Дэлхийн хамгийн өвөрмөц найрлагатай шар айрагнууд

Шар айраг бол хүн төрөлхтний хамгийн дуртай согтууруулах ундааны нэг билээ. Тэгвэл энэхүү ундааг олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болгохын тулд үе үеийн үйлдвэрлэгчид чухам ямар зүйлсийг найрлагандаа нэмж байсныг хамтдаа сонирхоё!
Дэлхийн хамгийн өвөрмөц найрлагатай шар айрагнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Халимны мах
Хачирхалтай сонсогдож байна уу? Тэгвэл Исланд улсын “Steojar” хэмээх компани калори багатай шар айраг гаргаж авахын тулд халимны махыг ашигласан байна. Тэд шар айргаа “Та үүнийг ууснаар эртний баатар болсон юм шиг л санагдана” хэмээн сурталчилжээ. Гэвч тус улсын эрүүл мэндийн байгууллагаас хориг тавьсан байна.



2. Зааны ялгадас
Японы нэгэн компани зааны ялгадастай кофег шар айраг исгэхдээ ашиглажээ. Харин  ууж үзсэн хэрэглэгчдэд гашуундуу амт нь таалагдсан гэнэ шүү.


3. Хүний сахал
Шар айраг ууж байхдаа сахлаа дүрсэн хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл шар айргийг сахалтай холбох энэхүү санааг  нэгэн компани овжин ашиглаж чаджээ.  АНУ-ын “Rogue” шар айрагны  компанийн менежер өөрийн сахлыг  шар айраг исгэхдээ ашигласан байна.



4. Тайрсан гацуур
Зул сарын баяраар ашигласан гацуурыг худалдан авч шар айраг исгэхдээ хэрэглэдэг байна.


5. Роки уул (Rocky mountain)-ын хясаа
АНУ-ын Колорадо мужийнхны яахын аргагүй дуртай зүйлсийн нэг нь Роки уулын хясаа юм байна. Дуртай хоолоор нь исгэсэн шар айраг тэдэнд бүр ч их таалагджээ.



6. Хясаа
Далайн хоолонд дурлагсдад гарцаагүй таалагдах шар айраг



7. Олсны ургамал буюу Марихуан
АНУ-д Марихуаны хэрэглээг хуулиараа зөвшөөрсөн хэд хэдэн мужууд байдаг бөгөөд шар айраг исгэхдээ ч бас ашиглажээ.


8. Frankincense & Myrrh
Myrrh хэмээх Арабд ургадаг нэгэн төрлийн үзэм болон анхилуун үнэрт модны холтосны амтыг шингээсэн шар айраг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()