Эдгээр өдрүүдэд үсээ битгий засуулаарай!

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, үс засалтандаа маш их ач холбогдлыг өгдөг. Харагдах байдал, үзэмж зэргээс гадна буруу болон зөв өдөр үсээ хөндүүлж, засуулснаар тэдний хувь заяа өөрчлөгдөнө гэдэгт сүсэглэдэг юм. Иймд бид та бүхэндээ ямар өдөр үсээ засуулж болохгүй болон эерэг өдөр үсээ засуулснаар таны амьдралд ямар өөрчлөлт гарч болохыг амжиж дуулгая!

Эдгээр өдрүүдэд үсээ битгий засуулаарай!

1 Юун түрүүнд: Үсчнээ зөв сонгоорой!

Энэ нь хамгийн чухал зүйлсийн нэг юм. Бид хичнээн сайн өдөр үсээ засууллаа гээд ур чадваргүй үсчний туршилт болвол, мэдээж онцгүй шүү дээ. Та засуулах газраа хэр нэр хүндтэй, тэрчлэн таны үсийг засах үсчний мэргэжлийн туршлагыг асуух хэрэгтэй. Хамгийн энгийн арга бол тухайн үсчний өөрийнх нь үсийг харах явдал юм. Ийн харснаар тухайн үсчний хэр мэдрэмжтэйг харж болно.

Юун түрүүнд: Үсчнээ зөв сонгоорой!

2 Бүтэн сартай өдөр үсээ засуулаарай!

Хэрвээ та үсээ эрүүл, бат бөх болгохыг хүсвэл бүтэн сартай өдрийг сонгож үсээ засуулах хэрэгтэй аж. Эсвэл тухайн өдөр өөрийнхөө үснээс багаханыг хөндөж ч болох гэнэ. Ингэх нь мэдээж таны гадаад үзэмжинд төдийлөн нөлөөлөхгүй ч, амьдралд танд баярт үйл явдал тохиолдож, аз жаргалыг авчрах болно.

Бүтэн сартай өдөр үсээ засуулаарай!

3 Та эдгээр өдрүүдэд үсээ битгий засуулаарай!

Та сарны календар буюу билгийн тооллын 9, 15, 23, 19-ны өдрүүдэд үсээ засуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн сар хиртэх зэрэг ховорхон тохиох онцгой өдрүүдэд үсэндээ хайч хүргээд хэрэггүй. Тус өдрүүдэд үсээ засуулвал танд өвчин зовлон тохиолдож, гарз гарах болно. Мөн мягмар болон ням гарагуудад үсээ битгий засуулаарай! Танд азгүй зүйлс тохиолдоно.

Та эдгээр өдрүүдэд үсээ битгий засуулаарай!

4 Аль өдрүүдэд үсээ засуулах хэрэгтэй вэ?

Тус гарагуудад дээр дурдсан, 9, 15, 23, 19-ны өдрүүд таарч байвал, үсээ засуулж болохгүй.

Даваа гараг: Энэ өдөр үсээ засуулснаар, та удаан шийдэж чадахгүй байгаа асуудлаа цэгцэлж, сөрөг бодлоосоо сална. 

Лхагва гараг: Та энэ өдөр шинэ аялал, шинэ төсөл, шинэ бүхнийг эхлэхэд тохиромжтой.

Пүрэв гараг: Танд аз авчирч, шинэ найз нөхөдтэй болгоно.

Баасан гараг: Бүсгүйчүүдийн хувьд гадаад үзэмжиндээ анхаарахад маш тохиромжтой. Зөвхөн үс гэлтгүй, гоо сайхандаа эрс өөрчлөлтийг хийгээрэй!

Аль өдрүүдэд үсээ засуулах хэрэгтэй вэ?

Танд аз, амжилтыг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()