Аяллын үеэр таны амь насыг аврах зөвлөмжүүд

Урин дулаан зуны улиралд хүн бүхэн л агаар салхинд гарч, хөдөө нутгийг зорьдог билээ. Гэхдээ та болгоомжтой байхгүй бол, санамсаргүй байдлаар гэмтэж, яаралтай арга хэмжээ авч чадалгүй байсаар байдлыг хүндрүүлж мэднэ. Харин бид та бүхэндээ аяллын үеэр таны амь насыг аврах хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Аяллын үеэр таны амь насыг аврах зөвлөмжүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ерөнхий дүрмүүд

  • Хээр талд гал гаргахдаа элс эсвэл чулуун дээр мод түлээгээ тавьж, асаана. Хэрэв танд чулуу, элс олдохгүй бол өвс багатай шороон дээр гал асаагаарай. 
  • Та дөнгөж асч байгаа галаа улам бүр бадраах гэсэндээ гал асаагч шингэнийг хийх гэж байгаа бол түр азнаарай. Учир нь тус шингэнийг гараараа барьж, гал дээр асгаснаар, гэнэт гал дүрэлзэж, та гар хуруугаа түлэх аюултай. 
  • Шавьж хорхой, шумуул зэрэг нь рөүзмарин цэцэг, шарилж ногооноос зугтдаг байна. Иймд та багахан рөүзмарин, шарилжийг шатааж, утаа гаргаарай. Ингэснээр шумуул, шавьж үргэх болно.
  • Та хоол хүнсээ шинэ хэвээр нь хадгалахыг хүсч байвал, хүйтэн баригч хөөсөнцөр саванд хийгээрэй. Эсвэл амсараараа наалддаг, гялгар уутанд хийж, хадгалах боломжтой.
  • Хэрвээ та голтой ойрхон байгаа бол, голын усанд, аяга тавгаа угааж болохгүй. Үүний оронд уснаас саванд хийж аван, аягаа угаагаарай. Эс бөгөөс голын ус бохирдох аюултай. 

Ерөнхий дүрмүүд

2 Бие дээр шавьж суусан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэв таны биеийн аль нэг хэсэгт шавьж, хорхой явж байвал, шууд гараараа барьж болохгүй. 

  • Нарийн утсаар шавьжийг оосорлож, биеэсээ авч хаяарай.
  • Харин тухайн шавьж хазсан хэсэгт багахан ургамлын тос түрхэх хэрэгтэй.
  • Дараа нь хэрэгтэй гэж үзвэл, нимгэн боолтоор бооно. 

Бие дээр шавьж суусан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

3 Түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Хээр хөдөө яваа тохиолдолд, гал асаах гэж байгаад түлэгдэх, наранд түлэгдэх нь элбэг тохиолддог. Харин энэ үед ямар арга хэмжээ авах ёстой болохыг танд дуулгая. 

Хэрэв түлэгдэлт жижиг бол:

  • Түүхий төмс эсвэл лууванг хэрчиж, түлэгдсэн хэсэгт тавиарай.
  • Мөн түлэгдсэн хэсгээ хүйтэн усаар зайлж, давс цацаарай. Давсыг хатмагц нь арилгана.

Хэрэв түлэгдэлт хүнд бол:

  • Өвчин намдаах тосыг түлэгдсэн хэсэгт түрхэж, ариутгасан боолтоор бооно. Дараа нь эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

Түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

4 Хордсон тохиолдолд арга хэмжээ авах

Бид мэдэхгүй газартаа очоод, буруу зүйл идэж ууснаас болж, хордох нь бий. Хэрэв та хордсон бол нүүрсэн эм ууж болохоос гадна доорх аргуудыг хэрэглээрэй. 

  • 2 цайны халбага цагаан гааг, 600 мл буцалсан усанд хийж хутгаарай. Дараа нь цагаан гааг шүүж авах хэрэгтэй. Шүүсийг нь өдөрт 50 мл-ээр уугаарай.
  • 3-5 цайны халбага шанцайг усанд хийж, 5 минут буцалгаад шүүгээрэй. Үүнээс өдөрт 2 аягыг ууна.

Хэрэв та хордсон бол согтууруулах ундаа ууж болохгүй. Энэ нь байдлыг улам бүр дордуулж мэднэ. 

Хордсон тохиолдолд арга хэмжээ авах

5 Зөгийд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Зөгий нь хүнийг хатгасны дараа, хатгуураа орхиж явдаг. Хэрэв та тухайн хатгуурыг биеэсээ авахгүй бол, арьс үрэвсэж, хүндрэл үүсдэг байна. Харин зөгийн хатгуурыг авахын тулд, энгийн шархны лентийг ашиглана. Лентийг хатгуур дээр хөнгөн нааж, 45 градусын өнцөг үүсгээрэй. Дараа нь лентээ хуулж, хатгуурыг авах бөгөөд арьсандаа өвчин намдаах тос түрхэж, эмчлэх хэрэгтэй. 

Зөгийд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

6 Гараа зүссэн тохиолдолд авах арга хэмжээ

Хэрэв та гар, хуруугаа зүссэн бол яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

  • Хэр их цус алдаж байна
  • Үрэвсэх магадлал өндөр байгаа эсэхээс хамаарч, шархыг цэвэрлэнэ.

Шарх жижиг хэмжээтэй, тийм ч гүн биш бол, усаар зайлаад, ариутгасан боолтоор боох хэрэгтэй.

Харин шарх хүнд, их цус алдаж байвал, яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай. Судас гэмтсэн байж болзошгүй тул, яасан ч цаг алдаж болохгүй.

Гараа зүссэн тохиолдолд авах арга хэмжээ

7 Могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэв таны замд могой тааралдвал, айж зугтаж болохгүй. Харин үүний оронд хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй. Могой нь өөр рүү нь халдсан тохиолдолд хүн рүү дайрч, гэмтээдэг тул, тэдэнд хүрэхгүй, хөдөлгөөнгүй байхад, могой таныг яахчгүй. 

Харин могойд хатгуулсан тохиолдолд:

  • Могойд хатгуулсныг мэдсэн даруйд гарын доорх материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь хамгийн чухал юм.
  • Дараа нь шархыг ариутгаж, боолтоор боох хэрэгтэй.
  • Одоо харин яаралтай эмнэлэгт очих ёстой. Чангалуур боосон хэвээр 30-40 минут байх боломжтой бөгөөд үүнээс удвал, цусны эргэлт удааширч, эд эрхтэнд аюул учруулж болно. 

Могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

8 Хөдөө явахдаа авч явах ёстой зүйлс

Хөдөө явахдаа авч явах ёстой зүйлс

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()