Якутын нар үдэх ёслол

2013-07-12, 02:15
19,981
Якутад “Кюн Керсютэ“ хэмээх нар угтах үйл ажиллагаа болдог байна. Нар буцах өдрийн нар мандалт нь Якутын “Ысыах”-ын хувьд маш чухал үйл ажиллагаа хэмээн тооцогддог бөгөөд дайнаас өмнө 6 сарын 21-22-ны хооронд тэмдэглэдэг байжээ. Харин 1941 оноос хойш “Ысыах”-ын шашны зан үйлээс хамаарч энэ хоногийг долоо хоногоор урагшлуулсан байна. Тиймээс одоо тосгон бүртээ тус тусад нь тэмдэглэж, харин дараа нь хот даяараа цугларан тэмдэглэдэг аж. Сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ үйлийг харахын тулд Якутад сүүлийн 10 жилийн турш 1.5 сая гаруй хүн очсон гэнэ.
Якутын нар үдэх ёслол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа





Адууны хомоолтой түмпэнг "Тюптэ" гэж нэрлэдэг. Энэ нь ёслолын нэгэн шашны үйл ажиллагаа юм.



Монголчууд бид хомоолыг голын эрэг захад ялаа шумуул үргээх зорилготой ашигладаг шүү дээ.







Якутууд гурван ертөнц байдаг хэмээн үздэг байна. Муу ёрын чөтгөр, сүнс амьдардаг доод ертөнц, хүн  төрөлхтөн амьдардаг дунд ертөнц, бурхан-гэгээнтэн амьдардаг дээд ертөнц гэж ангилдаг гэнэ. Дээд ертөнц нь өөрийн гэсэн үндсэн 9-н давхаргатай бөгөөд давхарга бүр нь өөрийн гэсэн бурхадтай байдаг гэнэ. Хамгийн гол бурхан нь "Юрюнг Аар Тойон" бөгөөд 9 дэх давхарга дээр нь амьдардаг аж. Түүнийг якут үндэстэн, газар дэлхий, мал амьтныг бүтээсэн хэмээн Якутууд үздэг. Харин нэг давхаргаар доор "Дьесегеей Айыы" бурхан амьдардаг бөгөөд тэрээр морьдыг ивээгч бурхан гэнэ. Харин морь бол Якутуудын хамгийн үнэ цэнэтэй, тахин шүтдэг амьтан юм байна.



Энэ жилийг “Ысыах”-ууд Дьесегеей Айыы-д зориулсан байна. Энэ бурхан нь якут иргэдэд харамгүй мал хайрладаг бөгөөд хэрвээ тухайн хүн буруу алхам хийвэл өгснөө буцаагаад авах чадалтай гэж якутууд үздэг аж.



Ингээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө морьдыг талбай дээр авчирлаа.



Мандаж буй наран угтах үйл ажиллагаа нь оролцогчдын бүхий л муу муухай зүйлийг зайлуулж өгдөг гэнэ.



Цагаан хувцастай бөөг Алгысчыт гэдэг. Тэрээр гал асааж, хүмүүсийг ариусгаж, сайн сайхан бүхнийг ерөөж байна.



Уруй-Айхал гэдэг нь наранд мэндчилж буй үг гэнэ. Ерөөл болгоны араас хүмүүс давтаж хэлэх ёстой байдаг.



Хамгийн анхны нарны цацраг харагдаж эхэллээ.



Бүгд гараа нар руу сунгаж, бөөгийн хэлсэн мэндчилгээний үгийг давтаж байсан юм.















Хэсэг хугацааны дараа мэндчилгээний үйл явц дуусаж өөрийгөө даатгасан галын ойролцоо хүрэх эрхийг иргэдэд олгодог аж.



Дараа нь бүгд нэг дор цуглаж, бүжиглэх эхэлнэ.



Өнгөрсөн жил яг энэ баярын үеэр хамгийн их хүн буюу 15 мянган хүн нэг дор бүжиглэсэн хэмээн Гиннесийн амжилт тогтоож байсан байна.



Цагийн зүүний дагуу эргэлдэх маягаар бүжиг үргэлжилдэг.



Залуу охид, хөвгүүд их цугларна.



Үүрийн 5 цагийн үед шүү дээ.





Мэдээллийг цуглуулж ирсэн охид маань.



Якутын харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэгч Михаил Куликов.



Зарим нь цүнхээ төвдөө цуглуулж байгаад л бүжиглэж гарсан даа.







Нар мандмагц бүжиг зогсож, бүгд гараа нар руу сунгасан.

















Гараа хүргэх төдий л Алтан Сэргэ руу очсон байна.







Ийнхүү нэгэн сонирхолтой, хөгжилтэй ёслол болж өндөрлөлөө.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()