Япончуудын хачирхалтай 10 уламжлал

Улс орнууд бүгд өөр өөрийн гэсэн тогтсон ёс заншилтай байдаг. Орчин үед маш цөөхөн улс орнууд өөрсдийн гэсэн ёс заншлаа өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөж байна. Ёс заншил гэдэг нь тухайн нийгмийн хүмүүс бүгд оролцон хамтдаа зохион байгуулж байгаа ёслолын ажиллагаанууд юм. Эдгээр үйл ажиллагаанууд нь ихэвчлэн шашны хэв маягтай байдаг. Хүмүүс төрөл бүрийн ёслолын ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд секс зан үйл, шинэ жил, төрсөн өдөр, бурхан тахих гэх мэт маш олон ёслолууд зохиогддог байна. Үүнээс хамгийн сонирхолтой бөгөөд зөвхөн Япон улсад зохиогддог 10 ёс заншилтай танилцуулъя.

Япончуудын хачирхалтай 10 уламжлал

10 Шитаги Доробоү

Зарим улсуудад эртнээс залуу бүсгүйн дотуур өмдийг хулгайлах үзэгдэл байсаар ирсэн. Харин энэ нь Японд огтхон ч зүй бус явдал биш, харин ч урлагийн төрөлд тооцогддог аж. Үүнийг Японоор шитаги буюу дотуур өмд, доробоу буюу хулгайч хэмээдэг байна. Бүсгүйчүүд өөрсдийн дотоожийг бусдад алдахгүйн тулд ихэд хямгадан, нуудаг ажээ. Хэрвээ дотоожоо угаагаад хатаах гээд ил тавьсан бол, үүнийг хулгайд алдсанд тооцох хэрэгтэй.

Харин сүүлийн үед Японд энэ мэт дотуур хувцас хулгайлагдахаас сэргийлж, зориулалтын охидын өмссөн дотоожийг автомат машинаас худалдан авдаг үзэгдэл дэлгэрчээ. Охид өөрийн илүү дотоожоо ийнхүү тэрхүү машинд хийж бусдад худалдана гэсэн үг.

Шитаги Доробоү

9 Харахе буюу "Хүрхрээний баяр"

Японы уламжлалт ёс заншлууд нь, ихэвчлэн Шинто шашин дээр тулгуурласан байдаг. Эдгээрийн хамгийн түгээмэл заншил нь хүний биеийг ариусгах ёслол бөгөөд түүнийг харахе (harahe) хэмээн нэрлэдэг юм. Энэхүү ёслолыг үйлдсэнээр хүний биеэс бүхий л муу муухай бодлууд арилж, муу ёрыг өөрөөсөө холдуулдаг гэж үздэг. Японы соёлын нэг болох ариуслын ёслолын хамгийн түгээмэл хэлбэр бол өөд болсон хүмүүсийг оршуулахаас нь өмнө цэвэр усаар нүүр болон гарыг нь ариусгах явдал юм.

Японы домогт гардаг бурхан болох Изанаги но Микото нь, өөрийн эхнэрээ өөд болоход нь цэвэр усаар ариутган, бурханы орон руу явуулсан хэмээх домгоос үүдэн уг заншил бий болсон байна. Ариусгах ёслолын бас нэгэн хэлбэр бол Мисоги Шухо буюу хүйтэн усан хүрхрээний доор зогсон биеэ угааснаар бодол ариусан муу муухай бүхэн арилна хэмээн үздэг байна.

Харахе буюу "Хүрхрээний баяр"

8 Мөргөл үйлдэх

Японы бас нэгэн уламжлалт заншил бол "мөргөл үйлдэх" юм. Мөргөл үйлдэхийн хамгийн эхний алхамыг Hatsumiyamairi (хойд дүрээ олох) гэх бөгөөд 32 хоногтой хүү болон 33 хоногтой охин хүүхдүүдийг уг заншилд оролцуулдаг. Хүүхдүүд эмээгээсээ шүтээнийг өвлөн авах бөгөөд ингэснээр тэд хамгаалагч сахиустай болно. Ингээд 3 болон 5 нас хүрсэн хүү, мөн 3 болон 7 настай охидууд Шичи-Го-Сан буюу Долоо-Тав-Гурав хэмээх ёслолыг үйлддэг.

Зүүн Азийн улсууд нь эдгээр тоонуудыг аз авчирдаг хэмээн үздэг бөгөөд 11 сарын 15 нь уг ёслолыг үйлддэг байна. Хүүхдийг эрүүл саруул, сайн хүн болгож өсгөхийн тулд уг ёслолыг үйлддэг байна. Мөн түүнчлэн Сейжин Шики буюу Насанд хүрэгчдийн өдрийг жил бүр 1 сарын 15 ны өдөр 20 хүрч буй залуус ирээдүйгээ гэрэл гэгээтэй байг хэмээн бодож залбирал үйлддэгтэй холбоотой.

Мөргөл үйлдэх

7 Ёоба буюу “Шөнөөр гэтэгч”

Японы энэхүү сексийн зан үйлийг “Шөнөөр гэтэгч” хэмээн нэрлэдэг бөгөөд үл таних эр, залуу бүсгүйн өрөөнд шөнөөр гэтэж ороод унтаж байхад нь хурьцал үйлддэг байна. Хэрвээ бүсгүй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, эсвэл нойрноосоо сэрэхгүй бол тэд ажлаа үүр цайтал үргэлжлүүлнэ. Харин залуу, бүсгүйд царайгаа харуулалгүй, гэгээ орохоос өмнө өрөөнөөс сэм гарах учиртай. Мэдээж логикоор бодоод үзэхэд, тэрхүү залуу бүсгүйг таньдаг, гэр бүлтэй нь онцгой харилцаатай байж таарна шүү дээ. Гэтэл Ёоба нь бүсгүйтэй хуримаа хийхийг хүсэж буй залуу, өөрийн харилцааг тодорхой болгохын тулд ийнхүү бүсгүйн өрөөнд нууцаар ордог байна. Хурьцалд орсон л бол тэд маргааш нь гэрлэх ёстой. Харин үгүй бол хурим болохгүй аж. Нэг ёсондоо эрчүүд бүсгүйгээ өвөртөө оруулж чадсанаар түүнийг эхнэрээ болгож болно гэсэн үг юм.

Бүсгүйн гэр бүлийн хүмүүс, охиноо нас биед хүрсэн мөчөөс эхлэн танихгүй эр хүнд өгөхөөс сэрэмжилж, бэлтгэлтэй байдаг. Хэрвээ залууг орох мөчид бүсгүй тийм ч үзэсгэлэнтэй харагдахгүй, сэтгэлд нь нийцэхгүй бол тэр даруй өрөөг орхиж гардаг аж. Тиймээс Япон бүсгүйчүүд унтахдаа ч хүртэл үзэсгэлэнтэй харагдахад ихэд ач холбогдлыг өгдөг байна.Ёоба нь огтхон ч хүчирхийлэл биш. Энэхүү зан үйлийг гүйцэлдүүлэхэд тодорхой дүрмийг мөрддөг. Ариун үйлийг гүйцэтгэх мөчид маш нам жим байх ёстой. Мөн тухайн эр нүүрээ халхалж болох гэнэ.  Учир нь залууг ажлаа хийх мөчид бүсгүй эсэргүүцэж орилоход, гэрийн хүмүүс сэрж, орж ирнэ шүү дээ. Энэ үед залуу нүцгэн байдалтай харагдаж, өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд, ийнхүү нүүрээ халхалж байгаа гэнэ.

Ёоба буюу “Шөнөөр гэтэгч”

6 Хадаки Мацури буюу "Нүцгэн эрчүүдийн баяр"

Одоо бид уйтгартай уламжлалт ёслолуудыг түр хойш нь тавин илүү сонирхолтой өвөрмөц ёслол болох Нүцгэн эрчүүдийн баярын танилцуулъя. Жил бүрийн 2 сард Япон улсын Окояама хотод зохион байгууллагддаг уг наадамд 10.000 гаруй нүцгэн эрчүүд оролцдог бөгөөд тэд бүсэлхийгээрээ боолт ороон, өөр ямар нэг хувцас өмсөлгүйгээр хийдийн гадна талбайд цугларч, харанхуй болох үед наадам эхэлдэг байна.

Тухайн үед цаг агаар ихэвчлэн цельсийн 0 градустай байдаг учир саке болон шар айраг ууж дулаацдаг байна. Ийнхүү цаг хэртэй хүйтэнд хүлээсний дараа гэрэл унтран, хийдийн цонхоор 8 инчийн урттай хулсан саваа гаргаж шиднэ. Түүнийг эрчүүд шүүрэн авч хийдийн гадна байрлуулна. Энэ нь тун ч амархан сонсогдох хэдий ч, таньтай 9999 хүн өрсөлдөж савааг булаалдах болно гэхээр үнэхээр их хүч шаардагдах нь ойлгомжтой. Энэхүү савааг барьж авч чадсан эр тухайн жилдээ хамгийн азтай байдаг хэмээн үздэг. Энэхүү наадам нь 500 жилийн өмнөөс зохион байгуулагдаж иржээ. 

Хадаки Мацури буюу "Нүцгэн эрчүүдийн баяр"

5 Кономия нүцгэн наадам

Хамгийн гайхширмаар зүйл нь, Япон улсад 3 томоохон нүцгэн наадам зохион байгуулагддаг бөгөөд үүний нэг нь Кономия хэмээх жижигхэн тосгонд зохиогддог. Тус наадам нь жил бүрийн 2 сарын 26-ны өдөр буюу Окояама хотын нүцгэн наадамтай зэрэг зохиогддог байна. Уг наадам нь мөн ижилхэн эрт дээр үеэс эхлэн зохион байгуулагдаж иржээ. Окояамагийн наадмаас ялгаатай нь хулсан савааг барихаар оролцож байгаа эрчүүд бүрэн нүцгэн байх бөгөөд тэдгээр эрчүүдийг Шин-отоко буюу "Бурханы хүн" хэмээн нэрлэдэг байна. Сүүлийн үед тус наадамд оролцож буй залуусын тоо улам бүр багассаар байгаа ажээ. 

Кономия нүцгэн наадам

4 Чаною -"Японы цайны ёслол"

Цайны ёслол буюу "Оча" хэмээх ёслол нь Япон улсын ногоон цайгаар үйлчлэх ёс заншлын нэгэн хэлбэр юм. Уг ёслол нь маш эртний ёс жаягтай боловч, Япон улсын хувьд аль хэдийнээ хэвшил болсон зүйлсийн нэг юм. Нэг талаараа энэ нь ямарч шашны холбогдолгүй заншил бөгөөд цайны ёслол нь Зен филлософи буюу буддын шашны нөлөөллөөр бий болсон хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байдаг.

Энэхүү ёслолыг бүрэн мэдсэнээр хүмүүс дотоод мөн чанар илүү амар амгалан, байгаль орчинтойгоо илүү нягт холбоотой болж өөрчлөгдөж чаддаг байна. Цайны ёслол хийхэд хэрэгтэй зүйлсд кимоно буюу японы үндэсний хувцас, шаазан эдлэл, цайны хэрэгсэл, ёслол болох өрөөг цэцэгээр чимэглэх гэх мэт зүйлс зайлшгүй шаардагдана. 8-р зуунаас эхлэн цайны ургамлыг олж нээснээс хойш Хятад улсаас Япон руу энэхүү уламжлал дамжигдан иржээ.

Чаною -"Японы цайны ёслол"

3 Ниотаүмори

Энэ нь нүцгэн эмэгтэй биен дээр сүши идэх нэг төрлийн ёслол бөгөөд эмзэг эрхтнийг ямар нэгэн навч, байцаагаар халхалсан байдаг аж. Энэхүү уламжлал нь барууны орнуудад анхлан үүссэн ч, 90-ээд оны эхээр Японд нэвтэрчээ. Ихэвчлэн мафийн толгойлогч, зэрэглэл өндөртэй зочдод энэхүү хүндтэй "зоог"-ийг барьдаг байна. Учир нь бүсгүйн биеийн дулаанаар зоог бүр ч илүү амттай болно, мөн биеийг нь ойроос харж, ийнхүү идэх нь илүүтэй таашаал өгнө хэмээдэг аж.

Мэдээж "таваг" болж буй бүсгүйн хувьд маш хүндхэн байх нь ойлгомжтой. Маш удаан хугацаагаар хөдөлгөөнгүй хэвтэж, хүмүүсийг баясгана гэдэг тийм ч хүсээд байх зүйлсийн нэг биш шүү дээ. Мэдээж үүнийхээ хариуд их хэмжээний мөнгө авна. Мөнгөнөөс илүүтэй заримдаа халуун цайнд түлэгдэх, хүйтэн усаар хайрагдах гэх мэт зовлонг ч мөн амсдаг байна. Мөн бүсгүй заавал охин биеэрээ байх ёстой гэнэ.

Ниотаүмори

2 Сүмо

Япон улсын хамгийн алдартай спортын наадам бол Сумо юм. 2000 гаруй жилийн түүхтэй энэхүү наадам нь дэлхий нийтээр алдаршиж, хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг билээ. Анх Нара болон Хэйаны эрин үед (794-1192 он) Эзэн хааны өмнө хүчирхэг эрс, эр бяраа үзэж, тэмцэлддэг байсан гэдэг. Харин 17 дугаар зуунаас эхэлж, өнөөгийн сумо бөхийн тэмцээнтэй илүү төстэй болж ирсэн байна. Анх сумо нь зан үйл төдий зүйл байсан бол, сүүлд спорт болтлоо хөгжсөн юм. 
Харин тус спортын төрлөөр үндэстэн угсаа харгалзахгүй хүн бүхэн хичээллэн, өрсөлдөж болох бөгөөд сүүлийн хэдэн жил манай Монгол бөхчүүд сумогийн дэвжээг эзэгнэж, бүх түүхэн амжилтыг нь эвдээд байгаа билээ.  Хэрэв та Сумо бөхийн тухай илүү сонирхолтой зүйлс мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Сүмо

1 Пенис Фестиваль буюу "Эр бэлэг эрхтний баяр"

Их Наран Улсын иргэд жил бvрийн хавар, модоор урласан аварга том эр бэлэг эрхтнийг харан, vржил шимийн их дагинад мөргөхөөр Комаки хотыг зорьдог заншилтэй ажээ. Эх зах нь мэдэгдэхгvй vймээн шуугиан байхгvй энэхvv гайхалтай нам гvм бөгөөд дэг жаягтай  фестивальд янз бvрийн насны, хvмvvс эр эмгvй оролцдог байна. Япончууд эр хvн 42 нас хvрэхээрээ хамгийн барцадтай байдаг гэж vздэг тул энэ насны (42-той) эрчvvд нь цагаан ємсгєлєєр жигдэрч, 280 кг жинтэй, 2,5 метр урттай модоор урласан аварга том “эр хvний бахархалыг” хотын гудмаар тvрэн явдаг уламжлалтай ажээ.

Мужаанууд нь энэхvv ёслолд зориулан, жил бvр нvсэр том модон бэлэг эрхтнийг шинээр урладаг юм байна. Учир нь хавар цагтай цуг тєрсєн шинэ модон шодой нь хуучныхаасаа илvv “хvчирхэг” байдаг гэж vздэг аж. Харин цагаан ємсгєлтэй эрчvvдийн араас 36 настай эмэгтэйчvvд (Япончууд эмэгтэй хvний 36 насыг мєн хамгийн барцадтай буюу бvтэлгvй vе гэж vздэг байна) жижигхэн хиймэл эрхтэнгvvд барьсаар алхдаг ажээ. Ингэснээрээ тэд “ёрын 36 насныхаа” даллаж болзошгvй гай барцдаас єєрсдийгєє хамгаалж, vржил шимийг урин дууддаг гэж итгэцгээдэг байна. 

Пенис Фестиваль буюу "Эр бэлэг эрхтний баяр"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()