Харь гаригийнхан гэж үнэхээр байдаг уу?

Харь гаригийнхан (vл таних нисдэг биет - VТНБ) олон зууны турш хvмvvсийн ургуулан бодохуйг хєєргєсєєр ирэв. Харь гаригийн иргэншлийн сэдэв зєгнєлт зохиолчдын дуртай сэдвийн нэг билээ. Гэхдээ хvмvvс бодит амьдрал дээр харь гаригийнхантай vргэлж тулгарсаар байдаг гэдэг. Зарим хvмvvсийн ярьдаг зvйл санаанаасаа зохиосон ч байдаг  гэдэг нь vнэн.

Харь гаригийнхан гэж үнэхээр байдаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ удаагийн нийтлэлдээ харь гаригийнхантай таарсан болон тэднийг харсан тухай хvмvvсийн баримтуудыг орууллаа. Vнэхээр сонирхолтой ч юм шиг... ялангуяа сvvлийн зураг. 1990 -ээд оны vеэр манай улсад хvртэл нисдэг таваг харсан, бvvр дотор нь орж суусан. Харь гаригийн хvнд маажуулсан гээд л эдгээр баримтууд шиг зvйл ярьдаг байсныг санаж байна. Харь гаригийнхантай холбоо тогтоосон гэдэг санаанаас зохиосон зvйл vv, эсвэл бодит уу?...

 

1

ОХУ-ын Петрозаводскийн тэтгэвэрийн єндєр настан Марфа Егоровна гэрийнхээ хєргєгчинд хоёр жилийн турш харь гаригийн хvний цогцсыг хадгалж байжээ. Энэ эмэгтэй Шинжлэх ухааны Академийн Петрозаводскийн салбарт хандан мэдэгдэхдээ: хоёр жилийн ємнє тvvний ногооны талбайд VТНБ (vл таних нисдэг биет) унасан. Хачин жигтэй дуу гарахад хашаандаа гарч харвал хумигдан улайсч хайлсан нисдэг тєхєєрємж, бас хажууд нь гуманоидын (хvн дvрст амьтан) цогцос байсан гэжээ. 

2

Энэ гуманоидын биеийн урт 60 сантиметр орчим. Том толгойтой. Нvд нь бvлтгэр. Гаднаасаа хvн загас хоёрын дундах гэмээр амьтан. Марфа Егоровна эрх баригчдад хэлэхдээ: энэ амьтан гадуураа сансрын скафандртай (ємсгєл хувцас) байсан. Энэ амьтны тухай хvмvvст хэлэлгvй цогцосыг нь гялгар уутанд боогоод хєргєгчинд хийсэн. Мэргэжлийн хvмvvс энэ бvгдийг хэн нэгэн хvний хуурсан тоглоом байж магадгvй хэмээн болгоомжилж байдаг хэдий ч єндєр настны хэлсэн мэдээлэл vнэн байхыг ч vгvйсгэдэггvй. 

3

2011 оны 4 дvгээр сард хоёр хvн Сибирийн ойн цасанд харь гаригийн хvний цогцос олсон хэмээн єчжээ. Эрхvvгээс холгvй VТНБ сvйрснээс болж дээрх цогцос шатаж бэртсэн хэмээн нотложээ. Гэтэл vнэн хэрэгтээ єнєєх «харь гаригийн» гээд байгаа хvн нь талхны зєєлєн хэсгээр хийж тахианы арьсанд боосон бvтээл болж хувирчээ. 

4

 1995 онд Рэй Сантилли гэгч нь 1947 онд VТНБ сvйрсэн тухай «Росвеллийн vйл явдлын» видео бичлэг байгаа хэмээн мэдэгджээ. Vvнтэй хамт харь гаригийн хvнд задлан шинжилгээ хийж буй кадрууд ч байгаа гэжээ. Харин 2006 онд тvvний бичлэг «vйл явдал ийм байсан байж магадгvй болохыг сэргээн босгосон» хуурамч бичлэг байсан гэдгийг хvлээн зєвшєєрчээ. 

5

2004 оны 2 дугаар сард английн Дюрхем хотын нэгэн байшингийн ногооны талбайд нэгэн vл таних зvйл олджээ. Гэрийн эзэгтэй хашаан дотор нь зулбасан хvvхэд мэт дvрстэй зvйл байгааг олж хараад цагдаа дууджээ. Цагдаа нар мэс засалч эмч, шvvх эмнэлэгийн ажилтан, паранормаль vзэгдэлийг судладаг мэргэжилтнийг дууджээ. Эцэст нь энэ «юм» аймшигийн киноноос сэдэвлэн хийсэн тоглоомын дэлгvvрийн бараа болж таарчээ. 

6

Таиландын Бангкокоос холгvй хойд зvгт оршдог Wat Phrapangmuni Temple сvмд Нари Понфей нэртэй муми хадгалагддаг. Эдгээр vл таних хоёр цогцосыг шилэн хоргонд хадгалдаг аж. Сvсэгтнvvд эдгээр цогцосыг буддийн домог vлгэрт гардаг фэй хэмээх амьтдынх хэмээн итгэдэг аж. Нэгэн домогт жимсний оронд єєрєєсєє эм хvйстэй их ид шидийн хvчтэй жижиг биесийг (фей) бvтээдэг шидэт мод байдаг тухай єгvvлдэг. 

7

1917 онд хоёр бяцхан охин цэцэрлэгт удаан тоглож байгаад дараа нь гэртээ ирэхдээ «жижиг хvмvvс» байгаль дээр жинхэнээсээ байдаг гэдгийг нотлосон фото зургийг авч авч иржээ. Харин 1970-аад онд дээрх хоёр охины нэг болох тухайн vед єндєр насыг зооглосон Элси Райт хэлэхдээ: «Коттинглийн хэмээгддэг» фото зураг хуурамч. Тэдний «жижиг хvмvvс» картон цаасаар хайчилж хийсэн дvрсvvд байсан хэмээн хэлжээ. 

8

«Фейгийн бие» олдлоо хэмээх шуугиан 2007 оны 4 дvгээр сарын 1-нд Лондонд дэгджээ. Vнэндээ Лондон хотын дуран авай ашиглан хиймэл дvрс хийдэг дизайнер Дэн Бэйнс «фейгийн бие»-ийг урлажээ. Олон хvмvvс «фейгийн бие»-ийг жинхэнэ хэмээн vзэж байв. Хожим нь зураач хуурамч гэдгээ хvлээн зєвшєєрчээ. Дараа нь vvнийгээ 300 фунтээр интернет дуудлага худалдаагаар заржээ.

9

Энэ бол «монтаукийн аймшигт амьтан». Эрдэмтэд ямар амьтан гэдгийг нь тогтоож чадаагvй. 2008 оны 7 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотоос холгvй орших Монтаукийн ойролцоо наран шарлагын газар олджээ. Энэ олдворыг жинхэнэ, эсвэл хуурамч гэсэн янз бvрийн онол таамаг гэмээр зvйлvvд олон гарч байв. Жишээ нь, энэ бол хиймэл зєєлєн эдээр сайтар бvтээсэн хулхи зvйл гэж байхад єєр нэг нь мутант маягийн элбэнх гэх жишээтэй. 

10

1967 оны 10 дугаар сарын 20-нд Рожер Паттерсон, Роберт Гимлин нар йети цасан хvнийг хальсанд буулгаж  авлаа хэмээн мэдэгджээ. Олон жилийн дараа Паттерсоны найз Боб Хейронимус єєрийгєє энэ хальсан дээр багт наадамд цасан хvнийг дуурайн хийсэн ємсгєл ємсєєд зургаа авахуулсан хэмээн хvлээн зєвшєєрчээ.

11

Калифорни мужийн Мэтью Уиттон, Рик Дайер нар 2008 оны 8 дугаар сарын 15-нд Жоржи муж руу аялах vеэр йети цасан хvний амьгvй биетэй таарсан хэмээн мэдээллэжээ. Хожим нь энэ амьтан хиймэл арьсаар бvрж, нvvрийг нь цаасаар зєєлрvvлж хэвлэж, резинээр хєл хийсэн байжээ. 

12

Єсвєр насны хэдэн хvvхдvvд Аргентины Сальт хотын гудамжаар сэлгvvцдэг «Аймаар одой» хvний видео бичлэг єєрсдєє авсан хэмээн ам булаалдан хэлж байв. Дараа нь хэдэн зургууд нь хоорондоо агуулга, хэмжээгээрээ зєрєлдєн хуурамч гэдэг нь тогтоогджээ. 

13

Зураг дээр 1869 оны 10 дугаар сарын 16-нд Нью-Йоркийн ойролцоох фермер Уильям С. Ньюэллын эдлэнгийн талбайд 10 футийн, єєрєєр хэлбэл 3,5 метр єндєртэй «Кардиффийн аврага хvн» хэмээх хvний чулуун хєшєєн баримал байна. Хожим нь чулуун хєшєєн барималыг Жорж Холл бvтээж жилийн ємнє уг газарт булсан гэдгээ хvлээн зєвшєєрчээ. 

14

«Шинэ vндэстэн» сонины мэдээллэснээр энэхvv аврага араг яс (Бангладеш) 2004 онд Саудын Аравид олджээ. Дараа нь энэ зургийг photoshop-ын аргаар хийж Worth1000.com сайтын зарласан фото зургийн vзэсгэлэнд тавигджээ. 

15

2010 оны 2 дугаар сард фото зурагчид Нофолкийн салхин тээрмийн дээр єєрєєсєє ногоон гэрэл цацруулж буй объектын зургийг авч чаджээ. 57 настай фото зурагчин Питер Рай хуанлийн зураг бэлдэхийн тулд "Downham Market's Denver mill" тээрмээс холгvй зураг авч  байхдаа vvнийг ажиглаагvй байна. Харин зургаа бэлэн болсон зурагнуудаа харж байтал дээрх хачин зvйлийг олж илрvvлжээ. Энэ vед нєгєєх ногоон гэрэл цацруулсан объект тээрмийн дээр дахин гарч иржээ. Тvvнийхээр энэ бол VТНБ ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()