1
Өөрийг нь хулгайлсан араатантай гэрлэсэн
"Beauty and the Beast" хэмээх, гадаад үзэмжээс илүү дотоод сэтгэл чухал гэдгийг харуулсан гайхалтай уран бүтээлийг үзэж байгаагүй хүн гэж ховор болов уу. Харин тус уран бүтээлд мангас нь үзэсгэлэнт бүсгүй Беллийг хүчээр гэртээ байлгаж, нэг ёсондоо өөрийн өмч болгодог. Мангас бол муухай ааштай, дарангуйлагч нэгэн бөгөөд энэ зан чанарт нь Белл татагдаж дурладаг билээ. Харин энэ бүхнийг дүгнээд харвал, Белл "Стокгольмын синдром"-той болох нь харагдаж байгаа юм. Тус синдром нь хэрэгтний хэрцгий үйлдэлд татагдаж, хүчирхийлэл хэрэглэхгүй байгааг өгөөмөр, сайхан сэтгэл хэмээн эндүүрэхийг нэрлэдэг байна. Иймд тус кино нь "Стокгольмын синдром"-ыг бүрэн утгаар нь харуулж чадсан гэж үздэг.
2
Үе мултарсан хосууд
Уугуул Америк бүсгүйн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Покохантис” кино нь түүний эрэлхэг зориг болон бүтэшгүй хайрыг дүрслэн харуулдаг. Гэвч үнэн хэрэгтээ түүх өөр байсан юм. Кинон дээр түүнийг Жонн Смит гэх англи залууд сэтгэл алдарч буйгаар дүрсэлдэг боловч амьдрал дээр энэ нь өөр байсан юм. Покохантис 11 насандаа, 28 настай Жонн Смиттэй холбогдож, хайр сэтгэлтэй болсон байдаг. Харин энэхүү бодит түүхийг сонссон хүмүүст кино дээрх тэдний хайр дурлал утгагүй санагдаж, өөр өнцгөөс харагдах нь гарцаагүй.
3
Цогцосны уруул дээр үнсэх
"Цасангуа ба долоо одой" кинонд, хортой алим идэн, ухаангүй болсон бүсгүйг, ханхүү ирэн үнсэж, амилуулдаг. Гэхдээ сайтар бодоод үзвэл, ой дундах үхсэн охины уруулыг үнсэх нь тийм ч сайхан санаа биш болов уу? Маш олон зохиол, кинон дээр Цасангуаг үхсэн байдаг хэмээн тэмдэглэн үлдээсэн билээ. Тиймээс цогцосны уруул дээр үнсэж байгаа үзэгдэл нь анх үзэхэд гайхмаар зүйл үгүй мэт боловч, бодоод үзэхэд үнэхээр хачирхалтай санагдана.
4
Бүх л оройжингоо нүд рүү нь ширтсэн атлаа, хөлөөр нь таних
Дисней кино компанийн хамгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг болох "Үнсгэлжин" кино нь бидний хүүхэд насны нандин дурсамжийг хадгалдаг билээ. Харин киноны оргил хэсэгт ханхүү Үнсгэлжин хоёр бүх л оройн турш бүжиглэдэг бөгөөд Үнсгэлжин ханын цаг 12-г заахад гарч гүйн, болор шаахайгаа унагадаг. Харин ханхүү дурлалт бүсгүйгээ олохын тулд улсынхаа бүх бүсгүйчүүдэд болор шаахайг өмсүүлж, аль таарсантай нь гэрлэнэ хэмээдэг билээ. Гэхдээ ханхүү хайртынхаа харцыг ширтэж байснаас, хөлийг нь анзаараагүй байлтай. Харин аз болж, Үнсгэлжинг болор шаахайны тусламжтайгаар олж чаддаг. Гэсэн хэдий ч тус гутал Үнсгэлжингээс өөр бүсгүйд таарсан бол, ханхүү түүнтэй амьдралаа холбож, хайр сэтгэлтэй болж чадах байсан болов уу?
5
Мэлхий ба гүнжийн аймшигт түүх
“Гүнж ба мэлхий” хэмээх хүүхэлдэйн киног Дисней компани “Мэлхий ханхүү” зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Гэхдээ тус бүтээлийн эх зохиол дээр гүнж мэлхийг харан цочсондоо хана руу савдаг бөгөөд түүнийг үнсэж ханхүү болгох бус хүзүүг нь тасдаж орхидог гэнэ шүү. Манай киноны гол дүрийн баатар гүнж Тиана ямар азаар сайхан сэтгэлтэй байж, мэлхийг ханхүү болгож хувиргасан юм? Аймшигт үзэгдлийг бидэнд харуулаагүй түүнд талархах хэрэгтэй.
6
Танихгүй хүнтэй ярьж болохгүй
Бид бүгдийн сайн мэдэх "Нойрсож буй гүнж" кинонд Аурора ойгоор зугаалж яваад ханхүүтэй таардаг. Угтаа бол кинон дээр танихгүй хүнтэй ярьж болохгүй гэдгийг сайтар заадаг боловч, энэ нь сайхан залууд үйлчлэхгүй бололтой. Тэд бие биедээ анхны харцаар дурлаж, гадаад үзэмжийг чухалчилж үздэг билээ. Энэ мэтчилэн дотоод сэтгэл бус, гадаад байдлыг харж нэгнээ хайрлах, Диснейн кинонууд олон байдаг.
7
Дохионы хэл
Ариэл нь Урсулад өөрийн хоолойгоо худалдаж, оронд нь хөл авдаг билээ. Харин Ариэл ярьж чадахгүй болсон тул, хэрхэн бусадтай ойлголцох билээ гэж асуухад, Урсула биеэрээ буюу дохионы хэл ашигла хэмээн хариулдаг. Түүний энэхүү хариултыг хүмүүс тоглоом болгож, "Хөхөөрөө" хэмээн өөрчилжээ. Яагаад гэж тэднээс асуухад "Ариэлийн хоолойноос илүү, аяга шиг хэмжээтэй хөх нь залууст таалагдана" гэж хариулсан байна. Мэдээж энэ нь зүгээр нэг хошигнол мэт боловч, олон хүний бухимдлыг төрүүлсэн билээ.
8
Халуухан дүрүүд
1942 оноос эхэлж, хүүхэлдэйн киноны баатруудыг халуухан харагдуулахаар дүрсэлж эхэлжээ. Энэ нь хүүхдэд зориулсан уран бүтээлд арай ч тохиромгүй санагдах бөгөөд тус компани нь хүмүүсийн гомдол, эсэргүүцлийг хүлээж аваагүй юм. Эдгээр дүрслэлүүд нь хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлж, томчуудыг ч мөн кинондоо татан оруулах болсон билээ.
9
Пиноккиогийн бохир наргиан
1940 онд Диснейн кино компанийн бүтээсэн Пиноккио хүүхэлдэй кино нь маш их амжилтыг авчирч, хүүхэд багачуудын үзэх дуртай бүтээлүүдийн нэг болсон билээ. Тиймдээ ч тэрхүү их амжилтыг дагаад, томчуудын бохир гэмээр, хөгжилтэй наргианууд ихэссэн юм. Тэдгээрээс дурдвал, Пинокиог худлаа ярих бүрт хамар нь урт ургадгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх болов уу. Тиймээс ч шидэт дагина түүнд хандаж, "Пинокио надтай тоглох уу? Чи миний дээр гараад хэвтчих. Би чиний худал ярихыг чинь сонсмоор байна" гэдэг ажээ. Энэ нь мэдээж ямар утгатай болох нь ойлгомжтой бөгөөд, хүүхэлдэйн киног иймэрхүү бохир сэтгэхүйгээр өнгөлж буй нь харамсалтай.
10
Эндигийн ээжийн тоглоом
Пиксар хүүхэлдэйн киноны студи нь Волт Дисней кино компанитай хамтран ажиллаж, "Toy story" буюу тоглоомын түүх цуврал хүүхэлдэйн киног бүтээснээс хойш багагүй амжилтанд хүрсэн юм. Ялангуяа Вүүдигийн дүрд алдарт жүжигчин Том Ханкс (Том Наnк)-ийг дуу оруулснаар, киног улам чанаржуулан, хүмүүс үзэх хүслийг бадрааж өгсөн юм. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноноос гадна, тус бүтээлээс сэдэвлэн маш олон жижиг хэмжээний богино кинонуудыг бүтээсэн байдаг. Гэхдээ та анзаарч байсан тус тоглоомууд дунд усны буюу баннд хийдэг тоглоом огтхон ч байдаггүй бөгөөд Диснейн кино компаниас тэдгээрийг “Эндигийн ээж” л түүгээр тоглодог байх хэмээн ихэд шоглож, кинондоо оруулаагүй байна.