1
Юунаас болж бухимдсанаа олж мэдэх
Та юунаас болж бухимдаж, сөрөг бодлуудаар толгойгоо дүүргэсэн болохоо сайтар бодож эргэцүүлээрэй. Энэ нь үнэхээр бухимдах хэрэг мөн эсэхийг ч бодолцох хэрэгтэй. Магадгүй та ямар ч утгагүй зүйлээс болж, бухимдаж, хамаг эд эсээ үхүүлж байж ч мэднэ. Тиймээс хамгийн түрүүнд өөртэйгээ ярилцаж, тайтгарахыг хичээгээрэй.
2
Сөрөг бодлуудаа цаасан дээр бичиж, шатаах
Одоо харин толгойд тань хуримтлагдсан сөрөг бодлууд, бухимдлуудаа бүгдийг нь цаасан дээр нэг нэгэнгүй бичиж, сэтгэлээ онгойлгоорой. Харин үүнийгээ бичиж дуусмагц, гал асааж, шатаах хэрэгтэй. Ингэснээр таны сэтгэл давчидсан байдал, уур бухимдал бүгд алга болж, уужуу тайван амьсгалах боломжийг олгох болно. Үүнээс гадна ажил үйлс ч аяндаа бүтэж, бүх асуудал тань шийдэгдэх аж.
3
Адал явдлыг эрэлхийл
Таныг сөрөг бодлоос тань салгах аргуудын нэг бол адал явдлыг эрэлхийлж, толгойгоо сэргээх юм. Найзуудтайгаа аялалд гарч, өөрийгөө сэргээх ямар нэгэн зүйлийг олж хийх хэрэгтэй. Энэ нь таныг эрч хүчээр сэлбэж, эерэг энергиэр цэнэглэх болно.
4
Спортоос хичээл
Спорт таныг сөрөг бодлоос ангижрахад туслах болно. Найз нөхөдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, спортоор хичээллээрэй. Та эндээс эерэг энерги энергийг мэдэрч, тархиа амрааж, сөрөг бодлуудаас өөрийгөө чөлөөлж чадах билээ. Иймд чөлөөт цагаараа зааланд тоглож, салхинд гарч, дугуй унаж, усанд сэлэх боломжтой юм.
5
Эерэг харилцааг үүсгэ
Таныг хамгийн ихээр ойлгож, сайхан энерги бэлэглэдэг хүмүүстай ойрхон байж, аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Мөн эсрэгээрээ сөрөг энерги өгч, бухимдуулах үндсийг тавьдаг хүмүүсээс зайгаа барихыг зөвлөж байна. Энэ нь таныг сөрөг бодлуудаас салгаж, уужуу тайван байх нөхцлийг бүрдүүлнэ.
Танд амжилт хүсье!