Хэзээ ч усанд сэлж болохгүй 6 газар

Халуун зуны улиралд голын эрэг бараадаж, сэрүүцэх үнэхээр сайхан шүү дээ. Дуртай усны хувцсаа өмсөөд, голын усанд шумбах хэдий сайхан ч, та доорх газруудад орохдоо болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд аль болох орохгүйг хичээгээрэй. Учир нь ийн орсноор та өөрийгөө болоод өрөөл бусдыг өвчлүүлэх, гэмтээх аюултай юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Хэзээ ч усанд сэлж болохгүй 6 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хлорын хэмжээ алдагдсан бассейны ус

Голын усыг бодвол бассейны ус илүү аюулгүй, бас цэвэрхэн мэт санагдаж болох юм. Гэвч манайд байдаг ихэнхи бассейнууд усны хлоржуулалт, цэвэрлэгээг стандартын дагуу зөв хийдэггүй аж. Бассейны усыг 10-14 хоногт бүрэн солих хэрэгтэй бөгөөд хэрэв ус гадны хүчин зүйлээс болж бохирдсон нөхцөлд, усыг яаралтай битүүмжилж хүн оруулахыг хориглодог.

Тэрчлэн өдөрт 3-4 удаа мэргэжлийн хүн зориулалтын лабораторид усны хлорын түвшинг хэмжиж, шаардлагатай нөхцөлд дариу арга хэмжээ авах ёстой байна. Хэрэв хлорын түвшин, зохих түвшинээс хэтэрсэн нөхцөлд тухайн хүний арьсаар дамжиж хордлогын шинжүүд хурцаар илрэх бөгөөд суулгах, бөөлжүүлэх зовиур илэрнэ.

Хлорын хэмжээ алдагдсан бассейны ус

2 Бохир устай гол

Ялангуяа голын усанд сэлэхээр бол тухайн ус бохирдсон эсэх, нүдэнд илэрхий харагдах бохирдол, хог, тэрчлэн усны өнгө хувирсан байгаа эсэхийг нь сайн ажаарай! Голын бохир усанд ихэвчлэн гэдэсний халдварт өвчин үүсгэх нян ихээр агуулагддаг байна.

Бохир устай гол

4 Нялх хүүхэд ихтэй газар

Та нялх хүүхэд ихтэй газарт аль болох битгий ороорой. Энэ нь хүүхдэд төрөл бүрийн өвчинг халдаахаас гадна, хэрэв хүүхдийн живх голын усанд унасан бол энэ нь гэдэсний элдэв төрлийн өвчин үүсгэх эрдслийг авчирч болно.

Нялх хүүхэд ихтэй газар

5 Үерлэсэн, ширүүн урсгалтай гол

Хэдийгээр та усанд сайн сэлдэг байж болох ч, үер ихтэй, ширүүн урсгалтай гол руу яасан ч орж болохгүй. Маш олон залуус өөртөө хэт бардсанаас болж, үертэй гол руу орж амь насаа алдсан байдаг билээ. Ийн үерлэсэн гол хүн бүү хэл, усч хэмээгддэг амьтад хүртэл живж, амь насаа алддаг юм.

Үерлэсэн, ширүүн урсгалтай гол

6 Олон хүнтэй газар

Олон хүнтэй гол, бассейнд орох нь мөн л маш эрсдэлтэй алхмуудын нэг юм. Ялангуяа голын усанд олуулаа орох нь бие биендээ халдварт нянг тараах, нэгнээ өвчлүүлэх сөрөг талуудтай. Учир нь ихэнхи хүмүүс голын усанд орохдоо урьдаас биеэ угааж, ариун цэврийг сахих нь цөөн байдаг байна.

Олон хүнтэй газар

Танд дээрх мэдээлэл таалагдсан бол хайртай дотны хүмүүстэй ч мөн амжиж дуулгаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()