Амьдралыг урьдчилан таах аргагүй юм даа

2014-07-11, 06:42
26,764
39 настай фермер Жейми Мэннинг (Jamie Manning) гэртээ ирэхийн 3 км-ийн наана нэгэн ачааны машиныг хараад, зам тавьж өгөхөөр зогссон бөгөөд хэсэгхэн хугацааны дараа түүний машин шатаж эхэлсэн аж. Азаар залууг аварсан бөгөөд тэрээр 6 долоо хоногийн турш ухаангүй хэвтсэн байна.
Амьдралыг урьдчилан таах аргагүй юм даа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Залуугийн биеийн 40% нь түлэгдсэн учир зүүн хөл болон зүүн гарын хурууг нь тайрахаас өөр аргагүй болсон байна. Гэхдээ тэрээр энэ өдрийг өөрийн хамгийн азтай өдөр гэж нэрлэдэг аж.

Осол болсон үед Жеймид нэгэн залуу туслах гэсэн боловч Жеймигийн хөл хавчигдсан байсан учир туслахад ихээхэн хүндрэлтэй байсан байна. Ингээд залуу хамгийн ойрхон байрлах айл руу очиж тусламж гуйжээ. Хамтдаа тэд Жеймиг машинаас гаргаж чадсан байна.

Ослын өмнө эхнэрийнхээ хамтаар.

www.caak.mn

Ингээд түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр 6 долоо хоногийн турш ухаангүй байсан байна. Азаар амьд үлдсэн ч танигдахын аргагүй түлэгдэж, зүүн гарын хуруу болон зүүн хөлийг нь тайрчээ.

Харин Жеймигийн эхнэр түүнтэй 21 жилийн турш амьдарсан бөгөөд эмнэлэгээс гартал нь 3 сарын турш сахижээ.

www.caak.mn

Хүмүүс үүнийг азгүй тохиолдол хэмээн үзэж байгаа ч, Жейми өөр бодолтой байгаа гэнэ. Хэдийгээр тэрээр аймшигтай осолд орсон ч амьд гарсан учир өөрийгөө азтай хэмээн үзэж байгаа аж.

www.caak.mn

Жеймигийн зовхи нь түлэгдэж тэрээр нүдээ ч аниж чадахгүй байсан байна. Жейми нийт 22 хагалгаанд орсон бөгөөд тун удахгүй арьс шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэнэ. Эхнэр нь халамжийн сан байгуулж үүний ачаар 65 мянган долларыг цуглуулж чаджээ. Жейми өөрөө тэргэнцэр дээр сууж фермдээ ирж байгаа гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()