1
Хөмсгөө ургуулах
Та орой бүр унтахаасаа өмнө касторын тосыг хөмсгөндөө түрхэж, 3-5 минут иллэг хийж байгаарай. Энэ нь таны хөмсгийг богино хугацаанд ургуулах болно. Мөн хооллолтондоо анхаарч, загас, самар, үзэм, соё соус зэргийг хэрэглэж, үсний ургалтаа дэмжээрэй.
2
Хөмсөгний хэлбэрээ сонгох
- Хэрэв та бага зэрэг махлаг, том нүүртэй бол 1-р зурагт үзүүлсэнтэй адил, хөмсгөө өргөнөөс нарийсгаж засаарай. Харин 4-р зурагны хэт өргөлттэй хэлбэрээс зайлсхийгээрэй.
- Харин дөрвөлжин нүүртэй хүнд, 2 болон 5 дахь зурагны хөмсөг илүүтэй тохирч, сайхан харагдах болно.
- Гурвалжин нүүртэй бол, 3 болон 5 дахь зурагт үзүүлсэн хэлбэрээр хөмсгөө засаарай.
- Дугуй болон зууван нүүртэй хүний тухайд 1, 4 болон 5 дахь зурагны зөөлөн хэлбэрээр хөмсгөө засах хэрэгтэй.
3
Хөмсгөө зулгаах
Та өөрийн хөмсөгний хэлбэрээ тодорхойлсон бол, зулгаах хэрэгтэй.
- Гэрэл сайтай, өөрт тухтай газрыг олж суугаарай. Мөн илүүдэл үсээ хийх жижиг уут эсвэл цаасыг бэлтгэж тавина.
- Өвдөлтийг намдаахын тулд эхлээд зовхиндоо чийгшүүлэгч тос түрхээрэй.
- Та хөмсгөө зулгаахдаа маш анхааралтай байх хэрэгтэй. Хөмсгөө хэт их зулгааснаар, хэлбэрээ алдаж, та бүр хөмсөггүй болж ч мэднэ.
- Мөн хөмсгөө зулгаахдаа сойтог, хөмсөгний самыг ашиглаж, сайтар самнасны дараа зулгаагаарай.
4
Хэрхэн зөв хэлбэр гаргах вэ?
Нүд, нүүрний ерөнхий хэлбэрт тохируулан хөмсгөө хэрхэн зөв засах тал дээр анхаараарай. Та нэг харандаа сонгон авч, хамарны хажуунаас дээш өргөж, хөмсөгний хажууд байрлуулан эхлэх цэгийг тэмдэглэнэ. Харин дараа нь харандаагаа 30 градусын өнцөг үүсгэж, өргөлтийг тэмдэглээд, 45 градусын өнцөг гаргаж төгсгөлийг тэмдэглэж, зураарай. Нүдний төгсгөл, хөмсөгний төгсгөлтэй параллель байх хэрэгтэй.
5
Хөмсгөө зөв будах
Хөмсгөө будах нь хамгийн сүүлчийн алхам юм. Хэрвээ таны хөмсөг хэт шаргал, шар өнгөтэй бол багахан будаг хэрэглэж, бараан өнгөтэй болгож болно. Ингэхдээ дэлгүүрээс тусгай үсний будаг худалдан авч будаарай.
Таны хөмсөг, үс хоёр адил өнгөтэй байх ёстойг мартаж болохгүй.
Хөмсгөө будах:
Хөмсөгний харандаа нь хөмсгийг илүү натурал харагдуулах бол, гелен будаг нь ямар ч өө сэвгүй төгс харагдуулдаг байна.
- Хөмсгөө самнаж, хоосон буюу хөмсөггүй хэсгийг дүүргэж будна.
- Хөмсөгний эхлэл хэсгийг тод будахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хэт овортой харагдуулж мэднэ. Мөн хөмсгөө будсаны дараа сайтар уусгах ёстойг мартуузай.
- Хөмсгөө будсаны дараа бага зэрэг өө дарагчийг хөмсөгний доод хэсэгт түрхэж, хэлбэрийг нь тодотгоорой.
Танд амжилт хүсье!