Идсэн хоол шингэхгүй байна уу? Тэгвэл ийм учиртай!

Гэдэс дотор нь хүний хоол боловсруулах тогтолцооны нэгээхэн хэсэг билээ. Энэ нь хоолыг боловсруулж, шим тэжээл, усыг өөртөө шингээдэг байна. Гэдэс дотрыг нарийн болон бүдүүн хэмээн хоёр хэсэгт хувааж үздэг. Нарийн гэдэс нь 5-6 метр, бүдүүн гэдэс нь 1.5 метр үргэлжилдэг байна. Харин гэдэс дотрыг бүрэн гүйцэт ажиллуулахын тулд хангалттай шим тэжээлийг өгч байх хэрэгтэй. Тэгвэл чухам хэрхэн гэдэс дотрын хэвийн үйл ажиллагааг хангах, хоол шингээлтийг сайжруулах тухай хэрэгтэй мэдээллийг танд хүргэж байна. 

Идсэн хоол шингэхгүй байна уу? Тэгвэл ийм учиртай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол яагаад шингэхгүй байна вэ?

Хамгийн түрүүнд та гэдсээ цэвэрлэх шаардлагатай. Ингэхдээ өглөө сэрсэн даруйдаа буюу өлөн дээрээ 1 аяга ус уугаарай. Энэ нь гэдэс дотрын үйл ажиллагааг сэргээж, бүхэл өдрийн турш эрч хүчтэй байхад туслана. Мөн таны идэж байгаа хоол хүнс 1:1:4 эслэг, өөх тос, нүүрс усны харьцаатай байх ёстой төдийгүй өдөрт 4-5 удаа хооллох хэрэгтэй. Хоолоо маш сайн зажилж идэх хэрэгтэй гэдгийг мартуузай.

Эмч нар гэдэс дотрыг өвдөж, үйл ажиллагаагаа алдахаас сэргийлэх үүднээс, хэт их мах, гурилан бүтээгдэхүүн, чанасан өндөг зэргийг хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг. Харин үүний оронд хааяа ч боловч ногоотой шөл ууж, цагаан хоол идэж байх хэрэгтэй аж. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, эрүүл байх нөхцлийг бүрдүүлнэ. 

Хоол яагаад шингэхгүй байна вэ?

2 Ходоод гэдсэнд тустай хүнс:

  • Хивэг - Ходоод гэдэсний улайлтыг тогтворжуулж, шархалж, өвдөхөөс урьдчилан сэргийлнэ.
  • Лууван - Хамгийн хэрэгтэй хүнсний нэг бөгөөд их хэмжээний эслэг агуулдаг тул гэдэс дотрыг цэвэрлэж, бактерийг устгадаг.
  • Хүрэн манжин, байцаа - Эслэгний өндөр агууламжтай эдгээр хүнсний ногоо нь гэдэс дотрыг цэвэрлэж, ариутгадаг аж.
  • Сармис - Фтинкид агуулсан сармис нь ходоодонд байгаа бичил биетнүүдийг устгаж, цэвэрлэнэ. Та сармистай талх идэхэд л өдөрт идэх ёстой сармисны хэрэгцээ хангах болно.
  • Зөгийн бал - Гэдэсний үйл ажиллагааг эрчимжүүлж, шим тэжээлийг өгнө.
  • Лийр - Дархлааг сайжруулахад шаардлагатай цайрыг өөртөө агуулдаг.
  • Артишок - Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, элэг өөхлөх аюулаас сэргийлэх төдийгүй үрэвслийг намдаадаг. Үүнээс гадна биен дэх хорт бодисыг гадагшлуулдаг байна.
  • Шош - Хорт бодисуудыг биеэс гадагшлуулж, цэвэрлэх үйлчилгээтэй. 

Ходоод гэдсэнд тустай хүнс:

3 Гэдэс дотрыг эмчлэх уламжлалт аргууд:

Гэдэс дотрыг эмчлэх маш олон уламжлалт арга ухаан гэж байдаг. Тэр дундаас хамгийн энгийн болоод үр дүнтэйг нь та бүхэндээ танилцуулъя. 

  • Хүрэн манжингаар цэвэрлэх: Хүрэн манжингаа жижиглэн хэрчиж, зөөлөртөл нь буцалгаарай. Дараа нь үүнийгээ блендэрт хийж, шүүс бэлтгээд өдөрт 3 аягыг уух хэрэгтэй.
  • Жүүсээр гэдэс цэвэрлэх: Гэдэс дотрыг цэвэрлэхэд алим хамгийн тустай бүтээгдэхүүн юм. Алимны шүүсийг өдөр тутамдаа ууж, гэдсээ цэвэрлэж болох юм. Та 2:1:1 харьцаатай лууван, өргөст хэмх болон хүрэн манжингийн шүүсийг ууж байгаарай.
  • Зөгийн жилий: Үүнийг нянгийн үрэвсэл, өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг. Энэ нь ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх тустай аж.
  • "Echinacea, Eleutherococcus, Leuzea" гүргэмийн хандмал: Биеийн дархлааг сайжруулж, улмаар гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ. 
  • Жимс, ногоо хэрэглэх: Та бууцай, бруссель буюу одой байцаа, сармис, жимс, нимбэг, алимны цуу, авокадо, брокколи, ногоон цай зэргийг өдөр тутамдаа хэрэглэж, гэдсээ цэвэрлээрэй. 
  • Чавганы шүүсээр гэдсээ цэвэрлэх: Хар чавганы эслэг чанар нь маш сайн. Нэг литр усанд 100 гр хатаасан чавга хийж шөнийн турш хандална. Хандалсан шүүснээсээ 7 хоногийн турш өглөө болон орой 1 аягыг уугаарай. Чавганы шүүс нь, чавга идсэнээс үйлчилгээний хувьд хавьгүй илүү учир, шингэн хэлбэрээр уух хэрэгтэй. 

Гэдэс дотрыг эмчлэх уламжлалт аргууд:

4 Ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлдөг хоол хүнс:

  • Мах - Их хэмжээгээр мах идсэнээр, ходоод гэдэс, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах нь бий.
  • Вандуй - Энэ нь өөрөөсөө хэт их хэмжээний хий ялгаруулдаг тул, хоол шингээлтийн явцыг алдагдуулдаг байна.
  • Сүү - Зарим хүмүүсийн бие сүүнд агуулагдах лактозийг хүлээж авч чадаагүйн улмаас, ходоодны хорт хавдартай болдог аж. 

Ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлдөг хоол хүнс:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()