Наранд түлэгдэхээс сэргийлэх үр дүнтэй аргууд

Зуны халуун өдрүүдэд тулгарах хамгийн төвөгтэй асуудал бол яахын аргагүй наранд түлэгдэх билээ. Энэ нь арьсыг гэмтээж, цаашлаад төрөл бүрийн өвчин үүсгэх аюултай байдаг. Тэгвэл бид та бүхэндээ наранд түлэгдэхээс сэргийлэх аргууд болон нарны тосыг хэрхэн зөв сонгож, хэрэглэх тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Наранд түлэгдэхээс сэргийлэх үр дүнтэй аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нар бидний арьсыг хэрхэн гэмтээдэг вэ?

Залуу байхад наранд биеэ шарж хэвтэх сайхан санагдаж, сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа мэт санагддаг. Гэвч нас яваад ирэхийн цагт энэ нь арьсны өвчлөл үүсгэж, хүндхэн байдал бий болгох аюултай юм. 

Хэрвээ та биендээ нарнаас хамгаалах тос түрхэхгүй гарвал, нарны хэт ягаан туяа арьсыг түлж, гэмтээдэг байна. Хүний биед нарнаас хамгаалах үүрэгтэй "меланин" гэх бодис байх бөгөөд энэ нь бидний арьсны өнгийг тодорхойлдог аж. Харин нарны хэт ягаан туяа арьс руу халдах үед "меланин" нь багасч, хамгаалах чадваргүй болж эхэлдэг байна. 

Нар бидний арьсыг хэрхэн гэмтээдэг вэ?

2 Нарны тос хэрэглэх

Мэдээж нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хамгийн шилдэг арга бол нарнаас хамгаалах тос (SPF) түрхэх юм. Та зурагт үзүүлсэн мэдээллээс харж, арьсны өнгө болон хэр удаан наранд байхаас хамаарч, нарны тосоо сонгож аваарай. 

Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг билээ. Эдгээрийг "UVA" болон "UVB" гэж нэрлэдэг байна.

"UVA" буюу холын туяа: Энэ нь цаг агаар, улирлаас үл хамаарч, нарнаас байнга ялгардаг аж. Маш хүчтэй бөгөөд шил, цонхыг нэвтэлж, хор учруулах чадвартай. Мөн цагаасаа эрт хөгшрөх, үрчлээс үүсэх нөхцлийг бүрдүүлж, арьсыг гэмтээдэг аж.

"UVB" буюу ойрын туяа: Шил, толийг нэвтэлж чадахгүй ч гэлээ, аймшигтай хор хөнөөл үзүүлж, арьсны хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Зуны улиралд илүү идэвхитэй байдаг бөгөөд тэр даруй шинж тэмдэг илэрч, арьс улайж хорсдог байна.

Иймд та нарны тосыг өвөл зун гэлтгүй тогтмол түрхэж, хэрэглэх шаардлагатай. Мөн та болж өгвөл SPF 30-50 нарны тосыг сонгоорой. Үүнийгээ гадагш гарахаас 15-20 минутын өмнө түрхэнэ. Нарны тос нь таны арьсыг борлохоос сэргийлж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ нь таны арьсанд ирэх хорт туяаг бууруулж, хамгаалж байгаа хэрэг юм. 

Нарны тос хэрэглэх

3 Арьсаа хамгаалах

Нар нь жилийн 365 өдөр нар хорт туяагаа бидэн рүү илгээсээр байдаг. Та гадаа бороотой, бүрхэг байсан ч хамаагүй нарны тосыг түрхэх шаардлагатай.

Та цаг агаарын мэдээллээс тухайн өдрийн "UV index" буюу хэт ягаан туяаны индексийг харах хэрэгтэй. Харин тухайн өдрийн индекс хэд байгаагаас хамаарч, зурагт үзүүлсэн арга хэмжээнүүдийг аваарай.  

Арьсаа хамгаалах

4 Нар хүний биед ямар аюул учруулдаг вэ?

1. Арьс хуурайших

Наранд түлэгдсэний дараа арьс улайж, загатнах төдийгүй хуурайшиж эхэлдэг. Хэрэв таны арьс хуурайшиж, хорсоод байвал доорх аргыг хэрэглээрэй.

Түлэгдсэн хэсэгтээ хүйтэн алчуураар жин тавих хэрэгтэй. Хэрэв маш ихээр хорсож байвал, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ибупрофен, аспирин зэрэг эмийг ууж болно. Үүнээс гадна хуурайшиж, түлэгдсэн арьсандаа зуун настын шүүсийг түрхэн, эмчлэх боломжтой. 

Нар хүний биед ямар аюул учруулдаг вэ?

2. Эвэрших

Арьсанд нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр "актиник кератоз" хэмээх эвэршилт үүсдэг. Энэ нь эхэн үедээ арьсны өөрийнх нь өнгөтэй ижил байх боловч, сүүлдээ улаан, ягаан зэрэг олон янз өнгөтэй болохоос гадна тэмтрэхэд ширүүн болдог. Хэрэв таны арьсанд 10 болон түүнээс дээш эвэршилт үүсвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй юм. Учир нь тус эвэршилтийг хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг гэж үзэх нь бий. 

3. Нарны толбо

Нарны хэт ягаан туяанд арьс хордсоноос болж, нүүр, гар, хүзүү, мөр зэрэгт нөсөө толбо гарч эхэлдэг байна. Ялангуяа дундаж насны буюу 40-50 насны хүмүүст харьцангуй элбэг тохиолддог байна.

Та тус толбыг арилгахын тулд төрөл бүрийн цайруулах, толбо арилгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж болох юм. Мөн эмчид хандаж, лазер эмчилгээ хийлгэх тухай ярилцаарай. Үүнээс гадна нарнаас үүссэн толбыг арилгах олон аргууд байдаг. 

4. Үрчлээс

Инээх үед хацрын хажуу хэсэгт, дух, хоёр хөмсөгний голд үрчлээс үүсэх нь нартай холбоотой юм. Энэ нь таныг наснаас тань эрт үрчлээтэй болгож, үзэсгэлэнт төрхийг тань гундаах аюултай билээ. 

Үрчлээсээс салгаж, арьсыг хэвийн байдалд оруулах маш олон бүтээгдэхүүн байдаг. Та тэндээс өөрийнхөө арьсанд тохирох, хамгийн үр дүнтэйг нь сонгож хэрэглээрэй. Хэрэв тус арга нэмэр болохгүй бол, мэргэжлийн гоо сайханчид хандаж, зөвлөгөө хүсэх хэрэгтэй. 

5. Мэнгэ үүсэх

Хэрвээ танд зурагт үзүүлсэнтэй ижил мэнгэ үүссэн бол, эмчид хандаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()