долгионы зууханд хоол халаах нь шарах шүүгээнд хоол шарж, болгохоос өөрцгүй төдийгүй хор хөнөөл багатай байдаг гэнэ. Иймд та тус төхөөрөмжөөс татгалзахын оронд цаг хугацааг нь тохируулан хэрэглэж болох юм. 

Богино долгионы зуух хэрэглэхээс татгалзах

7 Өөх тосноос татгалзах

Өөх тос нь уураг, нүүрс устай ижил бидний биед тун хэрэгтэй бодис юм. Хүмүүс хэт их таргална гэж бодсондоо аль болох өөх тосыг хэрэглээнээсээ хасахыг хүсдэг боловч энэ нь маш буруу ажээ. Тослоггүй хүнсний бүтээгдэхүүн нь ашигт шинж чанараа алдсан байдгаар зогсохгүй ямар ч хэрэгцээгүй болж хувирдаг гэнэ шүү. 

Өөх тосноос татгалзах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()