1
Мөөгөнцрийн халдвар
Мөөгөнцрийн халдварын үед үтрээ орчим загатнах, халуу оргих, улайх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн шээх болон секс хийх үед хөндүүрлэж, тухгүй байдал үүсгэх аж. Харин мөөгөнцөртэй эмэгтэй төрөхөд энэ нь урагт халдварлах эрсдэл өндөр байна.
Бүсгүйчүүд мөөгөнцрөө эмчлэх гэж төрөл бүрийн хүчтэй эм хэрэглэдэг. Гэвч энэ нь жирэмсэн эхчүүдэд хориотой юм. Учир нь жирэмсний үед бактерийн эсрэг үйлчилгээтэй, хүчтэй эм уух нь үр зулбахад хүргэдэг. Тэгвэл та бүхэндээ мөөгөнцрийг гэрийн нөхцөлд эм уулгүйгээр эмчлэх аргуудыг танилцуулъя.
2
Борын хүчилтэй үтрээний лаа
Борын хүчилтэй үтрээний лаа нь мөөгөнцрийн халдварыг эмчлэхэд онцгой тустай юм. Үүнийг жирэмсний үед хэрэглэхэд ч мөн асуудалгүй болохыг судалгаагаар тогтоосон байна. 600 мг хэмжээтэй борын хүчилтэй үтрээний лааг 14 хоногийн турш хэрэглэж, мөөгөнцрийг дараарай.
3
Цайны модны тос
Эмийн сан, томоохон супермаркетуудаар худалдаалагддаг цайны модны тос нь мөөгөнцрийн халдварын үед онцгой нөлөөг үзүүлдэг. Та цайны модны тосыг тампондоо түрхэж, үтрээндээ хийгээрэй.
4
Пробиотик хүнс
Бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг пробиотик хүнсийг тогтмол хэрэглэж байгаарай. Пробиотик хүнсэнд цэвэр тараг, шар буурцагны сүү, хар шоколад, даршилсан хүнс, олив зэрэг багтах бөгөөд эдгээр нь мөөгөнцрийн халдварын үед биеийг сэргээж, эмчилдэг.
5
Сармис
Сармис бол мөөгөнцрийн эсрэг хүчтэй тэмцдэг хүнсний ногоо юм. Та сармисыг хальсалж, цэвэрлээд голоор нь хуваагаарай. Дараа нь үүнийгээ утсаар оёж, үтрээндээ хийж, хонуулах хэрэгтэй. Өглөө нь үтрээгээ бүлээн усаар угааж цэвэрлээрэй. 2-3 орой энэхүү аргыг хэрэглэж, мөөгөнцрөөс салж болох юм.
Танд эрүүл энхийг хүсье!