Давхар эрүүг богино хугацаанд арилгах шалгарсан аргууд

Эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх нэгээхэн зүйл бол яахын аргагүй гоолиг хүзүү билээ. Харин жин нэмэхийн хэрээр давхар эрүү үүсч, энэ нь охид бүсгүйчүүдийн толгойны өвчин болж хувирдаг. Тэгвэл бид та бүхэндээ тэрхүү төвөгтэй асуудлыг шийдвэрлэж, давхар эрүүнээс салгах хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Та эдгээр аргуудыг дарааллын дагуу зөв хийж, үзэсгэлэнт төрхөө тодотгоорой. 

Давхар эрүүг богино хугацаанд арилгах шалгарсан аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөв хооллолт

Эрүүл зөв хооллох нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, давхар эрүүнээсээ салахад ч туслах болно. Та аль болох калори багатай хоол хүнсийг хэрэглэж, чихэр амттангаас татгалзах шаардлагатай. Үүний оронд жимс, ногоог идэж, биеийн галбираа засахын зэрэгцээ давхар эрүүгүй болоорой. Мөн өдөрт их хэмжээний ус ууж байх ёстойг мартуузай. 

Зөв хооллолт

2 Дасгал хөдөлгөөн

Зүрх судасны өвчнөөс сэргийлэх дасгалыг өдөр тутамдаа хийснээр, та эрүүл зүрхтэй, өв тэгш биетэй, гоолиг болсон байх болно. Долоо хоногийн 5 өдөр, ердөө 30 минут хөнгөн дасгал хийж, хөлсөө гаргахад хангалттай. Жишээлбэл та алхаж, дугуй унаж, гүйж, бүжиглэж, усанд сэлж болох юм. 

Дасгал хөдөлгөөн

3 Эрүүгээ дээшлүүлэх дасгал

Энэхүү дасгал нь эрүүний өөхийг хамгийн ихээр шатаадаг болох нь тогтоогдсон. Та толгойгоо арагш гэдийлгэж, эрүүгээ дээшлүүлээрэй. Ингэхдээ аль болох булчингаа чангалах хэрэгтэй. Байрлалаа хэсэг хугацаанд хадгалсны дараа буулгаж, ахин дээшлүүлнэ. Та тус дасгалыг 10-15 удаагийн давтамжтай өдөр бүр хийгээрэй. 

Эрүүгээ дээшлүүлэх дасгал

4 Какао тосоор иллэг хийх

Какаоны тосоор хүзүүндээ иллэг хийх нь давхар эрүүг багасгаж, арилгах болно. 

  • 2 хоолны халбага тосыг богино долгионы зууханд 30 секунд халааж бэлтгэнэ.
  • Үүндээ хөвөн дүрж, хүзүүндээ түрхээд, иллэг хийгээрэй. 
  • Давхар эрүү бүрэн гүйцэт арилах хүртэл, өдөрт 2 удаа тус аргыг хэрэглэнэ.

Какао тосоор иллэг хийх

5 Эрүүний дасгал

Энэхүү дасгал нь хийхэд маш хялбар бөгөөд үр дүн сайтай билээ.

  • Та эгц урагшаа харж, суугаарай. Дараа нь эрүүгээ доошлуулж, буцааж дээшлүүлнэ. 
  • Одоо толгойго зүүн тийш нь эргүүлж, буцааж байранд нь авчраад, баруун тийш нь эргүүлнэ. Энэхүү дасгалыг өдөрт 5-10 удаа хийх хэрэгтэй.

Эрүүний дасгал

6 Йогийн дасгал

Та үнэхээр л давхар эрүүнээс салж, сайхан хүзүүтэй болохыг хүсч байвал, энэхүү дасгалыг заавал хийх ёстой. Тус дасгал нь таныг тэсвэр хатуужилтай болгохын зэрэгцээ, давхар эрүүнээс салгана. 

  • Зурагт үзүүлсэнтэй ижил байрлалаар сууж, нуруугаа цэх байлгаарай.
  • Дараа нь гараа өвдгөн дээрээ байрлуулна.
  • Тус байрлалаа 10 минут хадгалж, 10 секунд амраад ахин 10 минут сууна.
  • Та өдөр бүр энэхүү дасгалыг хийснээр, хурдацтайгаар давхар эрүүнээсээ салах болно. 

Йогийн дасгал

7 Амтат гуа

Амтат гуа нь таны унжсан эрүүг багасгаж, арьсыг чангалах тустай юм. Энэхүү жимс нь ус, эрдэс бодис, төрөл бүрийн витаминаар баялаг бөгөөд давхар таныг тураах аж. 

  • Та өдөр бүр амтат гуаг идээрэй.
  • Амтат гуаны шүүсийг шахаж, хөвөнд шингээгээд эрүү, хоолойндоо түрхэж, иллэг хийнэ.
  • Ингээд 15-20 минут байлгаад усаар угааж арилгаарай. 
  • Өдөр бүр энэхүү аргыг хэрэглэснээр, мэдэгдэхүйц үр дүнд хүрэх болно.

Амтат гуа

8 Бохь зажлах

Давхар эрүүнээс ангижрахын тулд хамгийн гол нь нүүрний булчингууд болон эрүү байнга хөдөлж байх шаардлагатай. Үүнд хамгийн сайн тохирдог арга бол чихэргүй бохь зажлах билээ. Түүнээс гадна чихэргүй бохь зажлах нь шүдийг эрүүлжүүлдэг давуу талтай юм.

Бохь зажлах

9 Улаан буудайн тос

Давхар эрүүнээс ангижрах бас нэгэн үр дүнтэй бол улаан буудайн тосыг хэрэглэх юм. Тус тосонд агуулагдах Е витамин нь арьсыг чангалж, тураадаг байна. 

  • Орондоо орохоосоо өмнө тосоо эрүү болон хүзүүндээ түрхэнэ.
  • Эрүүнээсээ хоолой хүртлээ дээрээс нь доош чиглэлээр 10-15 минутын турш иллэг хийнэ.
  • Тосоо арилгалгүй унтана.
  • Энэ аргыг орой болгон хэрэгжүүлбэл үр дүн нь мэдрэгдэх болно. 

Улаан буудайн тос

10 Хүзүүгээ сунгах дасгал

Хүзүү сунгах нь давхар эрүүнээс салахад онцгой нөлөөтэй билээ. Энэ нь таны хүзүүг чанга болгохоос гадна, арьсыг чангалах аж. 

  • Өглөө сэрсэн даруйдаа хүзүүгээ арагш сунгаж, хэсэг байлгаарай.
  • Мөн та кино үзэж, ном уншиж байхдаа хүзүүгээ арагш сунгаж суугаарай. Энэ нь булчинг чангалж, давхар эрүүний өөхийг хайлуулах юм. 

Хүзүүгээ сунгах дасгал

11 Сүүгээр иллэг хийх

Сүүгээр иллэг хийснээр арьс чангарахын зэрэгцээ зөөлөрч, өнгөлөг болдог билээ. Үүнээс гадна хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, таны арьсыг залуухан охиных шиг болгоно. 

  • 1/2 аяга сүүг 2 хоолны халбага зөгийн балтай хольж, бэлтгэнэ.
  • Үүнийгээ эрүү болон хүзүүндээ түрхэж орхиорой.
  • 13 минутын дараа эрүүл болон хүзүүгээ бүлээн усаар угаана.
  • Та бүтэн сарын турш, өдөр бүр энэ аргыг хэрэглээрэй. 

Сүүгээр иллэг хийх

12 Мөрний дасгал

Мөрний дасгал нь мөн л давхар эрүүг арилгахад онцгой нөлөөг үзүүлнэ. 

  • Толгойгоо хажуу тийш нь эргүүлж, эрүүгээ мөрөндөө хүргээрэй.
  • Мөрөө хөдөлгөж болохгүй бөгөөд байрлалаа 2 минут хадгална.
  • Энэ дасгалыг хоёр талдаа ээлжилж, 3 удаа хийгээрэй. 

Мөрний дасгал

13 Глицерин тосыг ашиглах

Глицерин тосыг ашиглаж, эрүүндээ иллэг хийснээр, давхар эрүүнээс салж, гоолиг хүзүүтэй болж чадна. 

  • Нэг халбага глицерин, тал халбага ипсом давс, хэдэн дусал гааны тосыг холино.
  • Маскаа хөвөнд шингээн эрүү, хоолойндоо түрхэнэ.
  • Арьсанд шингэтэл нь хэдэн минут хүлээнэ.
  • Дараа нь хүйтэн усаар угааж арилгана.
  • Долоо хоногт 3-4 удаа тус аргыг хэрэглээрэй. 

Глицерин тосыг ашиглах

14 Өндөгний цагаанаар бэлтгэсэн маск

Өндөгний цагаан нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг чангалдаг байна. Иймд та үүний тусламжтайгаар давхар эрүүнээс салж чадна.

  • 2 ширхэг өндөгний цагаан дээр тус бүр нэг халбага сүү, зөгийн бал, нимбэгний шүүс хийж хутгана.
  • Хэдэн дусал гаатай тос хийнэ.
  • Ингээд бэлэн болсон маскаа эрүү болон хүзүүндээ түрхэнэ.
  • Маскаа 30 минут тавина.
  • Дараа нь бүлээн усаар угаана.
  • Долоо хоногт нэг удаа дээрх маскийг тавиарай.

Өндөгний цагаанаар бэлтгэсэн маск

Та эдгээр дасгалуудыг дарааллын дагуу хийж, бодит үр дүнг мэдрээрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()