Хавдрын тархалтыг нэмэгдүүлдэг 15 зүйл

Дэлхий дээрх хамгийн аюултай өвчнүүдийн нэг бол "хорт хавдар" гэдэгтээ маргах хүн үгүй биз ээ. Судлаачдын үзэж буйгаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 40 хувь нь хортой болон хоргүй хавдар тусах магадлал өндөр байдаг байна. Гэвч ямар ч хүний хувьд тэдгээр хавдраас урьдчилан сэргийлж, тархалтыг нь нэмэгдүүлэхгүй байх боломжтой ажээ. Ямарваа хавдар хүндэрсэн үедээ, эсвэл бусад хүчин зүйлсээс болж хорт хавдар болох нь бий. Иймд өнөөдөр бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан, хорт хавдраас сэргийлэх, тархалтыг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хавдрын тархалтыг нэмэгдүүлдэг 15 зүйл

1 Генийн өөрчлөлт

Ямарваа хавдар нь генийн өөрчлөлттэй холбоотой байдаг. Хэрэв танай эмээ хөхний хорт хавдартай байсан бол, энэ нь гэр бүлийн тань аль нэг эмэгтэйд өвлөгдөх магадлалтай аж. 

Тиймээс гэр бүлийн тань аль нэг гишүүн хавдартай бол, та өөрийгөө аюулгүй гэж бодож болохгүй юм. Харин эсрэгээрээ мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. 

Гэвч харамсалтай нь та өөрийнхөө "ДНК"-г өөрчлөх боломжгүй бөгөөд төдий чинээ хавдрыг өвлөн авахаас зайлсхийж болохгүй гэдгийг мэргэжлийн эмч нар сануулж байна. 

Генийн өөрчлөлт

2 Нян, бичил биетэн

Олон эрдэмтэн, судлаачид хүний бие дэх хэрэгтэй, хэрэггүй нянгийн тэнцвэржилт алдагдсанаар хавдар болон бусад олон төрлийн өвчин тусах үндэс болдгийг олж тогтоожээ. Ходоод гэдсэн дэх нянгууд үрэвсэж, улмаар "хорт хавдар" болдог байна. Иймд та дараах 3 хэсэг дэх нянгийн тэнцвэржилтийг хангах хэрэгтэй ажээ. Үүнд:

Ам. Хүний амны хөндийд хорт хавдар болохоос сэргийлж байдаг нянгууд амьдардаг. Тэд "цитокин" хэмээх бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь хорт хавдраас сэргийлэх ач тустай юм. Харин уг нянгуудын тэнцвэржилт үгүй болсноор үр дүнд нь нойр булчирхай болон ходоодны хорт хавдар тусдаг байна. 

Ходоод. Ходоод гэдсэн дэх хэрэгтэй нянгууд үгүй болвол, үр дүнд нь улаан хоолой болон ходоодны хорт хавдар тусах, архаг өвчин сэдрэх үндэс болох нь бий.

Гэдэс. Гэдсэн дэх сайн нөлөөтэй нянгууд устах нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах үндэс болдог. Иймд кимчи, кефир болон чихэрлэг таргийг хоол хүнсэндээ хэрэглэхээс татгалзаарай.

Нян, бичил биетэн

3 Мах

ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-аас махыг найрлагандаа "карциноген" хэмээх хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг болохыг олж тогтоожээ. Мөн хотдог, хиам, гахайн мах, зайдас зэрэгт байдаг байна. Улаан маханд үхэр, гахай, ямаа болон тугалын мах багтана. 

Махыг хэрэглэх хугацааг нь уртасгах үүднээс утаж, давсалдаг бөгөөд энэ үед "карциноген" их хэмжээгээр бий болдог байна. Тиймээс хоол хүнсэндээ аль болох хүнсний ногоо болон жимс жимсгэнэ идэж байгаарай. Харин махыг 7 хоногт нэг удаа юм уу, хоёр удаа жигнэж, эсвэл шарж идэх хэрэгтэй юм.

Мах

4 Тоонолжин цэцгэн байцаа /Cruciferous vegetables/

Судлаачдын үзэж буйгаар тоонолжин цэцгэн байцаанд их хэмжээний "глюкозин", "гидролиз", "иситоканат" гэх бодисууд агуулагддаг байна. Эдгээр нь хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг учраас та үүний оронд броккли, брюссель цэцэгт байцааг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Үр дүнд нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд туслах болно.

Тоонолжин цэцгэн байцаа /Cruciferous vegetables/

5 Антиоксидантууд

Хүний бие организм химийн нөлөөнд автах, эсвэл хүрээлэн буй орчны хорт бодисонд өртөх үед хорт хавдар үүсгэгч "чөлөөт радикалууд" идэвхиждэг байна. Энэ үед "антиоксидант" болон "фитохимийн урвалууд" хоорондоо исэлдэж, "ДНК" болон эсний бүрхүүлийг гэмтээж, хорт хавдрын тархалтыг дэмждэг ажээ. 

Антиоксидантаар баялаг хоол хүнсэнд дараах зүйлс багтана. Үүнд:

  • Витамин Е: Бүйлс, яншуй, амтат төмс, авокадо
  • Витамин С: Жүрж, улаан чинжүү, брюссель цэцэгт байцаа
  • Каротеноид: Лууван, амтат төмс, ногоон навч, улаан лооль
  • Селен: Бразил самар, туна загас, яргай загас
  • Фолийн хүчил: Шош, авокадо, ногоон өнгийн хүнсний ногоонууд

Антиоксидантууд

6 Наранд биеэ шарах

Наранд биеэ шарах маш муу болохыг эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, нарны хурц туяа арьсны эсийг гэмтээж, өвчлүүлдэг байна. Үр дүнд нь арьсны хавдар тусах магадлалтай байдаг ажээ. 

Наранд биеэ шарах

7 Витамин D амин дэмийн дутагдалд орох

Эрдэмтдийн үзэж буйгаар халуун уур амьсгалтай улс орны ард иргэд витамин D амин дэмийн дутагдалд орох магадлал харьцангуй бага бөгөөд төдий чинээ хорт хавдрын улмаас амь насаа алдаж буй хүний тоо цөөн байгаа гэнэ. 

Тэд бүтэн өдрийн турш нарны хурц туяанд байхад хүний биед хэрэгтэй витамин D амин дэмийг биедээ авдаг байна. Тэр ч бүү хэл нэг цагийг ил задгай хувцастайгаар гадуур явж өнгөрүүлэхэд /эрэгтэй хүн 10-15 минут явахад хангалттай/ их хэмжээний витамин D амин дэмийг биедээ авах боломжтой ажээ. 

Харин сэрүүн уур амьсгалтай оронд амьдардаг хүмүүс витамин D амин дэмээр баялаг хоол хүнс идэх хэрэгтэй гэнэ.

Витамин D амин дэмийн дутагдалд орох

8 Буруу амьдралын хэв маяг

Үүнд байнгын суугаа ажил хийдэг хүмүүс хамаатай бөгөөд хөдөлгөөний хомсдолд орсноор, хорт хавдар тусах боломж өндөр болдог байна. Иймээс та ажил дээрээ суух, жолоо барих, ном унших, зурагт үзэх үедээ хэт удаан хугацаагаар суухаас аль болох зайлсхийх хэрэгтэй юм. Харин завтай үедээ гүйж, дасгал хөдөлгөөн хийж, хэвлий, түрүү булчирхай, шулуун гэдэс, умай болон хөхний хорт хавдар тусахаас сэргийлээрэй. 

Өдөр цайныхаа цагаар богино хугацаанд салхинд алхаж, эсвэл машинаа ажлаасаа зайтай байрлуулж, орой нь тавьсан зогсоол дээрээ алхаж очиж байгаарай. 

Буруу амьдралын хэв маяг

9 Жин нэмэх, таргалах

Статистик тоо баримтаар Америк хүмүүсийн 20 хувь нь ямар нэгэн байдлаар хорт хавдраар өвчилдөг болох нь тогтоогджээ. Үүнд жин нэмэх, таргалах хамгийн ихээр нөлөөлдөг байна. Их хэмжээгээр жин нэмснээр бие организмд дараах сөрөг зүйлс болдог. Үүнд: 

  • Дархлааны систем үгүй болж, үрэвслийг эсэргүүцэж чадахгүй.
  • "Эстроген" болон "инсулин" дааврын тэнцвэржилт алдагдана.
  • Өсөлтийн эсэнд сөргөөр нөлөөлнө.
  • Сексийн амьдрал идэвхигүй болно.

Иймээс та жингээ хасах хэрэгтэй болохыг анхаарна уу.

Жин нэмэх, таргалах

10 Сахарын хэрэглээ

Бие организмын эд эрхтний үйл ажиллагааг доголдуулж, эрүүл мэндэд хамгийн ихээр сөргөөр нөлөөлдөг зүйл бол, сахар билээ. 

Зарим эх сурвалжуудын мэдээллэж буйгаар сахар нь богино хугацаанд хорт хавдар үүсгэдэг болохыг олж тогтоосон байна. Мөн их хэмжээгээр жин нэмэхэд хүргэдэг ажээ.

Тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ сахарын агууламж багатай бүтээгдэхүүнүүд хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөе.

Сахарын хэрэглээ

11 Үрэвсэл

Үрэвсэл нь чихрийн шижин, хоолой, тархи болон бусад олон төрлийн архаг өвчтэй болох үндсийг тавьдаг байна. Зарим нь даамжирсаар хорт хавдар тусгадаг нь нууц биш юм. 

Өөрөөр хэлбэл, архаг үрэвсэл нь эд эсийг гэмтээж, хорт хавдраар өвчлөхөд хүргэх нь бий. Үүнд бидний амьдралын буруу хэв маяг хамгийн ихээр нөлөөлдөг ажээ. 

Иймд та дараах хоол хүнсийг хэрэглэж, үрэвслээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:

  • Хүнсний ногоо болон жимс жимсгэнэ
  • Цагаан гаа, шанцай, куркума
  • Орегано
  • Цайнууд
  • "Омега-3" өөх тосоор баялаг загас, самар болон үр 

Үрэвсэл

12 Хорт бодис

Өдөр бүр бидний бие организм хорт бодис болон химийн хортой элементүүдэд хордож байдаг. Үүнд аж үйлдвэр, барилга, тээвэр, гоо сайхны газрууд нөлөөлдөг байна.

Мөн дизель хөдөлгүүр, нүүрс устөрөгч, уформальдегиду, хүнцэл, яндангаас гарч байгаа утаа хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. 

Түүнчлэн бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг угаалгын нунтаг, агаар чийгшүүлэгч, шампунь болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ч бас энд дурдаж болох юм. 

Иймд бие организмаа хордуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

  • Байгалийн гаралтай, органик угаалгын нунтаг хэрэглэх
  • Байгалийн гаралтай, органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
  • Органик хоол хүнс идэх
  • Байгалийн гаралтай агаар чийгшүүлэгч хэрэглэх
  • Органик шампунь болон агааржуулагч хэрэглэх
  • Гар утсаа халаасандаа хийдэг бол, нүүрэндээ ойртуулж хэрэглэхгүй байх
  • Цэвэршүүлсэн ус уух

Хорт бодис

13 Рентген болон томографи зураг

Рентген болон томографийн зураг авах үед гардаг цацраг нь хорт хавдар үүсгэх аюултай байдаг байна. Мөн хэт авиа болон "MRI"-ийн үед гарах цацраг нь олон төрлийн өвчин үүсгэх үндэс болдог ажээ.

Рентген болон томографи зураг

14 Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох

Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох нь эмэгтэйчүүдийг умайн хорт хавдар, эрчүүдийг бэлэг эрхтний хорт хавдраар өвчлүүлдэг байна. Иймд хамгаалалттай бэлгийн хавьталд орохын ач тусыг мэргэжлийн эмчид хандан, мэдэж аваарай.

Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох

15 Тамхи татах, согтууруулах ундаа уух

Тамхи бол хорт хавдраар амь насаа алдахад хүргэж буй хамгийн том шалтгаан билээ. Учир нь тамхины найрлаганд агуулагдах "никотин" нь их хэмжээний химийн хортой бодисуудыг өөртөө агуулдаг байна. Энэ нь хорт хавдраар өвчлөх үндэс болдог ажээ. 

Үүнд ам, улаан хоолой, төвөнх, элэг болон хөхний хорт хавдрыг дурдаж болно. 

Мөн калори болон сахар ихтэй ундаа болон согтууруулах төрлийн ундаанаас татгалзаарай. 

Тамхи татах, согтууруулах ундаа уух

Эрүүл биед саруул ухаан оршино гэж сайхан үг байдаг билээ. Тиймээс та хорт хавдраас урьдчилан сэргийлж, амь насаа эрсдэлд оруулахаас хамгаалаарай. Мөн энэхүү мэдээллийг хайртай, дотны хүмүүстээ дуулгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()