Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?

Мэдээж хэрэг таалагдсан бүсгүйтэйгээ танилцахдаа анхаарах ёстой олон зүйл бий. Тэгвэл тэдэн дундаас хамгийн чухал нь орчин, нөхцөл юм. Хаана ямар орчинд байгаагаас шалтгаалж тухайн бүсгүйн гаргах шийдвэрт том нөлөө үзүүлдэг. Энэ үүднээс бид бүсгүй хүнтэй танилцаж болохгүй тохиолдлуудыг хүргэж байна. 

Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дохиог нь анхаар!

Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгаатай нь өөрийнхөө бодлыг илэрхийлэхдээ шуудхан хэлэлгүй дохио зангаагаар үзүүлэхийг илүүд үздэг. Охид харин өөрийн сонирхлыг нь татаагүй бол зарим нэг үйлдлийг шууд үзүүлдэг. Жишээлбэл, хэдхэн үгээр ярих, нүд рүү тань харахгүй байх, гэх мэт.

Хамгийн гол нь тэр тань руу харахгүй байвал дугаарыг нь авна гэдэг өнгөрсөн асуудал болсон гэж ойлгож болно. Мөн тухайн бүсгүй ном, комьпютер руу ширтээд эсвэл зүгээр л чихэвчээрээ дуу сонсоод байвал бүх зүйл дуусжээ гэдгийг ухаарах хэрэгтэй.

Дохиог нь анхаар!

2 Ажлын газар

Та ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Та онцгой хэн нэгэнтэй учрахыг хүсч болох ч хаанаас хайхаа мэддэггүй. Гэв гэнэт л дурлалын бурхан нум сумаа харваж, хажуу талын оффист ажилладаг хэн нэгнийг онох байх. Таны зүрх хурдан цохилж, цусны урсгал толгой руу тань урсаж эхэлдэг. Тэр үед та түүнтэй илүү дотно болохыг хүсч эхэлнэ. Магадгүй тэр заяаны хань мэт санагдаж эхлэхийг ч үгүйсгэхгүй.

Харамсалтай нь бодит байдал бол үлгэрт гардагтай адил биш. Тиймээс та жаргалтай төсгөл ирнэ гэж найдах хэрэггүй.

Жишээ нь, та хэлтсийнхээ хэн нэгэнтэй холбоотой болсон гэж бодъё. Та хоёр нэг нэгэнтэй танилцаад болзож эхэлнэ. Харин болзож эхэлсний дараа таарч тохирохгүй гэдгээ мэдээд болзохоо больсон ч ажил дээрээ тааралдсаар байна. Ийм үр дүнг хэн ч хүсэхгүй нь мэдээж. 

Ажлын газар

3 Олон нийтийн тээвэр

Олон ном зохиол, кинон дээр гол дүрүүд нь автобус, галт тэрэг зэрэг газарт танилцдаг. Тэгвэл энэ нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй зүйл юм. Нийтийн тээврээр явж буй хүмүүс ихэнхдээ ганцаараа байхыг хүсдэг учраас танихгүй хүн яриа өдөхөд дургүй байдаг. Мөн хүн ихтэй автобусанд явж буй хүмүүс ямар их уур уцаартай байдгийг санах хэрэгтэй. Мөн ажилдаа өглөө явж байгаа эсвэл ажлаасаа орой бууж байгаа хүмүүсийн аль аль нь ядарсан байдаг учраас хэн нь ч замдаа хүнтэй ярихыг хүсдэггүй юм. 

Олон нийтийн тээвэр

4 Оройн цагаар гадуур явж байх үедээ

Харанхуйд танихгүй хүнтэй ярилцахгүй байх ёстойг хүн бүр мэддэг. Ямар л хүн харанхуй байхад хүн өдөөд явах вэ дээ. Хэн нэг танихгүй хүн ирээд яриа өднө гэдэг мэдээж яав ч сайны дохио биш шүү дээ. Тийм учраас оройн цагаар гадаа биш баар цэнгээний газраар эмэгтэй хүнтэй танилцахыг оролдсон нь дээр. 

Оройн цагаар гадуур явж байх үедээ

5 Онгоцонд

Хэдэн цагийн турш ниснэ гэдэг автобус эсвэл галт тэргэнд байхаас илүү хүнийг ядраадаг. Мэдээж энэ үед хэн нэг танихгүй хэн яриа өдөх нь сонирхлыг тань татахгүй нь мэдээж. Ялангуяа яг дэргэд нь суучхаад ядаргаа болж байгаа хүн сонирхлыг нь татах нь юу л бол. Тийм учраас нислэгийн үеэр хэчнээн сайхан эмэгтэй тааралдсан бай өөрийгөө бариад анхаарлаа өөр зүйлд хандуулахыг хичээгээрэй. 

Онгоцонд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()