Хоолны дэглэм барьсан ч турахгүй байгаа шалтгаанууд

Турах хүслийг сэтгэлдээ тээж, хүсч явдаг охид бүсгүйчүүд маш олон байдаг ч, тэдэн дундаас хамгийн тууштай тэвчээртэй нь зорилгодоо хүрч, гоолиг сайхан биетэй болж чаддаг. Харин хичнээн их хоолоо сойж, юу ч идэхгүй өөрийгөө зовоосон ч турж чаддаггүй хүмүүс гэж бий. Иймд нийт уншигчиддаа зориулан хоолоо сойгоод ч турж чаддаггүй шалтгааныг дуулгахаар бэлтгэлээ. 

Хоолны дэглэм барьсан ч турахгүй байгаа шалтгаанууд

Хоол идэхгүй бол турах уу? 

Бид өлсөж байж л турж чадна хэмээн ташаа ойлгож, өнөөдрийг хүртэл өөрийгөө зовоож иржээ. Харин бага хоол идэж, уураг тэжээл авахгүй байх нь эсрэгээрээ таныг таргалуулдаг байна. Хүний бие хангалттай хэмжээний уураг, шим тэжээлийг авч чадахгүй болмогцоо, ядаргаанд орж, ходоод шархлах нь бий. Үүнээс гадна маш олон өвчний үндэс суурь тавигддаг. Та өдөрт 500-700 болон түүнээс бага калор авснаар, шим тэжээлийн дутагдалд орж, өвчлөх аюултай. 

"Ио ио" нөлөө гэж юу вэ?

Хоол идэхгүй байх нь тураах биш, эсрэгээрээ таргалуулдаг болохыг дээр дурдсан. Та хоолноос татгалзаж, өдөрт маш бага хэмжээний калор авч эхэлснээр биед шаардлагатай шим тэжээлийг нь өгч чадахаа больж, булчин сулран, бие бүхэлдээ ядаргаанд орох бөгөөд стресс бухимдал нэмэгддэг. Харин тэрхүү биеийн ядаргаа, стресс нь илүү их хоолыг нэхэж, таргалах явцыг эхлүүлдэг байна. Та эргэж идэж эхлэхдээ өмнөхөөсөө илүүтэй таргалж, сөрөг үр дүнд хүрэх болно. Үүнийг "ио ио нөлөө" гэж нэрлэдэг бөгөөд турах хүсэлтэй хүмүүс үүнээс аль болох хол байж, эрүүл зөвөөр хооллож, хэт өлсөхгүй байхад анхаарах хэрэгтэй юм.


Харин одоо бид юу хийх хэрэгтэй вэ? 

1 Хэдэн калор авах ёстойг тооцоолох

Та өөрийн өндөр болон жиндээ тохируулан, өдөрт хэдэн калор авах ёстой болохоо мэдэж аваарай.

  • Эрэгтэй насанд хүрсэн хүн                    

 66.5 + (13.75 x биеийн жин кг) + (5.003 x өндөр см) - (6.755 x нас) = ккал

  • Эмэгтэй насанд хүрсэн хүн

55.1 + (9.563 x биеийн жин кг) + (1.850 x өндөр см) - (4.676 x нас) = ккал 

Хэдэн калор авах ёстойг тооцоолох

2 Хэр их хэмжээний калор авч байгааг мэдэх

Идэж байгаа хоолныхоо калорыг тооцоолж, хэр хэмжээг авч байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Үгүй бол, хэтрүүлж эсвэл багадуулах гэхчлэн асуудал үүсгэж мэдэх юм. 

Хэр их хэмжээний калор авч байгааг мэдэх

3 Зөв хооллох

Харин өлсөж болохгүй гэх үндэслэлээр таарсан бүхнээ идэх нь утгагүй хэрэг. Та хоолоо тохируулж идэх хэрэгтэй бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг ногоог, уураг тэжээл ихтэй махтай хослуулж идээрэй. Ингэхдээ өөх тос ихтэй хоол хүнснээс аль болох татгалзаж, хэт их чихэртэй, хөөлгөх бүтээгдэхүүн идэж болохгүй. 

Зөв хооллох

4 Дасгал хөдөлгөөн хийх

Одоо та олж авсан калорио шатаах хэрэгтэй. Идсэнийхээ хэмжээгээр дасгал хийж, хөлсөө урсгах нь таныг турааж, гоолиг биетэй болгоно. Өлсөж турахаас илүүтэй, хөлсөө урсгаж турах нь таныг эрүүл чанга биетэй, хүчирхэг нэгэн болгох аж. 

Дасгал хөдөлгөөн хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()