Өмноговьчууд олон улсын жишигт нийцэхүйц аялал жуулчлалын төвтэй болно

2017-05-24, 13:02
4,282

Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ ТӨХК, Монголын цахилгаан холбоо ХК-ны хамт олон аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарч олон улсын жишигт нийцэхүйц “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТӨВ”-ийг  аймгийн “Мэдээлэл холбооны газарт” байгуулахаар ажиллаж байна.

Өмноговьчууд олон улсын жишигт нийцэхүйц аялал жуулчлалын төвтэй болно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү аялал жуулчлалын цогцолбор төвийг бий болгох ажил нь орон нутагт анхдагч төдийгүй иргэдийн хүлээлттэй байгаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгцээтэй мэдээ мэдээллийг нэг дороос авах ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ төвлөрүүлэхээрээ онцлог юм.

Тухайлбал номын сан, интернэт кафег байгуулж тохижуулахын зэрэгцээ монголын үзэсгэлэнт газар, төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ, авто тээврийн үйлчилгээ, жуулчны бааз, рестораны талаарх дэлгэрэнгүй мэдээллийн санг бий болгож гадаад дотоодын жуулчид, иргэдэд  цахим шуудан, ТҮЦ машин, лавлах утсаар мэдээллийг өгч үйлчилнэ.

Энэхүү мэдээллийн төвийг байгуулах ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр танилцаж, санал солилцлоо.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()