Угаалгын машиндаа хар перец хийгээрэй. Учир нь...

Хувцасны эдэлгээ угаалтаас шалтгаалах нь бий. Бид тааруухан угаалгын нунтаг сонгох, эсвэл цайвар хувцсыг бараан хувцастай нийлүүлэн угааснаас болж, хувцасны өнгийг нь алдагдуулж, гандуулах тохиолдол олон гардаг. Тэгвэл та хувцсаа угаахдаа, машиндаа бага зэрэг хар перец хийгээд үзээрэй. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

Угаалгын машиндаа хар перец хийгээрэй. Учир нь...

1 Хар перец

Угаалгын машиныхаа, шингэн хийдэг хэсэгт 1 цайны халбага хар перец хийгээд үзээрэй! Ингэхдээ хүйтэн бүлээвтэр усаар угаах нь илүү үр дүнтэй. Учир нь халуун ус хир тортгийг сайн арилгах ч, хувцасны эдэлгээ даах чанарыг муутгаж байдаг. Ингэснээр хувцасны өнгө алдахгүй бөгөөд, шинэ мэт өнгөлөг болсон байх болно.

Хар перец

2 Давс

Угаах хувцсандаа 2 цайны халбага давс хийгээрэй! Ингэснээр угаалгын нунтгийн үйлчилгээг нэмэгдүүлж, хувцасны өнгийг сэргээдэг.

Давс

3 Цагаан цуу

Хувцсаа угаасны дараа, зайлах усандаа 1 аяга цагаан цуу хийгээрэй. Эхэндээ хурц үнэртэх боловч, үнэр нь тун удахгүй гарах болно. Энэ нь хувцасны өнгийг сэргээх, бактерийг устгах давхар үйлчилгээтэй.

Цагаан цуу

4 Нимбэг

Хувцсаа угаасны дараа бага зэрэг нимбэгний шүүсийг зайлах усандаа хийж өгвөл, хувцасны өнгө сэргэж, таагүй үнэр нь арилах болно.

Нимбэг

5 Кофе

Хар өнгийн хувцасны өнгийг сэргээхдээ уух дуртай нунтаг кофеноосоо хийгээрэй! Угаалгын нунтгийн хэмжигч халбагаар 2 халбага кофе хийж угаана. Үүний дараа хувцсаа сайн зайлах хэрэгтэй бөгөөд үр дүн нь таны урмыг хэзээ ч хугалахгүй билээ.

Кофе

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()