Та цүнхээ яаж үүрдэг вэ? (Сонжоо)

Хүн болгон дахин давтагдашгүй, өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Гадаад төрх, дотоод сэтгэл, хэлэх үг, хийх үйлдэл гэхчлэн олон зүйлсээр ялгагддаг. Харин бид өнөөдөр тэдгээрээс онцгойлон, цүнхээ хэрхэн үүрдэг болохоор тань сонжиж, зан чанар, бусдаас ялгарах онцлог байдлыг тань танилцуулахаар бэлтгэлээ.

Та цүнхээ яаж үүрдэг вэ? (Сонжоо)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Та эдгээр зурагнуудыг ажиглаж, цүнхээ хэрхэн үүрдэг болохоо сонгоод, өөрийгөө сонжоод үзээрэй. 

1 Цүнхээ ардаа үүрэх

Тэд их нөхөрсөг, шударга хүмүүс юм. Бусдад хар буруу санаж, гомдоохоос илүүтэй, бодит байдлыг эвээр ойлгуулж, сайхан харилцаатай байхыг хичээдэг. Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээс хэзээ ч эмээдэггүй бөгөөд нэг зүйлдээ тууштай байж, зорилгодоо хүрч чаддаг. Заримдаа хэт өөрийгөө дөвийлгөж, хувиа хичээх зан гаргаж мэднэ. Ухаалаг хүмүүс тул алдаа гаргаж, буруу зүйлд уруу татагдана гэж үгүй бөгөөд өөрийгөө маш сайн барьж чаддаг. 

Цүнхээ ардаа үүрэх

2 Цүнхээ урдаа үүрэх

Өөрийгөө хянаж чаддаг бөгөөд юу бодож байгаагаа ил гаргах дургүй. Маш нууцлаг хүмүүс төдийгүй өөрсдийн үнэн төрхөө ил гаргана гэж үгүй. Хамгийн их итгэсэн хүндээ л дотоод сэтгэлээ нээх бөгөөд тийм ч нөхөрсөг биш. Тэдний нууцлаг, чимээгүй байдлаас нь болж, хүмүүс зайгаа барих хандлагатай байдаг. Мөн тэдэнд бусдын бодол огтхон ч хамаагүй бөгөөд өөрийгөө сайн мэдэх тул, өөр хэн нэгний бодол, зөвлөгөө авах дургүй. Зөвхөн өөрийн гаргасан шийдвэртэй үнэнч байж, тууштай зүтгэдэг зантай. 

Цүнхээ урдаа үүрэх

3 Мөрөн дээрээ үүрэх

Маш сайн сонсогч байж чаддаг төдийгүй нөхөрсөг зантай. Идэвхитэй, эрч хүчтэй байхыг хүсдэг бөгөөд үргэлж эерэг энергиэр бусдыг цэнэглэдэг. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж чаддаг төдийгүй бууж өгөх, ухрах гэдгийг мэддэггүй хүмүүс юм. 

Мөрөн дээрээ үүрэх

4 Цүнхээ хөндлөн үүрэх

Тэд бусдыг удирдан зохион байгуулах чадвартай, бүтээлч хүмүүс байдаг. Мөнгө, хүч чадал бол тэдний хувьд тийм ч чухал зүйл биш бөгөөд  зүрх сэтгэлийг нэн тэргүүнд тавьдаг. Мэдрэмж өндөртэй, сайхан сэтгэлтэй хүмүүс ба зарим тохиолдолд гэнэн зангаасаа болж, бусдад хууртаж, алдах аюултай. Тэдний ирээдүйн зорилго нь тэрбумтан болох биш, ердөө л халуун дулаан гэр бүлийг л хүсч мөрөөдөж явдаг байна. 

Цүнхээ хөндлөн үүрэх

5 Хэвлий хэсэгтээ тааруулж үүрэх

Тэдний амьдралын өрнөл, явц маш түргэн болж өнгөрдөг. Үргэлж завгүй ажиллаж, хуй салхи л хийсч явдаг хүмүүс юм. Бусдын зөвлөгөө, шүүмжлэлийг сонсох дургүй бөгөөд зөвхөн өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг. Аливаад яаран дүгнэлт хийж, бодлогогүй хандах нь тэдний алдаа болдог. 

Хэвлий хэсэгтээ тааруулж үүрэх

6 Цүнхээ толгой дээгүүрээ үүрэх

Бусдаас онцгой, өөрийн гэсэн ертөнцтэй хүмүүс байдаг. Аливааг үргэлж өөр талаас нь харж, ялгарч чаддаг бөгөөд энэхүү гайхалтай чанарынхаа ачаар амжилтанд хүрч чадна. Тэд нууцлаг байдлаараа бусдыг өөртөө татаж, анхаарлынх нь төвд ордог. 

Цүнхээ толгой дээгүүрээ үүрэх

Харин та цүнхээ яаж үүрдэг вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()