Нэг доллараар юу худалдаж авах вэ?

2014-02-14, 22:04
20,181
Нэг доллараар юу худалдаж авч болно гэж?... Монгол орны хувьд юу худалдаж авч болох бол? Харин дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн зүйл худалдан авч болдог байна. Ингээд 1 долларын үнэ цэнийг дэлхийн орнуудтай харьцуулцгаая.
Нэг доллараар юу худалдаж авах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Камбож. 2 аяга задгай шар айраг, цагаан гаатай мэлхий, үндэсний ороолт, 3 ширхэг шарсан аалз, 4 литр ундны ус, Ангор хөвөнгөөр хийсэн майка, 2 Кока-Кола, 50 гр хөгзтэй сыр худалдан авч болно. Үүнээс гадна 1 кг хувцас угаалгаж болно.

www.caak.mn

2. Австрид. Kornspitz жигнэмэг.

www.caak.mn

3. Филиппин. 30 минут хөлний массаж, жижиг шарсан загас, эрэгтэй үс засалт, “Мальборо” тамхи 28 ширхэг, “7Eleven” кафед кофе худалдаж авах, AA төрлийн 3 ширхэг зай, 2 цаг интернэтэд суух, Mr.Donut жигнэмэг 4 ширхэг, таксигаар хоёр км явах, 4 литр ундны ус мөн цагаан будаа.

www.caak.mn

4. Испани. Хотын төвд нэг аяга кофе худалдаж авч болно.

www.caak.mn

5. Вьетнам. Нэг өдөр дугуй түрээслэх, 2 аяга сүүтэй кофе, Mobifone-аар 15 минут ярих, Вьетнам үндэсний “Фо” хоол, угаалга, 250 гр цагаан гаа, 40 өндөг, Вьетнам үндэсний малгай нэг ширхэг, 1-2 сонин, 7 литр ус, Ханой дахь музейн билет 2 ширхэг, Halida шар айраг, 1.25 литр бензин.

www.caak.mn

6. Хорват. Их хэмжээний зайрмаг.

www.caak.mn

7. Дани. Нэг литр сүү, Godthaabsvej Bakery-ээс чиабатта жигнэмэг, марк авна.

www.caak.mn

8. Унгар. Будапештад 1 ширхэг зайрмаг, 4 ширхэг алим, 1 гамбургер, 1 сонин, 1 ил захидал, эсвэл нэг гучин минутын зогсоолын эрх авч болно.

www.caak.mn

9. Турк. Автобусны тасалбар, Кока-Кола, сэндвич, аяга цай, 2-3 сонин, нэг кг алим эсвэл жүрж, хагас кг гадил, 0.5 литрийн хоёр ус, 2 бөөрөнхий талх.

www.caak.mn

10. Итали. Хямд дарс, 1 кг спагетти, 6 шил цэвэр ус, нэг ширхэг өвчин намдаах эм.

www.caak.mn

11. Колумб. Аяга кофе болон хэдэн ширхэг жигнэмэг.

www.caak.mn

12. Өмнөд Солонгос. Сөүлд нэг доллар төлөөд метро эсвэл автобусанд сууж болно.

www.caak.mn

13. Тайланд. 4 литр цэвэр ундны ус, 1.5 литр хийжүүлсэн ус, 1 цаг дотооддоо утсаар ярих, Bangkok Post сонин, Skytrain–ээр найман буудал явах, Dairy Queen-ы зайрмаг 3 ширхэг, карритай будаа нэг таваг, нэг литр түлш, хэдэн км-ийн таксины төлбөр, 2 литр Кока-Кола, Чианг-Мая гудамжнаас хоол худалдаж авах.

www.caak.mn

14. Египет. Цагаан будаа, гоймон, шарсан сонгино, жигнэмэгтэй koshary plate.

www.caak.mn

15. Энэтхэг. Цадтлаа идэж болно.

www.caak.mn

16. Коста-Рика. Папайя, хан боргоцой, тарвас.

www.caak.mn

17. Арабын Нэгдсэн Эмират. Шаверма хэмээх зоог.

www.caak.mn

18. Португаль. Нэг аяга кофе.

www.caak.mn

19. Лаос. Нэг ширхэг шар айраг, сэндвич, 4 ширхэг ариун цэврийн цаас, 2 аяга чанасан кофе, 16 ширхэг гадил, нэг цагийн интернэт, 3 литр ундны цэвэр ус.

www.caak.mn

20. Австрали. Сугалаа сугалж аз чинь таарвал хоёр долоо хоногийн турш аялалаар явах мөнгөтэй болох.

www.caak.mn

21. Иордин. Нэг уут чипс эсвэл 2 аяга кофе.

www.caak.mn

22. АНУ. Лос-Анжелост "Blue Bus"-аар явах, эсвэл нэг цагийн зогсоолын мөнгийг төлж болно.

www.caak.mn

23. Никарагуа. Нэг шил шар айраг.

www.caak.mn

24. Аргентин. Буэнос-Айрест автобус эсвэл метронд суух, жимс жимсгэнэ авах, бугуйвч худалдаж авах боломжтой.

www.caak.mn

25. Белиз. Шарсан гадил

www.caak.mn

26. Индонези. Шарсан тахиатай өдрийн хоол.

www.caak.mn

27. Их Британи. Хагас литр түлш, хоёр ширхэг тамхи (хайрцаг биш), 3 ширхэг алим, сонин.

www.caak.mn
Харин Монголд 1 доллараар юу авч болох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()