Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 хүн

Өнөөдөр бидний амьдралыг амар тайван, өнгөлөг гэгээтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тоо томшгүй олон байдаг. Бид тэдгээр хүмүүсийн тухай судалж, дундрашгүй суут ухаан, дуусашгүй хичээл зүтгэлийг нь бахддаг билээ. Гэхдээ дэлхийг өөрчилсөн суут хүмүүсийг нэрлэ гэвэл, хүн бүрийн сайн мэдэх хаад, зохион бүтээгч нарыг хэлэх болов уу? Харин өнөөдөр бид та бүхэндээ байгуулсан гавъяа ихтэй боловч, төдийлөн алдаршиж, олонд танигдаж чадаагүй суут хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр хүмүүсийн ачаар өнөөгийн бидний нийгэм үүссэн гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жеймс Харрисон (James Harrison)

1951 онд Австрали гаралтай Жеймс Харрисон гэх 14 настай хүү элэгний өвчтэй болж, хагалгаанд оржээ. Түүний хагалгаа амжилттай болсны дараа, аав нь түүнд олон хүмүүсийн 13 багц цусны ачаар, Жеймс хүүг эрүүл болсныг тайлбарлаж өгсөн байна. Хүү аавынхаа хэлсэн үгсийг эргэцүүлэн бодож, хэрвээ хэн нэгэн цусаа хандивлаагүй бол, тэр өөрийгөө үхэх байсныг маш сайн ойлгосон юм. Харин 4 жилийн дараа,  Жеймс Харрисон өөрийн цусаа хандивлаж эхэлсэн бөгөөд эмч нар түүний цусыг маш өвөрмөц болохыг олж мэдсэн байна.

Түүний цус нь энгийн болон "Rh" цусны бүлэгт адил таардаг бөгөөд энэ нь маш олон жирэмсэн эхэд хэрэг болдог юм. Учир нь жирэмсний үед тус бүлэг нь чухал бөгөөд эхийн цусны Rh сөрөг, харин ургийн цусны Rh эерэг байвал, ураг аюулд ордог байна.  Rh сөрөг хүний дархлалын систем нь хүүхдийн Rh эерэг бүлгийн цусыг таньж, хоорондоо зөрчилдөж, "резусын" өвчинг үүсгэдэг. Үүнээс болж, ургийн тархины хөгжил зогсож, маш олон үрс нас бардаг байна. 

Харин Жеймс Харринсоны онцгой цус нь резусын өвчний эсрэг хүчтэй тэмцэж, сэргийлэх хүчтэй юм. Тиймдээ ч түүний онцгой, өвөрмөц цусны ачаар 2 сая хүүхэд аврагдаж, амьд гарч чадсан байдаг. 

Жеймс Харрисон (James Harrison)

2 Жон Бардин (John Bardeen)

Жон Барден нь АНУ-ын Висконсин мужид, 1908 оны 5-р сард мэндэлсэн бөгөөд тэр даруйдаа айлд өргөгджээ. Тэрээр 15 насандаа Висконсин Их Сургуульд инженерийн чиглэлээр сурч эхэлжээ. Сургуулиа төгссөний дараа, "Gulf Oil" компанид геофизикчээр 3 жил ажиллаад, математик физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар дахин сурах шийдвэр гаргасан юм. Жон Барден өөрийн хүслээ биелүүлж, Принстоны их сургуульд физик математикаар докторын зэрэг хамгаалсан байна. 1956 онд Виллиам Шокли, Волтер Браттэйн нарын хамтаар транзиторыг нээсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан чухал нээлт болсон юм. Транзистор нь электроникийн салбарт хувьсгал хийж, мэдээллийн эриний үүдийг нээсэн гэж хэлж болно. Харилцуур утаснаас эхлээд компьютер, пуужин гээд орчин үеийн цахилгаан хэрэгслүүдийн ихэнх нь транзистор ашиглаж хийгддэг билээ. Тэд энэхүү бүтээлийнхээ ачаар 1956 онд Нобелийн шагналд нэр дэвшиж байв. 

Үүний дараа буюу 1972 онд Жон Барден нь   Леон Нейл Купер, Жон Роберт Шриффер нарын хамт "хэт дамжуулагчийн тухай үндсэн онолыг" бий болгосон юм. Тус онол нь сүүлд соронзон резонансын томографи болон компьютер томографи авах боломжийг олгож, үндэс суурийг нь тавьж өгсөн билээ. Харин Барден энэхүү нээлтээрээ 2 дахь Нобелийн шагналаа хүртэж, физикийн салбарын Нобелийн шагналыг 2 удаа авсан анхны болоод цор ганц нэгэн болж түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. 

Бид түүний гайхалтай суут ухааны ачаар олон зүйлсийг олж авсан хэдий ч, хүмүүс түүнийг сайн мэддэггүй нь харамсалтай. 

Жон Бардин (John Bardeen)

3 Олаудах Эквано (Olaudah Equiano)

Орчин цаг үед бид боолчлол бол хамгийн буруу зүйл, хүний эрхэнд халдсан хэрэг хэмээдэг. Харин хүн төрөлхтөнд боолчлол гэгч нь ямар аймшигтай, буруу зүйл болохыг ойлгуулсан хүн бол Олаудах Эквано юм. 

Тэрээр 11 насандаа эгчийнхээ хамтаар хулгайлагдаж, нэгэн айлд боолчлогдсон байдаг. Олаудах эгчээсээ салж, маш олон газраар очиж, боолчлогдож явсан бөгөөд Виржиниа мужид ирээд нэгэн офицерт зарагдаж, түүний хамт 8 жил далайгаар аялж явжээ. Энэ хугацаанд тэрээр уншиж бичиж сурсан бөгөөд Густава Васса гэх нэртэй болсон байна. Харин дараа нь түүнийг нэгэн худалдаачин авч, төрөл бүрийн ажил хийлгэдэг байсан төдийгүй залуу 3 жилийн дотор гэхэд өрөө төлж, эрх чөлөөтэй болсон юм. 

Үүнээс хойш 20 жилийн турш тэрээр дэлхийг тойрон аялж, Европд болсон цаазаар авах ялыг халах хөдөлгөөнд оролцон явжээ. Харин 1798 онд өөрийн намтар түүхээр "The Interesting Narrative of the Life of Olaudah Equiano or Gustavus Vassa" хэмээх номоо гаргаж, шуугиан тарьсан билээ. Түүний энэхүү ном нь мянга мянган хүнд боолчлолын тухай ойлголтыг төрүүлж, боолчлолын хуулинд хүртэл өөрчлөлт оруулж байжээ. Мөн 1807 онд Олаудахийг нас барснаас 10 жилийн дараа Англи улс боолчлох ёс, боолын наймааг халж, хуулиндаа тусгасан байдаг. 

Олаудах Эквано (Olaudah Equiano)

4 Жозеф Листер (Joseph Lister)

Орчин үеийн мэс заслын эцэг гэгддэг Жозеф Листер нь хүн төрөлхтний түүхэнд маш том ололтыг авчирсан байдаг. XIX зууний үед хүмүүс мэс заслын дараа нас барах нь тун элбэг байжээ. Харин Британийн эмч Листер ариутгаж цэвэрлээгүй багаж болон бохир гараар мэс ажилбар хийсний улмаас үүссэн нянгууд өвчнийг даамжруулж, үхэлд хүргэж байгааг олж тогтоосон юм. Удалгүй тэрээр ариутгагч бодисыг бүтээж, ашиглах болжээ. Түүний энэхүү нээлтийн ачаар өнгөрсөн 150 жилд маш олон хүний амь нас аврагдаж, аз жаргалтай амьдарч байсан юм. 

Жозеф Листер (Joseph Lister)

5 Генриетта Лакс (Henrietta Lacks)

Афро-Америк гаралтай Генриетта Лакс 1920 онд төрсөн бөгөөд бага насаа өвөө дээрээ өнгөрөөжээ. Тэрээр өрөөндөө үеэл ах Дэвидтэй хамт амьдардаг байсан бөгөөд 14 настайдаа үеэл ахаасаа хүүхэдтэй болж, удалгүй гэр бүл болцгоосон байна. Харин 4 жилийн дараа ахин нэг охинтой болсны дараа, бүсгүй доошоо цус алдаж, "Johns Hopkins"-ийн сургуулийн харъяа эмнэлэгт очиж үзүүлэн, умайн хүзүүний хорт хавдартай болсноо мэджээ. Бүсгүй эмчилгээ хийлгэж байсан боловч 1951 оны 10-р сарын 4-ны өдөр 31 насандаа амьсгал хураасан юм. 

Богинохон бөгөөд өрөвдөлтэй амьдралын түүхтэй бүсгүйн жинхэнэ түүх, түүний үхлийн дараа эхэлсэн юм. Цогцсоос хавдрын эсийн шинжилгээ автал эс амьд биед байгаагаас 2 дахин илүү хурдацтайгаар тархаж, цааш үржсээр байсан аж. Бүсгүйн овог нэрнээс үүдэн нэрлэсэн "HeLa" үхэшгүй эс нь анагаах ухааны шинжлэх ухаанд олон олон нээлт хийхэд хүргэсэн бөгөөд энэ эсийн тусламжтайгаар төрөл бүрийн өвчинг анагаах эм гарган авчээ. Одоо хүртэл Генриеттын хавдрын эсийг анагаах ухаанд шинэ төрлийн эм, гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авах судалгаа шинжилгээнд ашиглаж байна.

Генриетта Лакс (Henrietta Lacks)

6 Мохамед Буазизи (Mohamed Bouazizi)

Мохамед Буазизи хэмээх 26 настай, Тунис улсын Сиди Бозид хотод амьдардаг нэгэн залуу 8 ам бүлтэй гэрийнхнээ тэжээж, зах дээр жимс ногоо зарж амьдардаг байв. Харин 2010 оны 12-р сарын 17-нд орон нутгийн байцаагч бүсгүй Мохамедийг зөвшөөрөлгүйгээр жимс ногоо худалдаалсан хэмээн, барааг нь хурааж авсан байна. Залуу байцаагч бүсгүйгээс гуйж, торгууль төлөх болохоор худалдаалах эрхийг нь битгий хасаач хэмээн хүссэн боловч, байцаагч уурлаж, түүнийг цохиж, алгадан хөөж явуулжээ. 

Мохамед энэ бүхэнд нь гомдол гаргахаар нутгийн төв байр руу очсон боловч хэн ч түүнийг сонсолгүй хөөж гаргасан байна. Залуу бууж өгөлгүй дахин төв байран дээр ирж, өөр дээрээ бензин асгаж, шатаасан бөгөөд 2 долоо хоног эмнэлэгт эмчлүүлсэн боловч, 2011 оны 1-р сарын 4-ны өдөр өвчнөө дийлэлгүй амьсгал хураасан юм. 

Түүнийг нас барахаас өмнө, Тунис улс Зин эль-Абидин Бен гэх дарангуйлагчийн мэдэлд байсан бөгөөд ажилгүйдэл газар авч, ард иргэд нь ядууралд нэрвэгдэж байсан аж. Харин Мохамед шударга бус үйлдлийн өөдөөс тэмцэж, өөрийгөө шатаасан нь тус улсын ард иргэдэд хөдлөх, тэмцэх цаг нь болсон гэдгийг сануулж, урам зориг хайрласан билээ. Тус улсын ард иргэд амь нэгтэй тэмцэсний эцэст дарангуйлагчийг хөөн зайлуулж, чадсан бөгөөд энэ их зориг зүтгэл нь өөр бусад орнуудад нөлөөлж, цаашлаад Сири улсад иргэний дайн гарах үүсвэрийг тавьсан билээ. 

Мохамед Буазизи (Mohamed Bouazizi)

7 Розалинд Франклин (Rosalind Franklin)

1920 онд Англи улсад мэндэлсэн Розалинд Франклин нь 15 насандаа шинжлэх ухаанч болохоор шийджээ. Тэрээр Кеймбрижийн их сургуульж сурч, 26 насандаа химээр докторын зэрэг хамгаалан сургиулаа төгссөн байна. 1950 онд бүсгүй Лондонгийн коллежид суралцаж, ДНХ (Дезоксирибонуклейны хүчил)-ийн судалгааг хийж эхэлсэн юм. Түүний амьдралд хими, шинжлэх ухаанаас өөр юу ч байгаагүй бөгөөд бүхий л амьдралаа ДНХ-д зориулсан билээ. 

Тэрээр ДНХ-ийн давхар эрчлээт ороомгийн зургийг рентген цацраг ашиглан авсан ба түүний гайхалтай лабраторийн судалгаа болон задлан шинжилгээгүйгээр тус рентген цацрагт буусан дүрс ашиглагдаж чадалгүй үлдэх байсан нь гарцаагүй. Харин Франклины авсан гэрэл зургуудыг түүний лабраторийн хамтрагч гадагш задруулан судлаач Ватсон, Крик нарт өгсөн байдаг. Тэд тус зурагнуудыг ашиглаж, 1953 онд ДНХ-ийн гурван хэмжээст бүтэц нь хос хэлхээ бүхий спираль бөгөөд хэлхээ тус бүр дээрх нуклеотидууд нь хос хосоороо холбогдон оршдгийг гарган, амжилт олж чадсан ч Франклин олонд танигдалгүй үлдсэн юм.

1962 онд Ватсон, Крик нар өөрсдийн ДНХ-ийн бүтцийн судалгаагаар Нобелийн шагнал авсан ба тухайн үед Франклин өндгөвчний хорт хавдрын улмаас нас бараад 4 жил болсон байлаа.

Розалинд Франклин (Rosalind Franklin)

8 Норман Борлауг (Norman Borlaug)

Норман Борлауг нь 1914 оны 3-р сард Айова муж улсын Креско хотод мэндэлжээ. Тэрээр 27 насандаа ургамал хамгааллын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байдаг. 1930-1940 оны хооронд Норман Мексик улс руу явж, газар тариалан эрхлэгчдэд туслан, "одой улаан буудай" нэртэй буудайг хөгжүүлэн ургуулсан юм.

Харин тухайн үед дэлхий нийтээр өлсгөлөнд нэрвэгдэж, олон мянган хүн хоол тэжээлийн дутагдалд ороод байсан билээ. Ялангуяа 1960-аад оны үеэр Энэтхэг болон Пакистан улсын ард иргэд илүүтэй өлсгөлөнд нэрвэгдсэн тул Норман Борлауг өөрийн одой улаан буудай ургуулах аргыг зааж өгөн, тус улсуудын газар тариалангийн системд өөрчлөлт оруулсан билээ. 

1970 онд Норман Борлау нь, олон мянган хүний амь насыг аварсан гэдгээрээ Нобелийн энх тайвны шагнал хүртсэн боловч олонд алдаршиж чадаагүй юм. Тэрээр өөрийн ажил хэргээ үргэлжлүүлж, амьдралынхаа сүүлийн 50 жилийг газар тариалангийн системийг хөгжүүлэх үйлсэд зориулсан билээ. Харин түүний 50 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд тэр бум гаруй хүний амь аврагдсан байдаг. Борлау нь 2009 онд, 95 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. 

Норман Борлауг (Norman Borlaug)

9 Дона Марина (Dona Marina)

Дона Марина нь 1501 онд Ацтек гаралтай гэр бүлд төрсөн бөгөөд түүнд эцэг эх нь Малинцин гэх нэрийг хайрлажээ. Охины аав түүнийг бага байхад нас барсан бөгөөд ээж нь удалгүй ахин гэрлэж, нэгэн хүү төрүүлсэн байна. Харин түүний хойд аав Маринаг үргэлж ад үздэг байсан тул удалгүй боол болгож худалдаалсан аж. 

Охин Табаско хотод очиж, айлын боол болж амьдарсан бөгөөд 1519 онд Испанийн удирдагч Эрнан Кортес гэгчийг дагаж, адис хүртсэн юм. Түүний нэрийг Дона Марина болгон өөрчилж, хар бор ажилд туслуулдаг байв. Харин нэг өдөр Испанийн удирдагч охиныг Маян болон Нахуатл хэлтэй болохыг нь мэдэж, хэлний чадварыг нь ашиглан, Ацтекийн эзэн хаан Монтесума руу мэдээ явуулдаг байв. Харин Испаничууд Ацтек руу дайрах гэж байгааг мэдсэн Дон Марина хотуудад туслахын тулд мэдээ явуулж, дайралтаас сэргийлдэг байжээ. Бүсгүй удалгүй Испанийн удирдагч, Эрнан Кортестэй гэрлэж, хүүтэй болсон байна. Харин бүсгүй нөхрийгөө ятгаж, дайныг дуусгаснаар, мянга мянган хүний амийг аварч чадсан юм. Мэдээж тус дайнд Испани улс ялсан бөгөөд Ацтекийн эзэнт гүрэн Өмнөд Америкийн колон болсон билээ. 

Дона Марина (Dona Marina)

10 Гаврило Принцип (Gavrilo Princip)

Бид дээр олон мянган хүний амийг аварсан түүхүүдийг дурдсан. Харин одоо танд танилцуулах эрхэм бол олон сая хүний амийг авч одсон нэгэн юм. Түүнийг Гаврило Принцип гэдэг бөгөөд тэрээр Авсрийн залгамжлагч Франц Фердинандыг хөнөөснөөр, Дэлхийн Нэгдүгээр Дайныг эхлүүлсэн гэдгээрээ алдартай. Австри-Унгарын эзэнт гүрний залгамжлагч  Франц Фердинанд нь 1914 оны 6-р сарын 28-нд өөрсдийн мэдэлдээ авсан Босниа муж руу айлчлахаар замдаа гарсан байна. Харин Боснианчууд Австрын дарамтан дор байхыг хүсээгүй тул өв залгамжлагч болох Франц Фердинандыг алуулахаар шийджээ.

Харин тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, өв залгамжлагчийг хөнөөж чадаагүй бөгөөд Фердинанд, эхнэрийн хамт зугтаж чаджээ. Тэдний зугтаж явахыг харсан Гаврило Принцип нь аажуухан тэдэн рүү ойртож, буудан хөнөөсөн юм. 

Принцил тус хэргийг үйлдсэнээс болж, 1914 оны 10-р сард 20 жилийн хорих ял хүртсэн боловч, 1918 онд нас барсан билээ. Түүний энэхүү аллагаас болж, дэлхийн нэгдүгээр дайн үүссэн хэмээдэг хэдий ч, баттай эсэх нь эргэлзээтэй. Фердинандын үхэл ердөө дайныг эхлүүлэх, өдөөх нэг шалтаг байсан гэхэд болно. Ийнхүү 6-р сарын 29-нд Австри-Унгарын Серби рүү хийсэн довтолгоо, үүний дараа Белги, Люксембург болон Франц руу хийсэн Германы довтолгоо, мөн Германы эсрэг хийсэн Оросын дайралт мөргөлдөөнийг эхлүүлсэн юм. 

Гаврило Принцип (Gavrilo Princip)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()